Д.Батлхам
Loading...
Товч нэр
Д.Батлхам
Бүтэн нэр
Дамбадаржаа Батлхам
Латин нэр
Dambadarjaa Batlkham
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Ахлах багш
Харьяалал
ORCID
Scopus Author ID
9 results
Now showing 1 - 9 of 9
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины саажилттай хүүхдүүдэд хөдөлгөөн заслын үйлчилгээг явуулын хөдөлгөөн засалч эцэг эхийн дэмжлэгтэйгээр үзүүлсэн нь(2025-01-01) ;Х.Байгаль ;А.ОтгонбаатарҮндэслэл: Тархины саа нь улс орны хувьд харилцан адилгүй байгаа боловч Монгол улсад тархины саа 1000 амьд төрөлтөнд 1.89 тохиолддог.3 Тархины саатай хүүхдэд хөдөлгөөн засал эмчилгээг тасралтгүй хийснээр хүүхдийн хөдөлгөөний чадварыг нэмэгдүүлсэн байна гэж судлаачид тэмдэглэсэн байна .12 Хүүхдийг идэвхтэй үйл ажиллагаанд татан оролцуулахад гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага хамгийн чухал .6 Иймд. хөдөлгөөн засал эмчилгээнд тогтмол хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эцэг. эх. асран хамгаалагчдыг чадавхжуулах нь нэн тэргүүний чиглэл болж байна. Зорилго: СМРСЗ шалгуураар 5-р түвшний хүүхдүүдэд хөдөлгөөн засалчийн зааврын дагуу эцэг эх. асран хамгаалагчидаар дамжуулан гэрт нь хөдөлгөөн засал эмчилгээ хийж. хүүхдийн хөдөлгөөний хөгжилд гарах өөрчлөлтийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг эмнэлзүйн хагас туршилтад судалгааны загвараар 2023.10.01-ний өдрөөс 2024.10.01-ний өдөр хүртэл явуулын үйлчилгээнд хамрагдсан 4-9 насны (эрэгтэй 2. эмэгтэй 4) дөрвөл саатай нийт 6 хүүхдийг сонгон хамруулсан. Явуулын хөдөлгөөн засалч 14 хоногт 1 удаа. 60 минутаар очиж үнэлгээ хийж. эмчилгээний зааварчилгаа өгч байв. Хүүхдийн хөгжлийг Вадемикум хөгжлийн хөтөч болон СМРМ -88 шалгуураар үнэлж ЗРЗЗ 26 программ ашиглан үр дүнд статистик шинжилгээ хийсэн. Үр дүн: Хөдөлгөөн засалчийн зааварчилгаагаар эцэг. эхчүүд хүүхдэдээ дунджаар 7 хоногт 4.5 удаа. нэг удаад дасгал хийхдээ 26.6 минут хөдөлгөөн засал хийсэн байна. Хөдөлгөөний чадварыг 3 сарын дараа үнэлэхэд (р=0.020). 6 сарын дараа давтан үнэлэхэд (р=0.006). жилийн дараа үнэлэхэд (р=0.006) статистик ач холбогдолтойгоор сайжирсан байна. Хөдөлгөөний хөгжилд хамгийн бага ахиц гарсан үе нь зуны амралтын үе (р=0.539) байна. 2023 оны 10 сарын байдлаар 6 хүүхдийн хөгжлийн насны дундаж. Вадемикум хөгжлийн үнэлгээгээр 6.9 сартай хүүхдийн түвшинд байсан бол 2024 оны 10 сарын байдлаар 8.4 сар болж (р=0.010) хөгжлийн хувьд зогсонги байдалд байсан хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дунджаар 1.483 сарын хөгжил гарсан байна. Дүгнэлт: Тархины саатай хүүхдийн хөдөлгөөний хөгжилд эцэг. эх. асран хамгаалагчдаар дамжуулан дэмжлэг үзүүлэх нь хөдөлгөөний чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүзүүний өвөрмөц бус архаг өвдөлтийн үеийн хөдөлгөөний алдагдал болон чадвар алдагдлыг судалсан үр дүн(2026-09-15) ;М.Эрдэнэсолонго ;Г.