Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Байгалийн цеолитын бүтэц, шинж чанар ба эмийн хүргэлтэнд хэрэглэсэн байдал
    (2026-03-30)
    И.Саруул
    ;
    ;
    Удиртгал: Байгалийн цеолит нь микро-сүвэрхэг бүтэц, ион солилцох чадвар, гадаргуугийн өвөрмөц шинж чанар, бионийцтэй байдлаараа эмийн хүргэлтийн аюулгүй, үр дүнтэй зөөвөрлөгч платформд хэрэглэх боломжтой материалын нэг юм. Эмийн технологи, инженерчлэлийн салбарт нэвтэрч буй дэвшилтэт технологийн үр дүнд эмийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй эрхтэн системийн хордлого, эмийн бодисын биохүртээмж, байгаль орчны бохирдол зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд эмийн хүргэлтийн систем (ЭХС)-ийг судалж, хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Байгалийн цеолитын хамгийн түгээмэл төрөл болох клиноптилолит нь 3-10 Å диаметртэй нарийн сувгуудтай тул молекулын шигшүүрийн үүрэг гүйцэтгэхээс гадна эмийг энзим, pH-ын нөлөөллөөс хамгаалдаг зэрэг шинж чанар нь эмийн хүргэлтийн системд хэрэглэх боломжийг олгодог. Ион солилцлын аргаар цеолитын катионыг солих замаар эмийн молекулыг ачаалж, бай эрхтэнд хүрсний дараа эмийн чөлөөлөлтийг хянах боломжтой юм. Цеолитыг гадаргуугийн идэвхт бодис, полимер зэрэг олон төрлийн бодисоор боловсруулж, гидрофоб ба гидрофиль эмийн молекулыг хүргэх, багтаамжийг нэмэгдүүлэх, эмийн чөлөөлөлтийг уртасгах, pH-ын өөрчлөлтөнд мэдрэг системийг бэлтгэх зэргээр шинж чанарыг сайжруулж хэрэглэдэг. Байгалийн цеолитод суурилсан ЭХС нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах эмийн бэлдмэлээс гадна хавдрын эсрэг, хоол боловсруулах замын эмгэг, чихрийн шижингийн эсрэг болон мэдрэлийн системд нөлөөлөх эм, мөн антибиотикийг тогтвортой, уртасгасан хэлбэрээр чөлөөлөх боломжийг баталгаажуулж байна. Арга, аргачлал: Энэхүү тойм өгүүлэлд Scopus болон Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй 2000–2026 оны хооронд хэвлэгдсэн байгалийн цеолитын бүтэц, шинж чанар болон эмийн хүргэлтийн системд хэрэглэсэн судалгааны 32 өгүүллийг сонгон авч тоймлон дүн шинжилгээ хийсэн. Дүгнэлт: Байгалийн цеолитын молекулын шигшүүр, ион солилцол, адсорбцын багтаамж, органик модификацид ордог зэрэг олон талт шинж чанарыг өргөтгөх боломжтой тул эмийн хүргэлтийн чанар, тогтвортой байдлыг сайжруулах үнэ цэнэтэй платформ болж байна. Цаашид ухаалаг технологийн тусламжтай композит системтэй хослуулан зорилтот, хяналттай чөлөөлөлтийн системийг хөгжүүлэх судалгааны чиглэл улам өргөжиж байна.