Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монголд тохиолдох Бехчетийн өвчний эмнэлзүйн онцлогийг судалсан үр дүн
    (2021-04-06) ; ; ;
    О.Шигеаки
    ;
    К.Нобуёши
    Бехчетийн өвчин (БӨ) нь амны хөндийн дахидаг шархлаа, нүдний судаслаг бүрхүүлийн үрэвсэл (увеит), арьсны эмгэг, бэлэг эрхтний шархлаагаар илэрдэг олон эрхтэн тогтолцоог хамардаг, өнөөг хүртэл шалтгаан тодорхойгүй байгаа өвчнүүдийн нэг бөгөөд хүнд явцтай сохролд хүргэдэг ховор тохиолддог эмгэг юм. Иймд энэхүү судалгааг Монголд тохиолдох БӨ-ний өвчний эмнэлзүйн шинж чанарыг судлах зорилгоор хийлээ. Арга зүй: Үйлчлүүлэгчийг 2015 оноос 2019 оны хооронд Улаанбатар хотын зургаан эмнэлгийн байгууллагаас илрүүлж үзлэгт хамруулав. Олон улсын судалгааны бүлгээс тогтоосон БӨ-ны оношилгооны шалгуур үзүүлэлтийн дагуу БӨ-г оношилсон. Үр дүн: Нийт жарaн таван үйлчлүүлэгч бүртгэгдсэн (22 эрэгтэй, 43 эмэгтэй) ба 1:1.95 харьцаагаар эмэгтэйчүүд давамгайлсан байна. Өвчин эхэлсэн нас нь 11-66 насны хооронд 22.2±10.0 жил (дундаж утга±СХ) байв. Амны хөндийн салстын шархлаа, нүдний үрэвсэл, бэлэг эрхтний шархлаа, арьсны эмгэг, арьс гэмтээх сорил, үе мөчний эмгэг, өнгөц судасны үрэвсэл, гүний судасны тромбоз, эпидидимит (зөвхөн эрэгтэйд) 100.0%, 63.1%, 89.2%, 81.5%, 7.7%, 86.2%, 32.3%, 4.6%, 13.6% нэрлэсэн дарааллаар тус тус тохиолдов. Харааны тавилан эрчүүдэд муу ≤20/200 байгаа нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр байлаа [31.8% vs 9.3%, IRR 4.55 (95% CI 1.16-17.82), p<0.05]. Aрьс гэмтээх сорил зөвхөн 7.7%-д эерэг гарсан ба дан эмэгтэй сүбьектүүдэд илэрсэн. Хамрын салст бүрхүүлийн шархлаа өвчтөнүүдийн 55.4%-д ажиглагдсан бөгөөд энэ нь Монгол орны байгаль орчны нөхцөл байдалтай холбоотой байж болох юм. Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн 76.9% -д толгой өвдөх шинж ажиглагдлаа. Дүгнэлт: Монгол оронд БӨ нь эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байна. БӨ-тэй эрэгтэйчүүдэд нүдний панувеит илүү тохиолдож, нүдний хүндрэлийн улмаас харааны тавилан муутай байна.