Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Бөөрний эсийн өмөнгийн эрсдэлт хүчин зүйлсийг судалсан нь
    (2025-05-05) ;
    Т.Мөнхтуяа
    ;
    П.Мягмарсүрэн
    ;
    Д.Баян-Өндөр
    ;
    С.Амарсайхан
    Үндэслэл: Бөөрний эсийн өмөнд (БЭӨ) олон хүчин зүйл нөлөөлж байгааг бусад орны судалгаанууд тодорхойлсон байна. Харин өнөө үед Монгол хүнд тохиолдож буй БЭӨ ба зарим эрсдэлт хүчин зүйлс хоорондын хамаарлыг судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол хүмүүст бөөрний эсийн өмөнгийн эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: БЭӨ оношлогдсон, онош нь эмгэг судлалын шинжилгээгээр батлагдсан 88 өвчтөнийг тохиолдлын бүлэгт, хяналтын бүлгийг тохиолдлын бүлэгтэй нас, хүйсээр нь ижилсүүлэлт хийж эрүүл 88 хүнийг хамруулан тохиолдол хяналтын судалгааны загвар ашиглан хийж гүйцэтгэлээ. Тохиолдол болон хяналтын бүлгийн эрсдэлт хүчин зүйлсийг асуумжийн аргаар нэг болон олон хүчин зүйлийн регрессийг Binary logistic regression аргаар тодорхойлов. Үр дүн: Бид судалгаандаа бөөрний эсийн өмөнтэй 88 өвчтөн, хавдаргүй 88 нийт 176 хүмүүсийг хамруулав. Артерийн даралт ихсэлт, бөөр шээсний замын өвчин, архины хэрэглээ, тамхидалт зэрэг нь статистик ач холбогдол бүхий ялгаатайгаар бөөрний эсийн өмөнг нэмэгдүүлж байна. Биеийн жингийн ихсэлт нь БЭӨ-ийн эрсдлийг нэмэгдүүлж байгаа хэдий ч статистик ач холбогдолгүй байлаа. Дүгнэлт: Артерийн даралт ихэсдэг, бөөр шээсний замын өвчний түүхтэй, тамхи татдаг, архи хэрэглэдэг хүмүүс бөөрний эсийн өмөнгөөр өвчлөх эрсдэл өндөр байна.