Д.Батлхам
Loading...
Товч нэр
Д.Батлхам
Бүтэн нэр
Дамбадаржаа Батлхам
Латин нэр
Dambadarjaa Batlkham
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Ахлах багш
Харьяалал
ORCID
Scopus Author ID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины саажилттай хүүхдүүдэд хөдөлгөөн заслын үйлчилгээг явуулын хөдөлгөөн засалч эцэг эхийн дэмжлэгтэйгээр үзүүлсэн нь(2025-01-01) ;Х.Байгаль ;А.ОтгонбаатарҮндэслэл: Тархины саа нь улс орны хувьд харилцан адилгүй байгаа боловч Монгол улсад тархины саа 1000 амьд төрөлтөнд 1.89 тохиолддог.3 Тархины саатай хүүхдэд хөдөлгөөн засал эмчилгээг тасралтгүй хийснээр хүүхдийн хөдөлгөөний чадварыг нэмэгдүүлсэн байна гэж судлаачид тэмдэглэсэн байна .12 Хүүхдийг идэвхтэй үйл ажиллагаанд татан оролцуулахад гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага хамгийн чухал .6 Иймд. хөдөлгөөн засал эмчилгээнд тогтмол хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эцэг. эх. асран хамгаалагчдыг чадавхжуулах нь нэн тэргүүний чиглэл болж байна. Зорилго: СМРСЗ шалгуураар 5-р түвшний хүүхдүүдэд хөдөлгөөн засалчийн зааврын дагуу эцэг эх. асран хамгаалагчидаар дамжуулан гэрт нь хөдөлгөөн засал эмчилгээ хийж. хүүхдийн хөдөлгөөний хөгжилд гарах өөрчлөлтийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг эмнэлзүйн хагас туршилтад судалгааны загвараар 2023.10.01-ний өдрөөс 2024.10.01-ний өдөр хүртэл явуулын үйлчилгээнд хамрагдсан 4-9 насны (эрэгтэй 2. эмэгтэй 4) дөрвөл саатай нийт 6 хүүхдийг сонгон хамруулсан. Явуулын хөдөлгөөн засалч 14 хоногт 1 удаа. 60 минутаар очиж үнэлгээ хийж. эмчилгээний зааварчилгаа өгч байв. Хүүхдийн хөгжлийг Вадемикум хөгжлийн хөтөч болон СМРМ -88 шалгуураар үнэлж ЗРЗЗ 26 программ ашиглан үр дүнд статистик шинжилгээ хийсэн. Үр дүн: Хөдөлгөөн засалчийн зааварчилгаагаар эцэг. эхчүүд хүүхдэдээ дунджаар 7 хоногт 4.5 удаа. нэг удаад дасгал хийхдээ 26.6 минут хөдөлгөөн засал хийсэн байна. Хөдөлгөөний чадварыг 3 сарын дараа үнэлэхэд (р=0.020). 6 сарын дараа давтан үнэлэхэд (р=0.006). жилийн дараа үнэлэхэд (р=0.006) статистик ач холбогдолтойгоор сайжирсан байна. Хөдөлгөөний хөгжилд хамгийн бага ахиц гарсан үе нь зуны амралтын үе (р=0.539) байна. 2023 оны 10 сарын байдлаар 6 хүүхдийн хөгжлийн насны дундаж. Вадемикум хөгжлийн үнэлгээгээр 6.9 сартай хүүхдийн түвшинд байсан бол 2024 оны 10 сарын байдлаар 8.4 сар болж (р=0.010) хөгжлийн хувьд зогсонги байдалд байсан хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дунджаар 1.483 сарын хөгжил гарсан байна. Дүгнэлт: Тархины саатай хүүхдийн хөдөлгөөний хөгжилд эцэг. эх. асран хамгаалагчдаар дамжуулан дэмжлэг үзүүлэх нь хөдөлгөөний чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ухаалаг утсаар зурвас бичин алхах үеийн алхааны өөрчлөлтийг үнэлсэн нь(2024-04-13) ;Х.Байгаль ;С.Бөртэ ;Б.Туяа; Үндэслэл: Өмнөх судалгаагаар ухаалаг утсаар зурвас бичин алхах нь тэнцвэр алхах хурд, алхам хоорондын зайд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Зорилго: Зурвас бичин алхах үеийн доод мөчдийн өнцөг болон хүйсийн ялгааг судлахыг зорьсон. Арга, аргачлал: Нэг агшны загвараар, Сувилахуйн сургуулийн 18-21 насны сайн дурын эрэгтэй 15, эмэгтэй 15 оролцогч хамрагдав. Оролцогч тус бүрийг 7 метр зайд өөрийн алхаагаар болон ухаалаг утас ашиглан зурвас бичүүлэн алхуулсан бөгөөд алхаж байх үеийг casio exilim өндөр хурдны камер ашиглан бичлэг хийж, хөл газраас хөндийрөх үеийн түнх, өвдөг, шагайн үений нугалах өнцгийг IMAGEJ программаар хэмжсэн. Статисик боловсруулалтыг SPSS-21 программ ашиглан боловсруулж, Wilcoxon sign rank test-ээр нийт оролцогчдын энгийн болон зурвас бичин алхах үеийн доод