НамуунҮндэслэл: Хүзүүний өвдөлт нь дэлхий даяар харьцангуй их тархалттай бөгөөд хүмүүсийн гуравны хоёр орчим нь амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа хүзүүний өвдөлтөөр өвддөг, тархалт нь дунд насны хүн амд хамгийн өндөр байдаг. Судлаачдын тогтоосноор хүзүүний өвдөлт нь насанд хүрсэн хүн амын 22–70%-д тохиолддог бөгөөд 54% хүртэлх хүмүүс сүүлийн 6 сарын хугацаанд хүзүүгээр өвдөж, 37% нь архаг хэлбэрт шилждэг байна. Global Burden of Disease Study-ийн тайланд 2020 онд дэлхий даяар 203 сая хүн хүзүүний өвдөлттэй байсан бөгөөд 2050 он гэхэд энэ тоо 269 саяд хүрэхээр таамаглагдаж байна. Архаг хэлбэрт шилжсэн тохиолдолд зөвхөн өвдөлтөөр хязгаарлагдахгүй, хөдөлгөөний алдагдал болон чадвар алдалт үүсэх нь түгээмэл байдаг. Судалгаагаар хүзүүний өвөрмөц бус өвдөлтийн үед хүзүүний хөдөлгөөний далайц буурах, хөдөлгөөний зохицуулалт алдагдах, хөдөлгөөний хурд буурах, үе мөчний байрлалын мэдрэмж буурах зэрэг мэдрэл-булчингийн өөрчлөлтүүд илэрдэг. Эдгээр өөрчлөлтүүд нь өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх чадварт шууд нөлөөлж, чадвар алдалтад хүргэдэг. Монгол Улсын нөхцөлд хүзүүний өвөрмөц бус архаг өвдөлтийн үед хөдөлгөөний алдагдал болон чадвар алдалтыг хамтад нь үнэлсэн судалгаа хомс байна. Иймээс хүзүүний өвөрмөц бус архаг өвдөлтийн үеийн хөдөлгөөний алдагдал болон чадвар алдалтыг тодорхойлох нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: Хүзүүний өвөрмөц бус архаг өвдөлтийн хөдөлгөөн засал эмчилгээний үр дүнд гарах хөдөлгөөний алдагдлыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд хүзүүний өвөрмөц бус архаг өвдөлттэй 30-59 насны нийт 115 оролцогч хамрагдсан. Судалгаа эхлэхийн өмнө судалгааны ажлын тухай танилцуулж, таниулсан зөвшөөрлийн хуудсыг бөглүүлсэн. Үүний дараа нийт оролцогчид нараас ерөнхий мэдээллийг цуглуулж, судалгаанд хамруулах болон хасах шалгуурын дагуу эмнэлзүйн үзлэг хийсэн. Хүзүүний өвөрмөц бус өвдөлттэй оролцогчдын хүзүүний хөдөлгөөний алдагдлыг Hannu Luomajoki et al 2008 нугалах, тэнийлгэх, эргэх хөдөлгөөнийг тодорхойлох 13 тестийг тус тус ашиглан тодорхойлсон. Хүзүүний хөдөлгөөний чадвар алдалтыг Вернон Миор нарын индексээр (NDI) үнэлгээг ашиглан тодорхойлсон. Мөн тайван үеийн өвдөлт болон хөдөлгөөн хийх үеийн өвдөлтийг VAS-ийн үнэлгээг ашиглан үнэлж, хүзүүний хөдөлгөөний далайцыг гониометр ашиглан тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 37.38±12.00 жил, хүйсийн хувьд 76.5% (n=88) нь эмэгтэй, 23.5% (n=27) нь эрэгтэй, БЖИ 24.59±3.55 кг/м2 байв. Оролцогчдын 86.1% нь нийлмэл хөдөлгөөний алдагдалтай бүлэгт хамаарч байв. Хөдөлгөөн хийх үеийн өвдөлт болон чадварт алдалтын хооронд дунд зэргийн эерэг хамаарал (r=0.331, p<0.001) илэрсэн. Харин хөдөлгөөний хяналтын алдагдал нь чадвар алдалт болон өвдөлттэй статистикийн ач холбогдол бүхий хамааралгүй байв (p>0.05). Регрессийн шинжилгээгээр өвдөлт нь чадвар алдалтад нөлөөлөх гол хүчин зүйл (p<0.001) болох нь батлагдсан. Дүгнэлт: Хүзүүний өвөрмөц бус өвдөлттэй өвчтөнүүдэд өвдөлт нэмэгдэх тусам чадвар алдалт нэмэгдэж байна. Хөдөлгөөний хяналтын алдагдал нь өвдөлтөөс харьцангуй бие даасан шинж чанартай байгаа нь зөвхөн өвдөлт бууруулахаас гадна хөдөлгөөний чанарыг сайжруулах хөдөлгөөн засал шаардлагатайг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бүсэлхий нурууны нугаламын тогтворгүй байдлын асуумжийн Монгол хувилбарыг боловсруулж найдвартай байдлыг тодорхойлох нь(2026-03-30) ;О.Бадамгарав ;Б.