Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Тагтүггүнсэл эмийн фармакологийн ба эмнэлзүйн судалгаа
    (2021-06-10)
    О.Мөнхчимэг
    ;
    Бао Чан
    ;
    Б.Солонго
    ;
    ;
    Ц.Одгэрэл
    Цус шарын шалтгаан, нөхцлийн улмаас тунгалаг цөв ялгарах зүй тогтол алдагдаж, улмаар муу цус үүсч, бодисын солилцооны олон төрлийн халуун чанартай өвчин, эмгэг үүсгэх ба түүний эмчилгээний гол арга нь цус ялгах тан, ханах засал юм. Элэгний өвчний үеийн муу цус, цус ялгах тан, ханах заслын эмчилгээний үр дүнг тогтоох судалгаа хийгдсээр байна.1-11 Элэгний өвчин архагшиж хүйтэн чанарт шилжих үед цусны бүлэгнэлтийн тогтолцоо алдагдаж цус алдах хүндрэл гарна. Энэ үед ханах засал хийх эсрэг заалттай бөгөөд түүнийг орлох чадалтай эмийг Монголчууд бүтээсэн юм. Тэр жор нь “Цусны хямарлыг арилгах эм “ (Төвөд нэр нь тагтаггүнсэл) юм.Тагтүггүнсэл эмийн фармакологийн судалгаагаар түүнд агуулагдах полифенолт нэгдэл, флавнойд, кумарин, сапонин зэрэг биологийн идэвхит бодисууд нь цусны зуурамгай чанарыг бууруулж, үрэвслийн цитиконыг багасгах, хэт исэлдэлтийг сааруулах, цусны бүлэгнэлтэнд нөлөөлөх, дархлал зохицуулах үйлдэлтэйг тогтоожээ.1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Алаша нохой хэл (Panzeria alaschanica Kupr) ургамлын үрэвслийн эсрэг үзүүлэх нөлөө
    (2022-12-26)
    Хувьсгалт
    ;
    Т.Халиунаа
    ;
    Ч.Чимэдрагчаа
    ;
    ;
    Д.Цэнд-Аюуш
    Үндэслэл: Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал, эмт бодис, жорыг дэлхийн улс орнууд анагаах ухаандаа ашигласаар ирсэн билээ. Зорилго: Бид Алаша нохой хэл (Panzeria alaschanica Kupr) ургамлын үрэвслийн эсрэг нөлөөг судлахыг зорилоо. Арга, аргачлал: Туршилтын амьтдыг нийт 6 бүлэг болгон хувааж харьцуулах бүлэгт Ибупрофен 100 мг/кг тунгаар, туршилтын бүлэгт Алаша нохой хэл (Panzeria alaschanica Kupr) ургамлын 32, 64 болон 160 мг/кг тунгаар тус тус уулгасан. Каррагенины уусмал 1%-100 µl уусмалыг хархны хойд сарвуунд тарьж эмгэг загвар үүсгэн туршилтын 0, 30, 60, 90, 120, 180, 240 дахь минутад бүлэг тус бүрийн сарвууны хаванг плетисмометр аппаратаар хэмжилт хийн тодорхойлсон. Үр дүн: Судалгааны үр дүнг үндэслэн авч үзэхэд Алаша нохой хэл (Panzeria alaschanica Kupr) ургамлын 160 мг/кг тундаа үрэвслийн эсрэг нөлөө илүү өндөр буюу ибупрофен эмтэй ойролцоо үйлчилгээтэй байна. Алаша нохой хэл (Panzeria alaschanica Kupr) ургамлын цочмог үрэвслийн үед түүнийг идэвхжүүлдэг цитокинууд болох TNF-α, IL-1β, IL-6 цитокинууд нь 22.5-50.1%-иар тус тус бууруулж, харин IL-10 цитокины хэмжээг 44.4%-иар нэмэгдүүлсэн байна. Дүгнэлт: 1. Алаша нохой хэл (Panzeria alaschanica Kupr) ургамал нь хоргүй, идэвхт тун ED=32 (16-200) мг/кг байна. 2. Алаша нохой хэл (Panzeria alaschanica Kupr) ургамал нь 160 мг/кг тундаа үрэвслийн хаванг 46.1%-иар, IL-1β, IL-6, TNF-α цитокиныг 22.5-50.1%-иар тус тус бууруулж, харин IL-10 цитокины хэмжээг 44.4%-иар нэмэгдүүлж байна.