мөчдийн нугалах далайцыг харьцуулан тооцсон. Үр дүн: Ухаалаг утсаар зурвас бичин алхах үеийн хөл газраас хөндийрч урагш шилжих үед түнх (p=0.038), өвдөг нугалах өнцөг (p=0.001) ихэсч шагай нугалах өнцөг буурсан (p=0.000). Хөл газраас хамгийн өндөрт өргөгдөх үед өвдөгний нугалах өнцөг буурсан (p=0.002). Мөн хөлийн өсгий газарт тавигдах үед түнх (p=0.001), өвдөг нугалах өнцөг (p=0.013) буурсан байна. Дүгнэлт: Энэхүү судалгаа нь тэгш гадаргуу дээр явагдсан хэдий ч зурвас бичин алхах үед оролцогчдын алхааны хурд удааширч, доод мөчдийн нугалах өнцөг буурснаар хөл газраас хөндийрөх өндөр багасаж их биеийн тогтвортой байдлыг хадгалах шалтгаан болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины саатай хүүхдийн алхааны биомеханикийг үнэлсэн үр дүн(2026-05-22) ;Х.Байгаль ;Х.Батбаяр ;С.ТэнгисҮндэслэл: Тархины саа нь пренаталь эмгэгийн дотор хамгийн элбэг тохиолддог ба тархины хөгжлийн эрт үеийн гэмтлээс үүдсэн байршлын болон хөдөлгөөний өөрчлөлтийн бүлэг хам шинжээр илэрдэг эмгэг юм. Тархины саа нь улс орны хувьд харилцан адилгүй байгаа боловч дунджаар 1000 амьд төрөлтөнд 1.5-3.4 тохиолддог. Монгол улсад тархины саа 1000 амьд төрөлтөнд 1.89 тохиолддог байна. Тархины саатай хүүхдүүдийн 1/3 нь алхах боломжгүй байдаг боловч их биеийн хөдөлгөөний үйлдлийг тодорхойлох системээр GMFCS I, II, III түвшний хүүхдүүд бие дааж болон туслах хэрэгсэл ашиглан алхах чадвартай байдаг. Судалгаанаас үзэхэд алхааны дүн шинжилгээ нь тархины саагийн хөдөлгөөний эмгэгийн талаар чухал ойлголтыг өгч, эмчилгээний төлөвлөлт, тавилан зэргийг сайжрахад нөлөөлөх ач холбогдолтойг онцолжээ. Зорилго: Тархины саатай, шувуун алхаа (Jump gait)-аар алхдаг хүүхдүүдийн алхааны биомеханик тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаандаа 8-15 насны тархины саа оноштой, их биеийн хөдөлгөөний үйлдлийг тодорхойлох системийн ангиллаар (GMFCS) 1-р түвшний 14, хяналтын бүлэгт 14 эрүүл оролцогчийг тус тус хамруулсан. Судалгаанд хамрагдсан нийт оролцогчид, асран хамгаалагчдаас ерөнхий асуумж авсан бөгөөд үүнд нас, хүйс, биеийн жин, өндөр зэргийг оруулсан. Бид судалгаандаа 3D оптикал камерын систем болон хүчний хавтанг ашиглан алхах үеийн доод мөчний биомеханикийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Судалгаанд оролцогчдын алхааг бичиж авахын өмнө хүүхдүүдийн биен дээр гэрэл ойлгогч маркеруудыг анатомийн онцлох цэгүүдэд байрлуулсан. Үр дүн: Саатай болон эрүүл хүүхдүүдийн алхааны кинематикийг харьцуулан судлахад алхах үеийн түнхний хөдөлгөөнд хөдөлгөөний далайцын ялгаатай байдал ажиглагдсангүй. Харин саатай хүүхдүүдийн өвдөгний хөдөлгөөний далайцыг хяналтын бүлгийн хүүхдүүдтэй харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай байв. Эдгээр ялгаа нь алхах үед саатай хүүхдийн өвдөг бүрэн тэнийхгүй байгааг илтгэж байна. Эрүүл болон тархины саатай хүүхдийн алхах үеийн шагайн хөдөлгөөний кинематикийг харьцуулахад алхааны өсгий газарт хүрэлцэх үе шатанд саатай хүүхдүүдийн шагайн үений далайц сөрөг утгатай байгаа нь өлмийдөж алхаж байгааг илтгэнэ. Алхааны бүх үе шатанд шагайн хөдөлгөөний далайц статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Доод мөчний реакцийн хүчний хувьд хөл газар хүрэлцэх шатанд хоёр бүлгийн хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаа байхгүй байв. Дүгнэлт: Тархины саатай хүүхдийн шувуун алхаа нь түнхний үенээс илүүтэйгээр өвдөгний тэнийлгэх хөдөлгөөний хязгаарлалт болон шагайн үений хэт жийлтээр тодорхойлогдож байна. Энэхүү биомеханик өөрчлөлтийг тоон үзүүлэлтээр гаргаж ирсэн нь сэргээн засах эмчилгээг оновчтой болгоход чухал ач холбогдолтой болох нь тогтоогдлоо.
