Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Байгалийн цеолитод суурилсан цефтриаксон хүргэлтийн системийн шинж чанар, чөлөөлөгдөх кинетикийг судалсан дүн
    (2026-04-16) ;
    Б.Очирхуяг
    ;
    Үндэслэл: Дэлхий дахинд антибиотикийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй нянгийн тэсвэржилт эрчимжиж байгаа нь анагаах ухааны салбарт тулгамдсан асуудал болоод байна. Үүнийг шийдвэрлэх нэг боломж нь судлаачид антибиотикийн хүргэлтийн системийг хөгжүүлэх гэж үзсэн. Дээрх асуудал манай улсад ч тавигдаж буй асуудал бөгөөд ялангуяа ДЭМБ-ын амин чухал эмийн жагсаалтад багтдаг, хүүхдийн уушгины хатгалгааны хоёрдугаар сонголтын эмчилгээ болох цефтриаксон (CFT)-ийн хэрэглээ өндөр (20212025 онд 13 тэрбум гаруй флакон) байна. Иймд цефтриаксоны антибиотикийг зөөвөрлөх, хяналттай чөлөөлөх байгалийн цеолитод суурилсан систем болох CFT@MNZ-HDTMA-ийг гарган авч, түүний шинж чанарыг судаллаа. Зорилго: CFT@MNZ-HDTMA-ийн физик-химийн шинж чанарыг тодорхойлж, тухайн системээс CFT чөлөөлөгдөх кинетикт үндэслэн чөлөөлөгдөх механизмыг судлах. Зорилт: Дэвшүүлсэн зорилгын хүрээнд физик-химийн шинж чанарыг багажит анализын аргаар судлах, эмийн чөлөөлөгдөх кинетик болон зүй тогтлыг үнэлж, түүний чөлөөлөгдөх механизмыг тайлбарлах гэсэн зорилтыг тавьсан. Арга, аргачлал: Монгол орны байгалийн цеолит (MNZ)-ыг боловсруулж гарган авсан CFT антибиотик хүргэх системийн шинж чанарыг рентген туяаны диффракц (XRD), Фурье хувиргалттай нил улаан туяа (FT-IR)-ны спектроскопийн аргуудаар судалсан. CFT чөлөөлөгдөх процессыг in vitro орчинд спектрофотометрийн аргаар чөлөөлөгдсөн антибиотикийн концентрацыг хэмжсэн. Туршилтын өгөгдлийг тэг, нэгдүгээр эрэмбэ, Хигучи, Корсмейер-Пеппасын математик загварт тохируулан CFT чөлөөлөгдөх механизмыг тогтоов. Үр дүн: CFT нь MNZ-HDTMA адсорбентын гадаргууд амжилттай адсорбцлогдсон. Тус системээс CFT чөлөөлөгдөх процесс нь концентрацаас үл хамааран хугацааны туршид тогтмол хурдтай чөлөөлөгдөж байгаа нь эмийг урт хугацаанд хяналттай, тогтвортой хэлбэрээр чөлөөлөгдөж байгааг илтгэнэ. Дүгнэлт: Түшлэгийн ордын байгалийн цеолитыг шат дараалан боловсруулж, CFT@ MNZ-HDTMA эмийн хүргэлтийн системийг гарган авч, XRD, FT-IR шинжилгээгээр цеолитын бүтэц тогтвортой хадгалагдаж байгааг тогтоолоо. CFT антибиотик адсорбентын гадаргууд ионы харилцан үйлчлэлээр амжилттай шингээгдсэнийг батлав. Кинетик судалгаагаар уг системээс CFT нь тэг эрэмбийн загвараар (R2=0.9804) буюу тогтмол хурдтай чөлөөлөгдөж байгаа болохыг нотоллоо.