Nyamaa, Bayalagmaa
Loading...
Товч нэр
Nyamaa, Bayalagmaa
Бүтэн нэр
Nyamaa Bayalagmaa
Латин нэр
Nyamaa Bayalagmaa
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны булчирхайлаг эсийн хавдрын оношилгоонд ялтас, түүний нэмэлт үзүүлэлтүүдийн ач холбогдлыг судалсан дүн(2021-03-13) ;Ц. Цэнджав; Ходоодны хавдрын (ХХ) өвчлөл болон нас баралтаар монгол улс дэлхийд тэргүүлсээр байна. ХХ-ыг лабораторийн болон багажийн шинжилгээний тусламжтайгаар оношилдог. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ (ЦДШ)-ний ялтас, түүний нэмэлт үзүүлэлтүүдийн өөрчлөлтүүдийг үнэлснээр хавдрыг эрт үед нь оношлох боломжтой гэж судлаачид тэмдэглэсэн. Бид ходоодны булчирхайлаг эсийн хавдартай (ХБЭХ) үйлчлүүлэгчдийн ЦДШ-нд илрэх ялтас, түүний нэмэлт үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг үнэлж, оношилгооны ач холбогдлыг судалсан. Судалгаанд ХБЭХ оношлогдсон 29-75 насны 112 хүн, эрүүл бүлгийн 21-69 насны 98 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас өвчтэй бүлэгт-52.7±11, хяналтын бүлэгт-44.6±12, хүйсийн хувьд 68.8% нь эрэгтэйчүүд байв. Хавдартай бүлгийг эрүүл бүлэгтэй харьцуулан судлахад ялтсын тоо (PLT) хавдартай бүлэгт ихэсч (p<0.001) байсан бол ялтсын дундаж эзэлхүүн (MPV) хавдартай бүлэгт буурч байв (p<0.001). MPV-ийн лавламж хэмжээний байж болох утгыг тодорхойлж, ЦДШний бусад үзүүлэлтүүдтэй уялдуулан судлахад MPV нь ялтастай (p=0.04), ялтсын эзлэх хувьтай (p=0.03), ялтсын тархалтын өргөнтэй (p=0.001) статистик ач холбогдол бүхий хамааралтай байв. Хавдрын маркерийн мэдрэг болон өвөрмөц чанарыг тодорхойлон үзэхэд СА72-4 27.6%, 18.5%, (AUC=0.54), CEA19%, 20.4%, (AUC=0.49) байсан бол СА19-9 12.1%, 1.9%, (AUC=0.53) байв. Хавдрын маркеруудыг MPV-тэй уялдуулан судлахад статистик ач холбогдол бүхий (p<0.01) хамааралтай байлаа. Нийт өвчтөнүүдийн 66.9% нь хожуу үедээ оношилогдсон ба 83.5% нь эсийн ялгарал муу байв. Эсийн ялгарлын өөрчлөлтийг MPVтэй уялдуулан судлахад ялгарал дунд болон муу үед PLT-ийн тоо өсч (p<0.001), MPV буурч байлаа (p<0.001). Дээрх үр дүнгээс харахад захын цусан дахь ялтас, түүний нэмэлт үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг үнэлж, хавдрын бусад шинжилгээний үзүүлэлтүүдтэй уялдуулан дүгнэх нь ходоодны хавдрыг эрт үед нь оношлох боломжыг бүрдүүлж байгаа юм.
