Д.Батлхам
Loading...
Товч нэр
Д.Батлхам
Бүтэн нэр
Дамбадаржаа Батлхам
Латин нэр
Dambadarjaa Batlkham
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Ахлах багш
Харьяалал
ORCID
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины саатай хүүхдийн алхааны биомеханикийг үнэлсэн үр дүн(2026-05-22) ;Х.Байгаль ;Х.Батбаяр ;С.ТэнгисҮндэслэл: Тархины саа нь пренаталь эмгэгийн дотор хамгийн элбэг тохиолддог ба тархины хөгжлийн эрт үеийн гэмтлээс үүдсэн байршлын болон хөдөлгөөний өөрчлөлтийн бүлэг хам шинжээр илэрдэг эмгэг юм. Тархины саа нь улс орны хувьд харилцан адилгүй байгаа боловч дунджаар 1000 амьд төрөлтөнд 1.5-3.4 тохиолддог. Монгол улсад тархины саа 1000 амьд төрөлтөнд 1.89 тохиолддог байна. Тархины саатай хүүхдүүдийн 1/3 нь алхах боломжгүй байдаг боловч их биеийн хөдөлгөөний үйлдлийг тодорхойлох системээр GMFCS I, II, III түвшний хүүхдүүд бие дааж болон туслах хэрэгсэл ашиглан алхах чадвартай байдаг. Судалгаанаас үзэхэд алхааны дүн шинжилгээ нь тархины саагийн хөдөлгөөний эмгэгийн талаар чухал ойлголтыг өгч, эмчилгээний төлөвлөлт, тавилан зэргийг сайжрахад нөлөөлөх ач холбогдолтойг онцолжээ. Зорилго: Тархины саатай, шувуун алхаа (Jump gait)-аар алхдаг хүүхдүүдийн алхааны биомеханик тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаандаа 8-15 насны тархины саа оноштой, их биеийн хөдөлгөөний үйлдлийг тодорхойлох системийн ангиллаар (GMFCS) 1-р түвшний 14, хяналтын бүлэгт 14 эрүүл оролцогчийг тус тус хамруулсан. Судалгаанд хамрагдсан нийт оролцогчид, асран хамгаалагчдаас ерөнхий асуумж авсан бөгөөд үүнд нас, хүйс, биеийн жин, өндөр зэргийг оруулсан. Бид судалгаандаа 3D оптикал камерын систем болон хүчний хавтанг ашиглан алхах үеийн доод мөчний биомеханикийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Судалгаанд оролцогчдын алхааг бичиж авахын өмнө хүүхдүүдийн биен дээр гэрэл ойлгогч маркеруудыг анатомийн онцлох цэгүүдэд байрлуулсан. Үр дүн: Саатай болон эрүүл хүүхдүүдийн алхааны кинематикийг харьцуулан судлахад алхах үеийн түнхний хөдөлгөөнд хөдөлгөөний далайцын ялгаатай байдал ажиглагдсангүй. Харин саатай хүүхдүүдийн өвдөгний хөдөлгөөний далайцыг хяналтын бүлгийн хүүхдүүдтэй харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай байв. Эдгээр ялгаа нь алхах үед саатай хүүхдийн өвдөг бүрэн тэнийхгүй байгааг илтгэж байна. Эрүүл болон тархины саатай хүүхдийн алхах үеийн шагайн хөдөлгөөний кинематикийг харьцуулахад алхааны өсгий газарт хүрэлцэх үе шатанд саатай хүүхдүүдийн шагайн үений далайц сөрөг утгатай байгаа нь өлмийдөж алхаж байгааг илтгэнэ. Алхааны бүх үе шатанд шагайн хөдөлгөөний далайц статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Доод мөчний реакцийн хүчний хувьд хөл газар хүрэлцэх шатанд хоёр бүлгийн хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаа байхгүй байв. Дүгнэлт: Тархины саатай хүүхдийн шувуун алхаа нь түнхний үенээс илүүтэйгээр өвдөгний тэнийлгэх хөдөлгөөний хязгаарлалт болон шагайн үений хэт жийлтээр тодорхойлогдож байна. Энэхүү биомеханик өөрчлөлтийг тоон үзүүлэлтээр гаргаж ирсэн нь сэргээн засах эмчилгээг оновчтой болгоход чухал ач холбогдолтой болох нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шатаар буух үеийн өвдөгний үений кинематикт суналттай болон суналтгүй наалтын үзүүлэх нөлөөг судалсан нь(2025-12-05) ;Э.