Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Согтууруулах ундаа ба эрүүл мэндийн бодлогууд
    (2024-05-13)
    Д.Жавхланбаяр
    ;
    Б.Энхжаргал
    ;
    Э.Галбадрах
    ;
    ;
    Т.Мөнхсайхан
    Үндэслэл: Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ нь олон улсын хэмжээнд нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм. Монгол улсад согтууруулах ундааны хэрэглээ дэлхийн дунджаас өндөр байгаа бөгөөд согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй хор, хөнөөл улам өсөн нэмэгдэх хандлагатай байгаа нь анхаарвал зохих эрүүл мэндийн тулгамдсан асуудал болжээ. Мөн түүнчлэн согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн стратеги өөрчлөгдөж, бодлогын хэрэгжилтэд нөлөөлөх хэмжээнд хүрсэнийг олон улсад хийгдсэн судалгааны ажлуудын үр дүн харуулж байна. Иймд эрүүл мэндийн бодлогыг нотолгоонд суурилж гаргах, судлаачид болон бодлого боловсруулагчид согтууруулах ундааны бодлогын талаар нэгдсэн ойголттой байх хэрэгцээ, шаардлага урган гарч байна. Зорилго: Бид энэхүү судалгааны өгүүлэлд олон улсын хэмжээнд түгээмэл хэрэглэгддэг согтууруулах ундааны хор хөнөөлийг бууруулахад авч хэрэгжүүлдэг бодлогуудыг тоймлон хүргэхийг зорив. Cогтууруулах ундааны хор хөнөөлийг бууруулах хамгийн үр дүнтэй болон үр ашигтай аргууд нь согтууруулах ундааны үнийг татвар болон бусад үнийн бодлогоор нэмэгдүүлэх, согтууруулах ундааны хүртээмж, олдоцтой байдлыг хязгаарлах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодолтын эсрэг хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, согтууруулах ундааны сурталчилгааг хязгаарлах, эрүүл мэндийн тусламж болон үйлчилгээг сайжруулах. Мөн түүнчлэн, иргэдийг өвчлөл, хавдар, нас баралтаас урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг дэмжих болон эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулах, үр ашгийг сайжруулахын тулд согтууруулах ундаа төдийгүй тамхи, чихэрлэг ундаа, эм, оношлогооноос ашиг олдог хүмүүсийн ашгийн лобби, стратегийг судалж, ойлгох нь чухал юм. Дүгнэлт: Согтууруулах ундааны хор хөнөөлийг бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах нь олон салбарыг хамарсан, нотолгоонд суурилсан бодлогууд боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх цогц үйл ажиллагаа бөгөөд бодлого боловсруулагчдаас мэдлэг, ур чадвар, манлайлалыг шаардаж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Өвдөгний үений гэмтлийн шалтгаан, эмчилгээний зарим асуудлууд
    (2021-09-01)
    Т.Мөнхсайхан
    ;
    С.Батсүх
    ;
    ;
    Э.Ренчиндорж
    ;
    Н.Баасанжав
    Үндэслэл: Манай орны хувьд гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг болох өвдөгний үений гэмтлийн шалтгаан, эрсдэл, эмчилгээний өртгийг цогцоор нь судалсан ажил хомс байна. Зорилго: Өвдөгний үений гэмтлийн тархвар зүйн зарим онцлог, шалтгаан, дурангийн мэс заслын өртгийг судлах. Арга аргачлал: Өвдөгний үений гэмтлийн тархалтыг 2015-2019 оны Гэмтэл Согог Судлалыэ Үндэсний Төв (ГССҮТ) -ийн осол, гэмтлийн тандалт, эмнэлгийн тусламжийн мэдээнд тулгуурлан дескриптив загвараар судалсан бол гэмтлийн шалтгаан, эмнэлзүйн шинж, өртгийг 2018-2019 онд ГССҮТ-ээр үйлчлүүлсэн, судалгаанд хамруулах шалгуур хангасан нийт 48 тохиолдлыг сонгон судалсан. Үр дүнгийн боловсруулалтад SPSS 20 программ ашиглав. Үр дүн: Сүүлийн 5 жилд дунджаар 15554 хүн хэвтэн эмчлүүлж үүний 13.7% нь өвдөг, шилбэний гэмтлийн оношоор хэвтэн эмчлүүлсэн. Дурангийн хагалгааг жилд дунджаар 300-400 хүнд хийж, нийт мэс заслын 4.27 хувийг эзэлж байна. Өвдөгний үений гэмтэлд ихэвчлэн идэр залуу насны (дундаж нас 33.3) эрэгтэйчүүд (67.8%) өртөж байсан ба шалтгааны дийлэнх хувийг спортын гэмтэл эзэлж, үүнээс 60.7% нь сагс тоглох үед унах, 26.7% бөх барилдах, 8.6% явганаас болон дугуйнаас унах, бусад хувийг дарагдах, хавчуулагдах гэмтэл тус тус эзэлж байна. Дунджаар дурангийн мэс засалд эрүүл мэндийн даатгалаас 3.255.130₮, хувь иргэнээс 574.435₮ буюу нийт 3.829.565₮-ний зардал гарч байна.