Д.Янсанжав
Loading...
Товч нэр
Д.Янсанжав
Бүтэн нэр
Дамдинжав Янсанжав
Латин нэр
Damdinjav Yansanjav
Албан тушаал
Багш
Харьяалал
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бүдүүн гэдэсний тархмал хавдар(2022-11-01) ;Ч.Бадамгэрэл; ;Б.Отгонбаяр ;Ц.ГанхүлэгЛ.МөнхтуяаУдиртгал: Бүдүүн гэдэсний хорт хавдар гэдэг нь бүдүүн, шулуун гэдэсний дотор давхаргаас ургацаг байдлаар үүсч улмаар оношлож эмчлээгүй тохиолдолд хорт хавдарт шилждэг эмгэг юм. Шинж тэмдэг: Суулгах, өтгөн хатах, дутуу баасан мэт санагдах, өтгөн нарийхан хэлбэртэй, цусны судалтай, хэвлийгээр зангирч өвдөх, гэдэс дүүрэх, турах, ядрах, шалтгаан тодорхойгүй цус багадалт үүсэх. Тохиолдол: Үйлчлүүлэгч С.Т, 71 настай эрэгтэй. 2022 оны 09 сарын 01-нд Дорноговь аймгийн НЭ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар ирж үйлчлүүлсэн. Зовиур: Хэвлийгээр базалж цанхайж өвдөнө, гүйлгэнэ, шулуун гэдсээр цус гарна, зүүн талын цавь орчим чулуу чихчихсэн мэт өвдөнө. Асуумж: 2 сарын өмнөөс гэдэс дүүрч цанхайж, унгамаар байгаа боловч хий гарахгүй. Сарын өмнөөс зүүн цавь орчмоор чулуу чихсэн мэт өвдөх зовиур нэмэгдэж улмаар өдөрт 5-6 удаа шингэн гүйлгэнэ. 2020 оноос буюу 2 жилийн өмнөөс шулуун гэдсээр цус гардаг болж тухайн үед цус тогтоох эмчилгээ хийлгэж байсан. Онош: Бүдүүн гэдэсний тархмал хавдар. Ялган оношлогоо: Diverticulitis, Ischemic colitis, Infectious colitis, Ulcerative colitis. Дүгнэлт: Орон нутагт тодосгогчтой КТГ шинжилгээ болон бүдүүн шулуун гэдэсний дуран хийж байгаа нь оношлогооны чадамжийг эрс нэмэгдүүлж байна.