Ануужин ;Б.Мөнх-ЭрдэнэҮндэслэл: Өвдөгний үеэр нугалах, тэнийлгэх хөдөлгөөн хийх үед тойг ясны хянах хүчний тэнцвэргүй байдлаас тойг хажуу тийш гулсалт хийгдэж тойг дунд чөмгөний үенд хэвийн бус ачааллын үр дүнд өвдөгний урд хэсгийн өвдөлтийг үүсдэг. Өвдөгний урд хэсгийн өвдөлт (ӨУХӨ)-тэй өвчтөнүүдийн эмчилгээ нь ихэвчлэн мэс заслын бус арга байдаг. Зорилго: Шатаар буух үеийн өвдөгний үений хөдөлгөөнд суналттай болон суналтгүй наалтын үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгаанд нийт 60 эмэгтэй оролцогч хамрагдсан. Оролцогчдыг стандарт 20 см өндөртэй шатаар буух үед урд болон хажуу талын хавтгайгаас өндөр хурдны камерууд ашиглан бичлэг хийсэн. Туршилтыг наалт хэрэглээгүй болон суналттай, суналтгүй наалттай хэрэглэсэн үед хийсэн. Хөдөлгөөний дүн шинжилгээг “Motion Analysis Image J” программ ашиглан хийж, өвдөгний үений нугалах хөдөлгөөний далайц, өвдөгний үений дотогш шилжилт, өвдөгний Q өнцөг, аарцаг доош шилжих хөдөлгөөнийг тодорхойлсон. Үр дүн: Шатаар буух үед өвдөгний үений нугалах хөдөлгөөний далайц нь наалт хэрэглээгүй үед 61.47±5.72 градус, суналттай наалт хэрэглэсэн үед 61.35±6.33 градус, суналтгүй наалтыг хэрэглэсэн үед 60.21±8.60 градус байсан бөгөөд р утга 0.305 статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй. Харин өвдөгний үений Q өнцгийн үзүүлэлтүүдийг харьцуулахад наалт хэрэглээгүй үед 20.97±11.31 градус, суналттай наалт хэрэглэсэн үед 20.34±9.10 градус, суналтгүй наалт хэрэглэсэн үед 10.16±7.24 градус байсан бөгөөд р утга 0.001, өвдөгний үений дотогш шилжилтийн өнцгийн үзүүлэлтүүдийг харьцуулахад 8.14±5.72 градус байсан бөгөөд p утга 0.001, аарцгийн доош шилжилтийн өнцгийн үр дүнг харьцуулахад наалт хэрэглээгүй үед 10.19±6.31 градус, суналттай наалт хэрэглэсэн үед 9.06±5.31 градус, суналтгүй наалт хэрэглэсэн үед 5.17±4.15 градус байсан P утга 0.001 статистикийн хувьд ач холбогдолтой байна. Дүгнэлт: Шатаар буух үед суналтгүй наалт хэрэглэх нь өвдөгний үений дотогш шилжилтийн өнцгийг бууруулж байна харин суналттай наалт хэрэглэх нь аарцгийн доош шилжилтийг бууруулахад илүү үр дүнтэй байна. Суналттай болон суналтгүй наалт хэрэглэх нь наалт хэрэглээгүй үеийн нөхцөлтэй харьцуулахад өвдөгний үений Q өнцгийг ижил хэмжээгээр бууруулсан боловч өвдөгний үений нугалах хөдөлгөөний далайцад үр нөлөө үзүүлээгүй. Эдгээр үр дүнгээс үзэхэд суналтгүй наалт нь өвдөгний үений дотогш хэт хазайлтыг хянахад илүү үр дүнтэй, харин суналттай наалт нь өдөр тутмын үйл ажиллагааны үед аарцгийн тогтвортой байдлыг сайжруулахад илүү үр дүнтэй байна.
