Baatar, Seded
Loading...
Товч нэр
Baatar, Seded
Бүтэн нэр
Baatar Seded
Латин нэр
Baatar Seded
Албан тушаал
Судлаач
ORCID
1 results
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бүсэлхий нурууны үений архаг өвдөлтийг бариа заслаар эмчилсэн үр дүн(2026-05-22) ;Л.Ачлалт ;Н.Оюунцэцэг; ; Үндэслэл: Бүсэлхий нурууны өвдөлтийн нийтлэг шалтгаануудын нэг нь бүсэлхий нурууны үений архаг өвдөлт (LFJOA) бөгөөд бүсэлхий нурууны үений мөгөөрсний доройтол, ясны ургалт зэрэг өөрчлөлтөөр илэрдэг өвчин юм. Энэхүү эмгэг нь амьдралын чанарт сөргөөр нөлөөлөхөөс гадна хөдөлмөрийн чадвар алдалтын гол шалтгаан болоод байна. Иймд уламжлалт болон орчин үеийн эмчилгээний хосолсон аргыг эрэлхийлэх шаардлага нэмэгдэж байгаа энэ үед татлага доорх бариа заслын эмчилгээ үе мөчний үйл ажиллагааг сайжруулах, өвдөлт бууруулах боломжтой юм. Гэхдээ энэ аргын эмнэлзүйн үр дүнг нотолсон судалгаа хомс байгаа тул энэхүү судалгааг хийлээ. Зорилго: Бүсэлхий нурууны үений архаг өвдөлтийг монгол анагаах ухааны татлага доорх бариа заслаар эмчилж үр дүнг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИСийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийг түшиглэн санамсаргүй хяналтат эмнэлзүйн туршилт судалгааны зэрэгцүүлсэн загвараар хийлээ. Судалгаанд нийт 60 өвчтнийг хамруулан эмчилгээний бүлэг (n=30) болон хяналтын бүлэгт (n=30) хуваарилж, эмчилгээний 2 курс эмчилсэн бөгөөд үр дүнг нурууны архаг өвдөлтийн VAS асуумж, Освестрийн хөдөлмөрамьдралын чадамжийн индекс (ODI), ажиллах чадварын индекс (WAI) зэргээр үнэлж эмчилгээний үр дүнг тооцлоо. Үр дүн: Нурууны архаг өвдөлтийн индекс эмчилгээний бүлэгт VAS үнэлгээ 5.60-аас 0.33 болж буурсан нь ойролцоогоор 94.1%-иар өвдөлт буурсан. Харин хяналтын бүлэгт VAS үнэлгээ 5.60-аас 4.33 буурсан ба (p=0.001). Булчингийн үйл ажиллагааны хязгаарлалт (ODI) үнэлэхэд эмчилгээний бүлэгт 38.10аас 12.43 болж буурсан нь ойролцоогоор 67.4%-иар буурч (p<0.001). Хяналтын бүлэгт ODI үнэлгээ 37.27-оос 33.17 болж ойролцоогоор 11.0%-ийн бууралт ажиглагдлаа. Эмчилгээний бүлэгт WAI үнэлгээ 25.37-оос 38.23 болж өссөн нь ойролцоогоор 50.7%-ийн нэмэгдэл үзүүлж (p<0.001) байв. Хяналтын бүлэгт WAI үнэлгээ 25.33-аас 27.67 болж өссөн нь ойролцоогоор 9.2%-иар тус тус нэмэгдсэн. Дүгнэлт: Бүсэлхий нурууны үений архаг өвдөлтийн үед бариа заслаар эмчлэхэд өвдөлт багасан, булчингийн үйл ажиллагааны хязгаарлалт мэдэгдэхүйц буурч, хөдөлмөрийн чадвар статистик ач холбогдол бүхий сайжирсан үр дүнтэй байна.
