Ц.Маналжав
Loading...
Товч нэр
Ц.Маналжав
Бүтэн нэр
Цэдэн-Иш Маналжав
Латин нэр
Tseden-Ish Manaljav
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Ахлах багш
Харьяалал
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уламжлалт жор найрлагад суурилсан Дэ-Мон сиропын томуугийн эсрэг эмнэлзүйн судалгаа(2026-03-30) ;Ж.Мөнхжаргал; ; Н.ОюунцэцэгҮндэслэл: Уламжлалт анагаах ухаанд томуу өвчний эмчилгээнд хэрэглэгдэж ирсэн Дэва-5 тангийн судалгаагаар томуугийн А(H3) вирусийг дарангуйлах, Staphylococcus aureus бактерийн өсөлтийг саармагжуулах үйлдэлтэй болох нь тогтоогдсон. Энэхүү уламжлалт жор найрлагад технологийн боловсруулалт хийж Дэ-мон сиропыг гарган авсан бөгөөд уг сироп цочмог үрэвслийн эсрэг нөлөөтэй болох нь судалгаагаар тогтоогдсон тул эмнэлзүйн судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Уламжлалт жор найрлагад суурилсан Дэ-Мон сиропын томуу өвчний үед үзүүлэх үрэвслийн эсрэг нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Төв эмнэлгийн амбулаторийн хүүхэд болон уушги судлалын кабинетийг түшиглэн санамсаргүй хяналтат эмнэлзүйн туршилт судалгааны загвараар 2025 оны 11-р сараас 2026 оны 3-р сар хүртэлх хугацаанд хамруулах шалгуурт нийцсэн 160 хүнийг хамруулан санамсаргүй түүврийн аргаар 2 бүлэгт хувааж, эмчилгээний бүлэгт томуугийн стандарт эмчилгээ болох оселтамивир дээр нэмж Дэ-Мон сиропыг хүүхэд болон насанд хүрэгчдэд тохирох тунгаар өдөрт 4 удаа, 5 өдөр уулгав. Хяналтын бүлэгт оселтамивирийг хүүхэд болон насанд хүрэгчдэд өдөрт 2 удаа нийт 5 хоног уулгав. Судалгааны үр дүнг эмчилгээний өмнө болон дараа гематологийн шинжилгээг авч үр дүнг тооцсон. Үр дүн: Судалгаагаар эмчилгээний насанд хүрэгсдийн бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад цагаан эс, нейтрофилийн хэмжээ статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай (p<0.05) буурсан. Эмчилгээний бүлгийн хүүхдүүдийг хяналтын бүлэгтэй харьцуулахад цусан дахь цагаан эс, С-урвалж уураг, нейтрофилийн хэмжээ буурсан нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Дүгнэлт: Уламжлалт жор найрлагад суурилсан Дэ-Мон сироп нь томуу өвчний үед цусны цагаан эс, С-урвалж уураг, нейтрофилийн хэмжээг статистик үнэн магадлалтайгаар бууруулж (p<0.05) үрэвслийн эсрэг нөлөө үзүүлж байна.
