Batmunkh, Ganbayar
Loading...
Товч нэр
Batmunkh, Ganbayar
Бүтэн нэр
Batmunkh Ganbayar
Латин нэр
Batmunkh Ganbayar
Албан тушаал
Судлаач
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөрний эсийн өмөн ба NAT2 генийн полиморфизмын хамаарлыг судалсан нь(2024-12-21); ;Т.Мөнхтуяа ;П.Мягмарсүрэн ;С.АмарсайханГ.БатмөнхҮндэслэл: Бөөрний эсийн өмөн (БЭӨ) үүсэхэд олон зүйлийн хүчин зүйл нөлөөлдөг гэж үздэг. Олон улсад NAT2 генийн полиморфизмууд нь хавдар үүсэхэд нөлөөлж байгаа талаар судалгаанууд хийгдсээр байна. Иймд Монгол хүмүүст тохиолдож буй БЭӨ ба NAT2 генийн полиморфизм хоорондын хамаарлыг судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Бөөрний эсийн өмөн ба NAT2 генийн полиморфизм хоорондын хамаарлыг судалж, өмөнгийн эрсдлийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг бөөрний эсийн өмөн оношлогдсон, онош нь эмгэг судлалын шинжилгээгээр батлагдсан 59 өвчтөн ба нас хүйсийн хувьд ойролцоо харьцангуй эрүүл 59 хүмүүсийг сонгож судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдагсдын захын судаснаас 3-5 мл цус авч геномын ДНХ-г Qiagen mini blood DNA extraction kit ашиглан ялгасан. NAT2 генийн полиморфизмыг PCRRFLP аргаар протоколийн дагуу хийж тодорхойлов. Үр дүн: Судалгааны үр дүнгээс харахад NAT2 генийн полиморфизм нь бөөрний эсийн өмөн (БЭӨ)-гийн эрсдэлт хүчин зүйлийн нэг болж байна. Судалгаанд NAT2 генийн WT/WT генотип нь тохиолдлын болон хяналтын бүлэгт хамгийн түгээмэл байсан ч WT/M3, WT/M2 генотипүүд нь өмөнгийн эрсдлийг нэмэгдүүлж байна. Дүгнэлт: NAT2 генийн полиморфизм, ялангуяа WT/M3 (OR=5.97; p=0.0001) ба WT/M2 (OR=4.8; p=0.05) генотипүүд нь бөөрний эсийн өмөн (БЭӨ)гийн эрсдлийг нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөрний эсийн өмөнгийн эрсдэлт хүчин зүйлсийг судалсан нь(2025-05-05); ;Т.Мөнхтуяа ;П.Мягмарсүрэн ;Д.Баян-ӨндөрС.АмарсайханҮндэслэл: Бөөрний эсийн өмөнд (БЭӨ) олон хүчин зүйл нөлөөлж байгааг бусад орны судалгаанууд тодорхойлсон байна. Харин өнөө үед Монгол хүнд тохиолдож буй БЭӨ ба зарим эрсдэлт хүчин зүйлс хоорондын хамаарлыг судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол хүмүүст бөөрний эсийн өмөнгийн эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: БЭӨ оношлогдсон, онош нь эмгэг судлалын шинжилгээгээр батлагдсан 88 өвчтөнийг тохиолдлын бүлэгт, хяналтын бүлгийг тохиолдлын бүлэгтэй нас, хүйсээр нь ижилсүүлэлт хийж эрүүл 88 хүнийг хамруулан тохиолдол хяналтын судалгааны загвар ашиглан хийж гүйцэтгэлээ. Тохиолдол болон хяналтын бүлгийн эрсдэлт хүчин зүйлсийг асуумжийн аргаар нэг болон олон хүчин зүйлийн регрессийг Binary logistic regression аргаар тодорхойлов. Үр дүн: Бид судалгаандаа бөөрний эсийн өмөнтэй 88 өвчтөн, хавдаргүй 88 нийт 176 хүмүүсийг хамруулав. Артерийн даралт ихсэлт, бөөр шээсний замын өвчин, архины хэрэглээ, тамхидалт зэрэг нь статистик ач холбогдол бүхий ялгаатайгаар бөөрний эсийн өмөнг нэмэгдүүлж байна. Биеийн жингийн ихсэлт нь БЭӨ-ийн эрсдлийг нэмэгдүүлж байгаа хэдий ч статистик ач холбогдолгүй байлаа. Дүгнэлт: Артерийн даралт ихэсдэг, бөөр шээсний замын өвчний түүхтэй, тамхи татдаг, архи хэрэглэдэг хүмүүс бөөрний эсийн өмөнгөөр өвчлөх эрсдэл өндөр байна.
