Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Сүрьеэ өвчний үеийн цус багадалтын хяналтын зарим асуудалд
    (2021-03-13) ; ;
    Ц.Одгэрэл
    Үндэслэл: Сүрьеэ өвчний үед холимог шалтгаант архаг цус багадалт түгээмэл тохиолддог ба сүрьеэгийн микобактерийн эндотоксины нөлөөгөөр цус төлжилт дарангуйлагдагах, архаг хордлого, сүрьеэтэй өвчтөнүүд амьдралын түвшингээс хамаарч хоол тэжээлийн дутагдал, нөгөө талаар сүрьеэгийн эсрэг хавсарсан эмийн шалтгаанаар элэг хордох эсвэл анхдагчаар цус төлжилтөд нөлөөлдөг рифампицин, линезолид зэрэг эмүүдийн гаж нөлөөгөөр үүсгэгддэг.8 Эмэнд мэдрэг сүрьеэгийн үед эмчилгээний явцад цус багадалт ихэвчлэн өвөрмөц эмчилгээ хийгдээгүй үед ч засарч болох ч эмэнд тэсвэртэй хэлбэрийн үед эмийн шалтгаантай цус багадалт эмчилгээ үргэлжлэх явцад гүнзгийрэх эрсдэлтэй байдаг.16 Манай оронд энэ талаар хийгдсэн судалгаа тун хомс байгаа нь судалгааг хийх үндэслэл болов. Зорилго: Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчлөгчдийн дунд линезолидын хэрэглээ, түүнээс шалтгаалсан цус багадалтын бүртгэл мэдээллийг судлах Арга, аргачлал: Бид Улаанбаатар хотод эмэнд тэсвэржилт нь лабораториор батлагдсан болон эмнэлзүйгээр эмэнд тэсвэртэй сүрьеэ оношоор эмчлүүлж байгаа тохиолдлуудын мэдээлэлд дүн шинжилгээ хийх буюу дескриптив загвараар энэхүү судалгааг хийв. Үр дүн: 2020 оны эцсээр 191 тохиодол Риф/ОЭТС, МОЭТС сүрьеэгийн эмчилгээний хяналтад байгаагаас 116(60.7%) нь Улаанбаатар хотод байна. Судалгаанд оролцогчдын дундаж нас 36±16.09 жил, эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа 69(59,5%), 47(40.5%), 10(8.6%) эмнэлзүйгээр бусад нь лабораториор тэсвэржилт батлагдсан сүрьеэтэй байв. Тэдний 54(46.5%) шинэ, үлдсэн нь өмнө эмчлүүлж байсан тохиолдол. Эмэнд тэсвэржилтээр ангилахад 98(85.5%) нь Риф/ОЭДС, 92 нь (79.3%) уушгины хэлбэрийн сүрьеэ байв. 52 (45%) нь нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан хоёр дүүрэгт л оногдож байна. Эдгээр 116 тохиолдлоос 37(31.9%) тохиолдолд Линезолид (Lzd) орсон эмчилгээний горимтой байхад Линезолидын шалтгаант цус багадалтын тухай гаж нөлөөг бүртгэн мэдээлсэн тохиолдол байхгүй байв. Дүгнэлт: Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчлөгчдийн 1/3–н эмчилгээний горимд Линезолидыг хэрэглэж байгаа ба уг эмийн нөлөөтэй цус багадалтыг илрүүлэлт, бүртгэл, мэдээлсэн тохиолдол байхгүй байгаа нь шийдвэрлэх шаардлагатай асуудал болж байна.