Л.Саямаа
Loading...
Товч нэр
Л.Саямаа
Бүтэн нэр
Лхагвадорж Саямаа
Латин нэр
Lkhagvadorj Sayamaa
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушгины жижиг бус эст өмөнгийн эдэд PD-1/PD-L1 уургийн илрэлийг тодорхойлсон дүн(2021-09-01) ;Б.Цэнд-Аюуш ;Б.Уранчимэг ;Б.Анархүү ;Б.НямжаргалХавдар судлалын үндэсний төвийн эмгэг судлалын тасагт уушгины жижиг бус эст өмөн оношлогдсон мэс заслын 31 эдийн блокийг түүвэрлэн авч, эдийн микроаррай бэлтгэн, PD-1 (CD279), PD-L1 (CD274) поликлон эсрэгбие ашиглан иммунохистохимийн шинжилгээ хийхэд нэг эд үнэлэх боломжгүй тул хасагдсан. Уушгины өмөнгийн эдэд нэвчсэн Т лимфоцитийн PD-1 уургийн илрэлийг үнэлэхэд эерэг будагдсан 22(73.3%), будагдаагүй 8(26.7%) илрэв. Уушгины жижиг бус эст өмөнгийн эсэд PD-L1 уургийн илрэлийг үнэлэхэд эерэг будагдсан 24(80.0%), огт будагдаагүй 6(20%) тус тус үнэлэгдсэн. PD-L1 уургийн нийлэгжил нь хавдрын үе шатаас хамааран ач холбогдол бүхий ялгаатай тодорхойлогдсон (p<0.05) бол хавдрын хистологи хэвшинж, хавдрын зэрэглэлтэй ач холбогдол бүхий ялгаа илэрсэнгүй. Уушгины жижиг бус эст өмөнгийн эдийн 80% нь PD-L1 эерэг, 73.3% нь PD-1 эерэг тодорхойлогдсон тул хистологи хэвшинжээс үл хамааран дархлаа эмчилгээг нэвтрүүлэх боломжтой. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөрний эст өмөнгийн эдэд PD-1/PDL-1 уургийн нийлэгжлийг тодорхойлсон дүн(2022-04-28) ;Ц.Анужин ;Б.Еркебулан; Э.БаярмааҮндэслэл: Сүүлийн жилүүдэд хорт хавдрын эмчилгээнд дархлаа судлалын аргыг өргөнөөр хэрэглэх болжээ. Бөөрний хавдрын үүсэх механизм, ястан үндэстний онцлогоос хамаарч тухайн уургийн нийлэгжил харилцан адилгүй ялгаатай байгааг тэмдэглэсэн байна. Манай улсын эмгэг судлалын практикт оношлогдож буй бөөрний хорт хавдрын эдэд PD-1/PD-L1 нийлэгжлийг анх удаа тодорхойлоход бидний судалгааны үндэслэл оршино. Зорилго: Бөөрний эст өмөнгийн эдэд PD-1/PD-L1 уургийн нийлэгжлийг эмгэг судлалын онцлогтой харьцуулан судалж, тавиланг тодорхойлох. Арга, аргачлал: ХСҮТ-ийн эмгэг судлалын тасгийн лабораторид 2017-2020 онд бөөрний хавдрын улмаас мэс заслаар авагдсан 217 биопсийн лааны тосон цутгамагийн архивын материалыг ретроспектив судалгааны загвараар гүйцэтгэв. Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан 217 бөөрний хавдраар өвчлөгсдийн дундаж нас 55.6±13.1, PD-L1 уургийн илрэл нь бичил бүтцийн саркоматоид, рабдоид өөрчлөлт, хавдрын эдийн үхжилтэй статистик ач холбогдолтой (p<0.05) байв. Дүгнэлт: PD-L1/PD-1 уургийн нийлэгжил эерэг илрэх нь бөөрний эст өмөнтэй эмчлүүлэгчдийн амьдрах чадварт статистик ач холбогдолгүй байна.