Мөнх-ЭрдэнэҮндэслэл: Бүсэлхи нурууны тогтворгү ба дал гэдэг нь нурууны сегмент хоорондын тогтворто ба длыг хянах үүрэгтэ , гурван тусдаа харилцан уялдаата систем ба даг. Бүсэлхи нурууны тогтворгү ба дал нь нурууны өвдөлти н үндсэн шалтгааны нэг бөгөөд чадвар алдалтын томоохон шалтгаан болдог ба на. Олон улсад “Бүсэлхи нурууны нугаламын тогтворгү ба длын асуумж (LSIQ)”- и г эмнэлзүйд өргөн ашиглаж байна. Уг асуумж нь зөвхөн бүсэлхи нурууны нугаламын тогтворгү ба дал илэрсэн өвчтөнд төди гү нурууны өвдөлттэ хүмүүст хэрэглэж болох батлагдсан асуумж юм. Иймээс Монгол улсад анх удаа нурууны өвөрмөц бус өвдөлттэй өвчтөнүүдэд бүсэлхи нурууны нугаламын тогтворгү ба длыг илрүүлэх асуумжи г Монгол хэл рүү орчуулан эмнэлзүйд хэрэглэх нь бидний судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: Бүсэлхий нурууны нугаламын тогтворгүй байдлын асуумжийн Монгол хувилбарыг боловсруулан найдвартай байдлыг судлах. Арга, аргачлал: Бүсэлхий нурууны нугаламын тогтворгүй байдлыг илрүүлэх асуумжийг зохиогчийн эрхийг эзэмшдэг судлаачаас зөвшөөрөл авсны дараа орчуулгын үйл явц эхэлсэн. Орчуулгыг Бийтоны “Өөрийн үнэлгээний соёл хоорондын тохиргооны удирдамжийн дагуу 5 алхмаар хийж “Бүсэлхий нурууны нугаламын тогтворгүй байдлыг илрүүлэх асуумж”-н урьдчилсан Монгол хувилбарыг гаргасан. Бид АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 25-26/0301 тоот хурлын шийдвэрээр ёс зүйн зөвшөөрөл авсан. Судалгаанд нийт 68 оролцогч хамрагдсан бөгөөд 5 оролцогч хасах шалгуурын дагуу хасагдсан. Өвөрмөц бус нурууны өвдөлттэй 63 үйлчлүүлэгчдэд “Бүсэлхи нурууны нугаламын тогтворгү ба длын асуумж (LSIQ)” өөрийгөө үнэлэх хуудсаар үнэлж SPSS-27.0 программ ашиглан үр дүнд статистик шинжилгээ хийсэн. Үр дүн: Бүсэлхий нурууны нугаламын тогтворгүй байдлыг илрүүлэх асуумжийн хуудсаар нурууны өвөрмөц бус өвдөлттэй нийт 63 оролцогчийг үнэлэхэд асуумжийн дотоод найдвартай байдлыг Cronbach’s alpha ашиглан үнэлэхэд α=0.85 байсан нь сайн найдвартай байдлыг илэрхийлж байна. Мөн 24 цагийн зайтай авсан давтан үнэлгээний давтан тест хийхж дотоод найдвартай байдлыг intraclass correlation coefÏcient (ICC) ашиглан үнэлэхэд ICC=0.999 (95% CI:0.999–1.000, p<0.001) гарсан нь асуумжийн маш өндөр найдвартай байдлыг харуулж байна. Дүгнэлт: Бүсэлхий нурууны нугаламын тогтворгүй байдлыг илрүүлэх асуумжийн (БННТБИА) Монгол хувилбар нь агуулгын хувьд ойлгомжтой, дотоод тууштай байдал буюу найдвартай чанар нь өндөр байна. Бүсэлхий нурууны нугаламын тогтворгүй байдлын асуумж (LSIQ) нь Монгол орчинд нурууны тогтворгүй байдлыг үнэлэхэд найдвартай ба тогтвортой хэрэгсэл болохыг энэхүү монгол хувилбар нь бүсэлхий нурууны нугаламын тогтворгүй байдлыг илрүүлэх оношилгооны өндөр ач холбогдолтой шаардлага хангасан хэрэгсэл болохыг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины саатай хүүхдийн алхааны биомеханикийг үнэлсэн үр дүн(2026-05-22) ;Х.Байгаль ;Х.Батбаяр ;С.