Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хүүхдэд ховор тохиолдох дюрингийн дерматит өвчний тохиолдол
    (2023-05-22) ;
    Э.Мөнхжин
    ;
    ;
    У.Номин-Эрдэнэ
    ;
    М.Батлхагва
    Дюрингийн дерматит нь генетикийн урьдач нөхцөлтэй хүмүүст глютенд мэдрэгшил үүсч, арьсан дээр олон төрлийн тууралтаар илэрдэг архаг дахилтат явцтай, арьсны үрэвсэлт өвчин юм. Целиакийн өвчний арьсны илрэл гэж үздэг бөгөөд энэ өвчтэй хүмүүсийн 90 орчим хувь нь целиакийн өвчинтэй байдаг шэж үздэг. Ази, африк хүмүүст ховор, ялангуяа хүүхдүүдэд маш ховор тохиолддог. Манай улсад сүүлийн 5 жилд хүүхдийн хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Оношилгоонд ийлдэс судлалын (anti-TTG IgA, anti-gliadin IgA, anti-DGP IgA), эдийн шинжилгээ ач холбогдолтой боловч шууд дархан туяарах шинжилгээ нь энэ өвчнийг оношлох алтан стандарт болдог. Эмнэлзүйн тохиолдол: 13 настай эмэгтэй, биеэр тууралт гарч загатнана, тууралт үе үе ихэсч багасна гэсэн зовуурьтай Арьсны Өвчин Судлалын Үндэсний төвд хандсан. Өвчин 2022 оны хавар хоёр талын тохойд тууралт гарч эхэлсэн. Асуумж, бодит үзлэгт үндэслэн урьдчилсан оношийг Дюрингийн дерматит гэж үзээд глютенгүй хоолны дэглэм барьж, цэврүүнцэрт тууралтаас болон ойролцоох эрүүл арьсны хэсгээс эд авч шинжилгээнд илгээсэн. Шинжилгээнд: Anti-Gliadin IgA 54.9 U/ml, AntiTTG IgA 2.1 U/ml. Арьсны эдийн шинжилгээнд: Өнгөн хөрсний дор хөндий үүссэн. Хөндийд нейтрофил, цөөн эозинофил эсүүдтэй. Жинхэнэ арьсны хөхлөг давхарт нейтрофил эсийн хуримлал үүссэн. Шууд дархан туяарах шинжилгээнд: жинхэнэ арьсны хөхлөгийн оройд IgA мөхлөгт хэлбэрээр гэрэлтэж харагдана. Эмнэлзүйд илэрсэн тууралтын барйлал, шинж чанар, лабораторийн ийлдэс судлалын шинжилгээ, арьсны эдийн, шууд дархан туяарах шинжилгээнүүдийн өөрчлөлтийг үндэслэн Герпес төст дерматит L13.0 (Дюрингийн дерматит) гэж оношлов. Бид 13 настай, эмэгтэй хүүхдэд сонгомол байрлалд толбо, гүвдрүү, цэврүүнцэрт тууралтаар илэрсэн дюрингийн дерматит өвчний тохиолдлыг ийлдэс судлалын болон шууд дархан туяарах аргаар оношилсон тохиолдлыг танилцуулж байна.