Turbat, Bayaraa
Loading...
Товч нэр
Turbat, Bayaraa
Бүтэн нэр
Turbat Bayaraa
Латин нэр
Turbat Bayaraa
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зүрхний цочмог шигдээстэй өвчтөнд стент тавьсны дараах үрэвслийн биомаркерын өөрчлөлт(2021-11-01) ;Д.Билгүүн ;Н.Баасанжав ;Д.Пүрэвсүрэн; З.ЛхагвасүрэнЗүрх судасны эмгэг нь сүүлийн 10 жилд хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж тасралтгүй нэмэгдсээр байна. Стент нь гадны биет учраас судас хатуурлын өөрчлөлттэй титмийн судсанд үрэвслийн цитокин, хемокин, адгезийн молекул, цочмог үеийн уургийг чөлөөлж эндотелийн давхарга гэмтэхэд хүргэдэг. Манай оронд ЗЦШ-ийн дараа титэм судсан дотуурх оношилгоо (ТСДО), ТСДЭ хийлгэж, стент тавиулсан өвчтөнд стентийн дараах үрвэслийн хариу урвалыг судалсан судалгаа байхгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Зүрхний булчингийн цусны урсгалыг сэргээж, эмтэй стент тавьсны дараах үрэвслийн хариу урвалын өөрчлөлтийг судалах. Арга, аргачлал: Судалгаанд П.Н.Шастины улсын гуравдугаар төв эмнэлгийн ангиографийн оношилгооэмчилгээний тасагт (АОЭТ), ЗЦШ-н улмаас хэвтэж ТСДЭ хийлгэн эмийн бүрхүүлтэй 78 стент тавиулсан 70 хүртэлх насны 60 (45 эрэгтэй, 15 эмэгтэй) өвчтөнг судалгаанд хамруулав. Үр дүн: Судалгааны үр дүнгээс харахад хагалгааны өмнө бүх өвчтний 50%-д өндөр мэдрэг СРБ-н түвшин 2 мг/л-м илүү байлаа. Стент тавьсны дараа өндөр мэдрэг СРБ статистикын ач холбогдолтой ихэссэн. Стент тавихад TNF, ИЛ-1-н түвшинд статистикын ач холбогдолтой өөрчлөлт илрээгүй. Дүгнэлт: Эмийн бүрхүүлтэй стент тавьж титмийн цусны урсгалыг сэргээхэд үрэвслийн зарим маркерын (өндөр мэдрэг СРБ, IL-6,) түвшин ихэсч байна. Эдгээр маркер нь эмтэй стент тавьсны дараа эрт үед нарийсал үүсэхийг магадлахгүй боловч эмийн бүрхүүл нь антипролифератив үйлчлэлээ алдах алсын үед стентийн бөглөрөл үүсэхийг магадлаж болох юм. Энэ нь хагалгааны дараах хүндрэлийн өндөр эрсдэл бүхий өвчтнийг хянаж байх шаардлагыг гэрчилж байна.
