Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Бүсэлхий нурууны үений архаг өвдөлтийг бариа заслаар эмчилсэн үр дүн
    (2026-05-22)
    Л.Ачлалт
    ;
    Н.Оюунцэцэг
    ;
    ; ;
    Үндэслэл: Бүсэлхий нурууны өвдөлтийн нийтлэг шалтгаануудын нэг нь бүсэлхий нурууны үений архаг өвдөлт (LFJOA) бөгөөд бүсэлхий нурууны үений мөгөөрсний доройтол, ясны ургалт зэрэг өөрчлөлтөөр илэрдэг өвчин юм. Энэхүү эмгэг нь амьдралын чанарт сөргөөр нөлөөлөхөөс гадна хөдөлмөрийн чадвар алдалтын гол шалтгаан болоод байна. Иймд уламжлалт болон орчин үеийн эмчилгээний хосолсон аргыг эрэлхийлэх шаардлага нэмэгдэж байгаа энэ үед татлага доорх бариа заслын эмчилгээ үе мөчний үйл ажиллагааг сайжруулах, өвдөлт бууруулах боломжтой юм. Гэхдээ энэ аргын эмнэлзүйн үр дүнг нотолсон судалгаа хомс байгаа тул энэхүү судалгааг хийлээ. Зорилго: Бүсэлхий нурууны үений архаг өвдөлтийг монгол анагаах ухааны татлага доорх бариа заслаар эмчилж үр дүнг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИСийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийг түшиглэн санамсаргүй хяналтат эмнэлзүйн туршилт судалгааны зэрэгцүүлсэн загвараар хийлээ. Судалгаанд нийт 60 өвчтнийг хамруулан эмчилгээний бүлэг (n=30) болон хяналтын бүлэгт (n=30) хуваарилж, эмчилгээний 2 курс эмчилсэн бөгөөд үр дүнг нурууны архаг өвдөлтийн VAS асуумж, Освестрийн хөдөлмөрамьдралын чадамжийн индекс (ODI), ажиллах чадварын индекс (WAI) зэргээр үнэлж эмчилгээний үр дүнг тооцлоо. Үр дүн: Нурууны архаг өвдөлтийн индекс эмчилгээний бүлэгт VAS үнэлгээ 5.60-аас 0.33 болж буурсан нь ойролцоогоор 94.1%-иар өвдөлт буурсан. Харин хяналтын бүлэгт VAS үнэлгээ 5.60-аас 4.33 буурсан ба (p=0.001). Булчингийн үйл ажиллагааны хязгаарлалт (ODI) үнэлэхэд эмчилгээний бүлэгт 38.10аас 12.43 болж буурсан нь ойролцоогоор 67.4%-иар буурч (p<0.001). Хяналтын бүлэгт ODI үнэлгээ 37.27-оос 33.17 болж ойролцоогоор 11.0%-ийн бууралт ажиглагдлаа. Эмчилгээний бүлэгт WAI үнэлгээ 25.37-оос 38.23 болж өссөн нь ойролцоогоор 50.7%-ийн нэмэгдэл үзүүлж (p<0.001) байв. Хяналтын бүлэгт WAI үнэлгээ 25.33-аас 27.67 болж өссөн нь ойролцоогоор 9.2%-иар тус тус нэмэгдсэн. Дүгнэлт: Бүсэлхий нурууны үений архаг өвдөлтийн үед бариа заслаар эмчлэхэд өвдөлт багасан, булчингийн үйл ажиллагааны хязгаарлалт мэдэгдэхүйц буурч, хөдөлмөрийн чадвар статистик ач холбогдол бүхий сайжирсан үр дүнтэй байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Анхдагч дисменорейн өвдөлтийн битүү бумбат төөнүүр эмчилгээний үр дүн
    (2026-03-30)
    Чень Шүй (Chen Xue)
    ;
    Шүй Мей (Xue Mei)
    ;
    Ян Чунь Вей (Yan Chun Wei)
    ;
    ;
    Үндэслэл: Анхдагч дисменорей (Primary Dysmenorrhea) нь өсвөр нас болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд 30–50%-д тохиолддог, хэвлийн доод хүчтэй өвдөлтөөр илэрч амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг нийтлэг эмгэг юм. Орчин үеийн анагаах ухаанд стероид бус үрэвслийн эсрэг эм болон жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлүүдийг эмчилгээнд хэрэглэдэг боловч ходоод гэдэсний гаж нөлөө, эсрэг заалт зэрэг сул талтай байдаг. Иймээс эмийн бус эмчилгээ уламжлалт анагаах ухааны “Битүү бумбат төөнүүр” зэрэг аргуудын өвдөлт намдаах болон цусны эргэлтийг сайжруулах үр нөлөөг судлах шаардлага нэмэгдэж байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Анхдагч дисменорейн эмчилгээнд “Битүү бумбат төөнүүр”ийн үр нөлөөг үнэлэх. Арга, аргачлал: Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийг түшиглэсэн. Энэхүү судалгааг санамсаргүй хяналттай туршилтын аргаар хийж гүйцэтгэв. Судалгаанд нийт 60 өвчтөн хамрагдах ба тэдгээрийг эмчилгээний бүлэг (n=30) болон хяналтын бүлэг (n=30) гэж хоёр тэнцүү хэсэгт хуваарилсан. Эмчилгээний үр дүнг үнэлэхдээ Өвдөлтийн эрчийг Visual Analogue Scale (VAS)-аар, амьдралын чанарыг EQ-5D-5L асуумжаар, сэтгэлзүйн байдлыг Cox-ийн сарын тэмдгийн шинж тэмдгийн үнэлгээний шалгуураар тус тус үнэлсэн. Үр дүн: Битүү бумбат төөнүүр эмчилгээ хийсэн туршилтын бүлэгт COX үзүүлэлт эмчилгээний эхний үеийнхтэй харьцуулахад 3 сарын дараа ойролцоогоор 99% буурсан бол хяналтын бүлэгт ойролцоогоор 27% буурсан. Мөн VAS болон EQ-5D-5L оноонууд туршилтын бүлэгт эмчилгээний хугацаа уртассах тусам статистикийн ач холбогдолтойгоор мэдэгдэхүйц буурсан (P<0.001) нь битүү бумбат төөнүүр эмчилгээ өвдөлт болон зовуурийг үр дүнтэй бууруулсныг харуулж байна. Дүгнэлт: Бумба төөнүүр эмчилгээ нь анхдагч дисменорейн үед өвдөлт болон дагалдах зовуурьыг мэдэгдэхүйц бууруулж, өвчтөний амьдралын чанарыг сайжруулах үр нөлөөтэй төдийгүй эмчилгээний хугацаа уртассах тусам эмчилгээний үр дүн нэмэгдэж, туршилтын бүлгийн үзүүлэлтүүд хяналтын бүлгээс статистикийн ач холбогдолтойгоор илүү сайжирсан байна. Иймээс бумба төөнүүр эмчилгээ нь анхдагч дисменорейн үед хэрэглэх боломжтой, үр дүнтэй уламжлалт эмчилгээний арга болох нь тодорхойлогдлоо.