ТэнгисҮндэслэл: Тархины саа нь пренаталь эмгэгийн дотор хамгийн элбэг тохиолддог ба тархины хөгжлийн эрт үеийн гэмтлээс үүдсэн байршлын болон хөдөлгөөний өөрчлөлтийн бүлэг хам шинжээр илэрдэг эмгэг юм. Тархины саа нь улс орны хувьд харилцан адилгүй байгаа боловч дунджаар 1000 амьд төрөлтөнд 1.5-3.4 тохиолддог. Монгол улсад тархины саа 1000 амьд төрөлтөнд 1.89 тохиолддог байна. Тархины саатай хүүхдүүдийн 1/3 нь алхах боломжгүй байдаг боловч их биеийн хөдөлгөөний үйлдлийг тодорхойлох системээр GMFCS I, II, III түвшний хүүхдүүд бие дааж болон туслах хэрэгсэл ашиглан алхах чадвартай байдаг. Судалгаанаас үзэхэд алхааны дүн шинжилгээ нь тархины саагийн хөдөлгөөний эмгэгийн талаар чухал ойлголтыг өгч, эмчилгээний төлөвлөлт, тавилан зэргийг сайжрахад нөлөөлөх ач холбогдолтойг онцолжээ. Зорилго: Тархины саатай, шувуун алхаа (Jump gait)-аар алхдаг хүүхдүүдийн алхааны биомеханик тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаандаа 8-15 насны тархины саа оноштой, их биеийн хөдөлгөөний үйлдлийг тодорхойлох системийн ангиллаар (GMFCS) 1-р түвшний 14, хяналтын бүлэгт 14 эрүүл оролцогчийг тус тус хамруулсан. Судалгаанд хамрагдсан нийт оролцогчид, асран хамгаалагчдаас ерөнхий асуумж авсан бөгөөд үүнд нас, хүйс, биеийн жин, өндөр зэргийг оруулсан. Бид судалгаандаа 3D оптикал камерын систем болон хүчний хавтанг ашиглан алхах үеийн доод мөчний биомеханикийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Судалгаанд оролцогчдын алхааг бичиж авахын өмнө хүүхдүүдийн биен дээр гэрэл ойлгогч маркеруудыг анатомийн онцлох цэгүүдэд байрлуулсан. Үр дүн: Саатай болон эрүүл хүүхдүүдийн алхааны кинематикийг харьцуулан судлахад алхах үеийн түнхний хөдөлгөөнд хөдөлгөөний далайцын ялгаатай байдал ажиглагдсангүй. Харин саатай хүүхдүүдийн өвдөгний хөдөлгөөний далайцыг хяналтын бүлгийн хүүхдүүдтэй харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай байв. Эдгээр ялгаа нь алхах үед саатай хүүхдийн өвдөг бүрэн тэнийхгүй байгааг илтгэж байна. Эрүүл болон тархины саатай хүүхдийн алхах үеийн шагайн хөдөлгөөний кинематикийг харьцуулахад алхааны өсгий газарт хүрэлцэх үе шатанд саатай хүүхдүүдийн шагайн үений далайц сөрөг утгатай байгаа нь өлмийдөж алхаж байгааг илтгэнэ. Алхааны бүх үе шатанд шагайн хөдөлгөөний далайц статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Доод мөчний реакцийн хүчний хувьд хөл газар хүрэлцэх шатанд хоёр бүлгийн хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаа байхгүй байв. Дүгнэлт: Тархины саатай хүүхдийн шувуун алхаа нь түнхний үенээс илүүтэйгээр өвдөгний тэнийлгэх хөдөлгөөний хязгаарлалт болон шагайн үений хэт жийлтээр тодорхойлогдож байна. Энэхүү биомеханик өөрчлөлтийг тоон үзүүлэлтээр гаргаж ирсэн нь сэргээн засах эмчилгээг оновчтой болгоход чухал ач холбогдолтой болох нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шатаар буух үеийн өвдөгний үений кинематикт суналттай болон суналтгүй наалтын үзүүлэх нөлөөг судалсан нь(2025-12-05) ;Э.Ануужин ;Б.