Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Баруун бүсийн аймгуудын өсвөр насны хүүхдүүдийн бие бялдрын өсөлтийн үнэлгээ
    (2023-02-16) ;
    М.Мөнхзаяа
    ;
    Д.Гантуяа
    Үндэслэл: Баруун бүсийн таван аймгийн 2735 өсвөр нас (10-19 нас)-ны хүүхдүүдийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар хамруулан агшингийн загвараар тус судалгааг хийж гүйцэтгэв. Антропометрийн хэмжилтийг хийж гүйцэтгэн биеийн жин, өндрийн үзүүлэлтэд үндэслэн бие бялдрын өсөлтөд үнэлгээг хийв. Монгол улсын хэмжээнд бүсчилсэн аймгуудын өсвөр насны хүүхдүүдийн бие бялдрын нарийвчилсан судалгааг хангалттай хэмжээнд хийгээгүй байгаа нь бид бүхний судалгааны үндэслэл болов. Зорилго: Баруун бүсийн аймгуудын өсвөр насны хүүхдүүдийн бие бялдрын өсөлтөд үнэлгээ хийх. Арга, аргачлал: Уг судалгаанд хамрагдсан баруун бүсийн таван аймгийн өсвөр насны хүүхдүүдийн биеийн жин, өндрийг “Хүүхдийн биеийн өсөлтийг үнэлэхдээ хүүхдийн өсөлтийг үнэлэх шинэ арга зүй”-д улбаалан центилийн аргаар Р1-Р99 баганад хувааж, насандаа тохирсон биеийн жин, өндөртэй эсэхийг тодотгон 5 бүлэгт хуваарилан судлав. Үр дүн: Судалгааны үр дүнг биеийн жин, өндрийн дундаж утгыг нас болон аймгуудаар харьцуулав. Ховд аймгийн өсвөр насны хүүхдүүдийн жингийн дундаж утга илүү байсан бол Говь-Алтай аймгийн өсвөр насны хүүхдүүдийн жингийн дундаж бага байв. Аймгуудын дундаж өндрийг хооронд нь харьцуулахад Увс аймгийн эмэгтэй хүүхдүүд илүү өндөр байв. Антропометрийн үзүүлэлтийг процентиль хүснэгтээр үнэлэхэд, үзүүлэлтийн утгын ихэнх нь буюу процентилийн дундаж хэмжээ Р25Р75-д хамаарагдаж байна. Бидний судалгаагаар, хүүхдийн өндөр энэ заагт 1361 эрэгтэй нийт судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 58% нь тодорхойлогдов. Харин судалгаанд хамрагдсан 1374 эмэгтэй хүүхдийн 54% нь тус бүлэгт тодорхойлогдсон. Өсөлт хоцрогдолтой буюу насандаа тохироогүй өндөртэй эрэгтэй хүүхэд 6.2%-13.1% эзэлсэн бол дунджаас доош өндөртэй эрэгтэй хүүхэд 22.2%-26.5% байв. Дунджаас дээш өндөртэй эрэгтэй хүүхэд 4.2%-10.9% байгаа бол хэт өсөлттэй 0.8%2.5% тус тус байна. Дүгнэлт: Харин эмэгтэй хүүхдүүдийн хувьд өсөлт хоцрогдолтой буюу насандаа тохироогүй өндөртэй 7.1%-13.8%, дунджаас доош өндөртэй эмэгтэй хүүхэд 22.9%-27.4% байв. Дунджаас дээш өндөртэй эмэгтэй хүүхэд 6.8%-9.9% байгаа бол хэт өсөлттэй 1.5%4.1% тус тус байв.