Baigal, Minjuur
Loading...
Товч нэр
Baigal, Minjuur
Бүтэн нэр
Baigal Minjuur
Латин нэр
Baigal Minjuur
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нойр булчирхайн хавдрын эмгэг судлалын оношилгооны асуудалд(2024-05-13) ;Г.Нямсүрэн; ;Э.Баярмаа ;Г. ҮнэнбатР.МөнхбатҮндэслэл: Дэлхийн дахинд нойр булчирхайн хорт хавдар тохиолдлоороо 12-дугаар байр, нас баралтаар 6-дугаар байранд орж байна. Монгол улсын хувьд нойр булчирхайн хорт хавдар 9-дугаар байранд орж байгаа бөгөөд 86.6% нь III, IV үе шатанд хожуу оношлогдож байна. Дэлхий дахинд уг хавдрыг эрт илрүүлэх оношилгооны аргачлал хомс байдаг нь уг хавдрын эрт үед оношлох боломжийг хязгаарладаг учраас нойр булчирхайн хорт хавдрын урьтал эмгэгийг илрүүлэх арга боловсруулах нь чухал ач холбогдолтой юм. СA-19.9 (cancer antigen 19-9) биомаркер нь нойр булчирхайн хавдрыг илрүүлэхэд туслахаас гадна эмчилгээний үр дүнг хянахад одоогоор нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ганц маркер бөгөөд хорт хавдрын төрлөөс хамаарсан оношилгооны өвөрмөц болон мэдрэг чанарыг тодорхойлох асуудал тулгамдаж байна. Зорилго: Нойр булчирхайн хортой болон хоргүй хавдрын эмгэг судлалын онцлогийг CA19.9 маркерийн илрэлтэй уялдуулан судлах. Арга, аргачлал: АШУҮИСийн МЯЭ-ийн мэс заслын тасаг, ХСҮТ-ийн ЭЦНБМЗ тасагт 2023 оны 1 сарын 1-нээс 2023 оны 12 сарын 31-ийг хүртэл нойр булчирхайн мэс засалд орсон 73 эмчлүүлэгчийн өвчний түүхэнд ретроспектив чиглэлтэй баримтын судалгааг хийж гүйцэтгэв. Үр дүн: Эд судлалын хувьд 29 (49%) тохиолдол нь нойр булчирхайн цоргоны өмөн (PDAC) хамгийн нийтлэг тохиолдож байгаа бөгөөд нойр булчирхайн хортой хавдруудын үед CA-19.9 илрэл нэмэгдэж, харин хоргүй үүсгэвэрт өсөхгүй байна. Дүгнэлт: CA-19.9 нь нойр булчирхайн хортой болон хоргүй хавдруудыг ялган оношлоход ач холбогдол өндөртэй биомаркер байх боломжтой.
