Л.Саямаа
Loading...
Товч нэр
Л.Саямаа
Бүтэн нэр
Лхагвадорж Саямаа
Латин нэр
Lkhagvadorj Sayamaa
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Sclerosing Angiomatoid Nodular Transformation of the Spleen: A Case Report(Mongolian National University of Medical Sciences, 2019-09-25); ; ; Objectives: Sclerosing Angiomatoid Nodular Transformation (SANT) of the spleen is a rare benign vascular lesion with unknown etiology. Our purpose is to present our experience with this condition and review the available literature regarding it. Methods: This report depicts a pathologically proven case of SANT in a 32-year-old man with a history of two previous old injuries who presented with weight loss, vomiting and with left upper quadrant pain and an enlarged spleen. Results: The patient was successfully treated by splenectomy and diagnosed with SANT based on histological and immunohistochemical findings postoperatively. Conclusion: Most patients with SANT are asymptomatic. Imaging studies are essential for detection and the management of SANT. However, the final diagnosis can only be made by histopathology. SANT does not recur after splenectomy. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушгины жижиг бус эст өмөнгийн эдэд PD-1/PD-L1 уургийн илрэлийг тодорхойлсон дүн(2021-09-01) ;Б.Цэнд-Аюуш ;Б.Уранчимэг ;Б.Анархүү ;Б.НямжаргалХавдар судлалын үндэсний төвийн эмгэг судлалын тасагт уушгины жижиг бус эст өмөн оношлогдсон мэс заслын 31 эдийн блокийг түүвэрлэн авч, эдийн микроаррай бэлтгэн, PD-1 (CD279), PD-L1 (CD274) поликлон эсрэгбие ашиглан иммунохистохимийн шинжилгээ хийхэд нэг эд үнэлэх боломжгүй тул хасагдсан. Уушгины өмөнгийн эдэд нэвчсэн Т лимфоцитийн PD-1 уургийн илрэлийг үнэлэхэд эерэг будагдсан 22(73.3%), будагдаагүй 8(26.7%) илрэв. Уушгины жижиг бус эст өмөнгийн эсэд PD-L1 уургийн илрэлийг үнэлэхэд эерэг будагдсан 24(80.0%), огт будагдаагүй 6(20%) тус тус үнэлэгдсэн. PD-L1 уургийн нийлэгжил нь хавдрын үе шатаас хамааран ач холбогдол бүхий ялгаатай тодорхойлогдсон (p<0.05) бол хавдрын хистологи хэвшинж, хавдрын зэрэглэлтэй ач холбогдол бүхий ялгаа илэрсэнгүй. Уушгины жижиг бус эст өмөнгийн эдийн 80% нь PD-L1 эерэг, 73.3% нь PD-1 эерэг тодорхойлогдсон тул хистологи хэвшинжээс үл хамааран дархлаа эмчилгээг нэвтрүүлэх боломжтой. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бамбай булчирхайн хөхлөг өмөнгийн эдэд PD-L1 уургийг илрүүлсэн дүнҮндэслэл: Бамбай булчирхайн хавдрыг нарийн зүүний хатгалт болон Бамбай булчирхайн эд судлалын аргаар оношлож, мэс засал эмчилгээ, хими эмчилгээ, бай өмөн эмчилгээ, дархлаа эмчилгээг хавдрын үе шатанд тохируулан хийдэг. Эмгэг судлалын онцлог PD-L1 уураг нь хавдрын эсийн гадаргууд илэрснээр Т лимфоцит Иммуногистохими эсийн идэвхийг дарангуйлж дархлааны хариу урвалаас зайлсхийдэг. Дархлаа эмчилгээ Үүнд үндэслэн дархлаа эмчилгээнд PD-1, PD-L1 уургийн харилцан үйлчлэлийг ашиглаж хими эмчилгээтэй хавсарч хийх болсон. Бамбай булчирхайн хорт хавдрын эдэд PD-L1 уургийг илрүүлэх нь тохирсон үр дүнтэй эмчилгээг сонгоход чухал ач холбогдолтой юм. Иймээс манай оронд тохиолдож буй бамбай булчирхайн хавдрын эдэд PD-L1 уургийг илрүүлэх судалгааг хийх хэрэгцээ байна гэж үзсэн. Зорилго: Бамбай булчирхайн хөхлөгт өмөнгийн эдэд PD-L1 уургийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ХСҮТ-д 2018-2019 оны хооронд бамбай булчирхайн мэс засал эмчилгээ хийлгэсэн үйлүүлэгчдийн 22 ширхэг лааны тосон цутгамаг ашиглан PD-L1 уургийг иммуногистохимийн аргаар хийж гүйцэтгэв. Үр дүн: Бидний судалгаанд 19-71 насны бамбай булчирхайн хөхлөгт өмөн оноштой нийт 22 үйлчлүүлэгч хамрагдсан. Дундаж нас 46.55±15 жил байсан бөгөөд хүйсийн хувьд 86.04% (n=19) нь эмэгтэй, 13.6% (n=3) нь эрэгтэй байв. Бамбай булчирхайн хөхлөгт өмөнг байршлаар ангилахад нийт 22 тохиолдлын 7 (31.8%) зүүн дэлбэнд, 6 (27.3%) баруун дэлбэнд, хоёр талыг хамарсан 5 (22.7%) тохиолдол байв. Хавдрын голчийг хэмжихэд хамгийн багадаа 0.5 см, хамгийн ихдээ 10 см хэмжээтэй, дундаж хэмжээ нь 1.6±0.5 см хэмжээтэй байсан ба ≤1 см хэмжээтэй 11 тохиолдлын 7 (63.6%) PD-L1 уураг эерэг, 4 (36.4%) сөрөг илэрсэн, 10 харин ≥1 см хэмжээтэй нийт 7 тохиолдол бүгд PD-L1 уураг эерэг будагдсан ч гэсэн статистик ялгаа ажиглагдсангүй. Бамбай булчирхайн хөхлөгт өмөнгийн дэд хэв шинжийг илрүүлэхэд сонгодог хэлбэр нь 12 (54.5%), фолликул хэлбэр нь 10 (45.5%) тус тус илэрсэн. Хөхлөгт өмөнгийн эмнэлзүйн эмгэг судлалын онцлогийг PD-L1 уургийн илрэлтэй уялдуулан судлахад хөхлөгт өмөнгийн сонгодог хэлбэрийн 12 тохиолдлын 9 (40.9%) тохиолдолд PD-L1 уураг эерэг, 3 (13.6%) тохиолдолд сөрөг байсан бол фолликул хэлбэрийн нийт 10 тохиолдлын 8 (80%) эерэг, 2 (20%) сөрөг будагдсан. Дүгнэлт: Бамбай булчирхайн хөхлөгт өмөнгийн эдэд PDL1 уургийг иммуногистохимийн аргаар илрүүлэхэд 77.3% (n=17) нь эерэг үнэлэгдсэн. PD-L1 уургийн илрэл нь хөхлөгт өмөнгийн эмгэг судлалын зарим онцлогтой хамааралгүй байлаа.