Мөнх-ЭрдэнэҮндэслэл: Өвдөгний үеэр нугалах, тэнийлгэх хөдөлгөөн хийх үед тойг ясны хянах хүчний тэнцвэргүй байдлаас тойг хажуу тийш гулсалт хийгдэж тойг дунд чөмгөний үенд хэвийн бус ачааллын үр дүнд өвдөгний урд хэсгийн өвдөлтийг үүсдэг. Өвдөгний урд хэсгийн өвдөлт (ӨУХӨ)-тэй өвчтөнүүдийн эмчилгээ нь ихэвчлэн мэс заслын бус арга байдаг. Зорилго: Шатаар буух үеийн өвдөгний үений хөдөлгөөнд суналттай болон суналтгүй наалтын үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгаанд нийт 60 эмэгтэй оролцогч хамрагдсан. Оролцогчдыг стандарт 20 см өндөртэй шатаар буух үед урд болон хажуу талын хавтгайгаас өндөр хурдны камерууд ашиглан бичлэг хийсэн. Туршилтыг наалт хэрэглээгүй болон суналттай, суналтгүй наалттай хэрэглэсэн үед хийсэн. Хөдөлгөөний дүн шинжилгээг “Motion Analysis Image J” программ ашиглан хийж, өвдөгний үений нугалах хөдөлгөөний далайц, өвдөгний үений дотогш шилжилт, өвдөгний Q өнцөг, аарцаг доош шилжих хөдөлгөөнийг тодорхойлсон. Үр дүн: Шатаар буух үед өвдөгний үений нугалах хөдөлгөөний далайц нь наалт хэрэглээгүй үед 61.47±5.72 градус, суналттай наалт хэрэглэсэн үед 61.35±6.33 градус, суналтгүй наалтыг хэрэглэсэн үед 60.21±8.60 градус байсан бөгөөд р утга 0.305 статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй. Харин өвдөгний үений Q өнцгийн үзүүлэлтүүдийг харьцуулахад наалт хэрэглээгүй үед 20.97±11.31 градус, суналттай наалт хэрэглэсэн үед 20.34±9.10 градус, суналтгүй наалт хэрэглэсэн үед 10.16±7.24 градус байсан бөгөөд р утга 0.001, өвдөгний үений дотогш шилжилтийн өнцгийн үзүүлэлтүүдийг харьцуулахад 8.14±5.72 градус байсан бөгөөд p утга 0.001, аарцгийн доош шилжилтийн өнцгийн үр дүнг харьцуулахад наалт хэрэглээгүй үед 10.19±6.31 градус, суналттай наалт хэрэглэсэн үед 9.06±5.31 градус, суналтгүй наалт хэрэглэсэн үед 5.17±4.15 градус байсан P утга 0.001 статистикийн хувьд ач холбогдолтой байна. Дүгнэлт: Шатаар буух үед суналтгүй наалт хэрэглэх нь өвдөгний үений дотогш шилжилтийн өнцгийг бууруулж байна харин суналттай наалт хэрэглэх нь аарцгийн доош шилжилтийг бууруулахад илүү үр дүнтэй байна. Суналттай болон суналтгүй наалт хэрэглэх нь наалт хэрэглээгүй үеийн нөхцөлтэй харьцуулахад өвдөгний үений Q өнцгийг ижил хэмжээгээр бууруулсан боловч өвдөгний үений нугалах хөдөлгөөний далайцад үр нөлөө үзүүлээгүй. Эдгээр үр дүнгээс үзэхэд суналтгүй наалт нь өвдөгний үений дотогш хэт хазайлтыг хянахад илүү үр дүнтэй, харин суналттай наалт нь өдөр тутмын үйл ажиллагааны үед аарцгийн тогтвортой байдлыг сайжруулахад илүү үр дүнтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Differences in three-dimensional spinal kinematics between individuals with chronic non-specific low back pain and age- and sex-matched asymptomatic controls(2026-07); ;Khuyagbaatar, Batbayar; ; Wong, Arnold YlBACKGROUND: Although people with chronic low back pain (LBP) appear to have altered spinal range of motion (ROM) or movement variability in the sagittal plane, it remains unclear whether these alterations can be observed in different spinal ROM tests or functional activities. The aim of this study to investigate three-dimensional spinal kinematics among individuals with chronic non-specific LBP during ROM and functional tests, comparing them with those in age- and sex-matched healthy individuals. METHODS: A total of 60 individuals (30 participants with and 30 without LBP), aged between 18 and 50 years participated in the study. The full-body Xsens system was employed to record the three-dimensional movements during ROM tests (flexion-extension, lateral bending, and axial rotation) and functional activities (single-leg standing, Hurdle step, squat, and picking up a box tests). RESULTS: Statistically significant between-group differences in some spine variables were observed during the ROM and functional tests (p < 0.05). Compared to healthy individuals, those with LBP demonstrated less movement in their spine [thorax flexion, difference between groups (Δ) = -15.9°, 95% CI -23.8° to -8.0°, p = 0.0001] and pelvis (pelvic flexion, Δ = -9.8°, 95% CI -17.1° to -2.5°, p = 0.009) during ROM tests, while these parameters moved more during functional tasks, such as greater lumbar flexion-extension during the single leg stance test (Δ = 12.5°, 95% CI 8.8° to 16.1°, p = 0.0001). CONCLUSION: These findings emphasize the significance of incorporating both ROM and functional tests in spinal assessments. Addressing impairments in these areas could be crucial for managing individuals with chronic LBP and tracking their progress. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Assessment of functional movement screen and performance parameters of wrestlers using inertial sensors(2025) ;Khuyagbaatar, Batbayar; ;Altan-Ochir, Zul ;Battumur, GanzorigBatbaatar, ErdenevaanchigA functional movement screen (FMS) is an assessment system that identifies athletes' movement profiles and injury risks. This is also used to determine sport-specific performance and training effectiveness. However, none of the studies have employed the IMU measurement system to assess FMS and performance parameters in wrestling. In this study, we aimed to assess FMS and kinematic parameters in wrestlers using IMU sensors to explore the relationship between FMS scores, range of motion (ROM), and performance parameters. Ten healthy controls and ten wrestlers completed the seven tasks of the FMS and performed wrestling techniques. The screening results were assessed, revealing significant differences in shoulder mobility (Control: 2.7 ± 0.6, Wrestlers: 1.9 ± 0.8) (p = 0.034, Cohen's d = 1.02) and active leg raise tests (Control: 2.3 ± 0.4, Wrestlers: 2.9 ± 0.3) (p = 0.004, Cohen's d = 1.47) between the two groups. Additionally, center of mass (CoM) velocity increased by 18%, while CoM position lowered by approximately 5%-8% during wrestling techniques in the higher FMS group. This study demonstrated the convergent validity of FMS scores with joint mobility and performance parameters in wrestling techniques. We assessed athletes' ability to correctly perform movements using the FMS scoring system and analyzed kinematic parameters, including the displacement and velocity of the CoM, through wearable inertial sensors. Our findings indicate that higher FMS scores are associated with greater CoM velocity and the ability to maintain a low CoM position during wrestling.Scopus© Citations 8 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ground reaction forces and kinematics during sprinting using inertial and insole sensors(Springer Science+Business Media, 2026-08-01) ;Batbayar Khuyagbaatar; ;Boldbaatar Chuluunbaatar ;Battsengel Banzragch - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication,
