Ц.Маналжав
Loading...
Товч нэр
Ц.Маналжав
Бүтэн нэр
Цэдэн-Иш Маналжав
Латин нэр
Tseden-Ish Manaljav
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Ахлах багш
Харьяалал
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушгины жижиг бус эст өмөн оношлогдсон эдэд EGFR генийн мутацийг илрүүлсэн нь(2026-05-22) ;Б.Эрдэнэцэцэг; ;Х.Гэрэлээ ;Г.ЯвуухуланЭ.БаярмааҮндэслэл: Уушгины жижиг бус эст өмөн (УЖБЭӨ) нь уушгины хорт хавдрын дийлэнх хувийг эзэлж, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг хэвээр байна. Сүүлийн жилүүдэд хавдрын молекул биологийн судалгаа эрчимжиж, EGFR гений мутаци нь оношилгоо, бай эмчилгээ (тирозин киназын дарангуйлагч)-г оновчтой сонгоход чухал ач холбогдолтой байна. Гэвч EGFR мутаци илрүүлэхэд биопсийн төрөл, чанар ихээхэн нөлөөлдөг бөгөөд ялангуяа дурангийн болон мэс заслын сорьцын хэмжээнээс хамааралтай байж болзошгүй. Иймээс УЖБЭӨтэй өвчтөнүүдийн дурангийн болон мэс заслын сорьцод EGFR мутаци илрүүлэх боломжийг харьцуулан судлах шаардлага тулгарч байсан нь энэхүү судалгааны үндэслэл болсон. Зорилго: УЖБЭӨ оношлогдсон эмчлүүлэгчдийн дурангийн болон мэс заслын аргаар авсан эдэд EGFR гений мутацийн илрэлийг харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгааг ретроспектив чиглэлтэй, ажиглалтын харьцуулсан загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд нийт 35 формалинд бэхжүүлж, парафинд нэвчүүлсэн (FFPE) эдийн сорьц хамруулснаас 19 нь дурангийн, 16 нь мэс заслын сорьц байв. Сорьц бүрээс 5 мкм зузаантай 12 зүсмэг бэлтгэн геномын ДНХ ялгаж, EGFR мутацийг cobas® EGFR Mutation Test v2 урвалж ашиглан бодит хугацааны полимеразын гинжин урвалын аргаар тодорхойлов. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 64.5±10.5 жил ба 74% нь эрэгтэйчүүд, 26% нь эмэгтэйчүүд байв. Амьд сорьцын төрлөөс хамааран хавдрын эсийн агууламж болон ДНХ гарц ялгаатай байв. Дурангийн 19 сорьцод хавдрын эсийн дундаж агууламж 34% ба ДНХ гарц 73.6%-д хангалттай, 26.3%-д хангалтгүй илрэв. Мэс заслын 16 сорьцод хавдрын эсийн дундаж агууламж 93% бөгөөд бүх сорьцод ДНХ гарц хангалттай илрэв. EGFR мутаци дурангийн сорьцод илрээгүй (0/19) бол мэс заслын сорьцын 31.3%-д илэрсэн (exon 19 deletion n=3, L858R n=1, T790M n=1). Дурангийн сорьцод ДНХ гарц хангалтгүй байсан тохиолдлуудад ПГУ шинжилгээ хийх боломжгүй байсан нь илрүүлэлтийн боломжийг хязгаарласан. Хоёр бүлгийн хооронд EGFR мутаци илрэх хувь статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p=0.045). Дүгнэлт: Уушгины дурангийн амьд сорьцод хавдрын эсийн агууламж болон ДНХ гарц харьцангуй бага, зарим тохиолдолд шинжилгээ хийхэд хангалтгүй байсан бол мэс заслын сорьцод эдгээр үзүүлэлтүүд хангалттай илрэв. EGFR гений мутацийн илрүүлэлтийг харьцуулахад дурангийн сорьцод хязгаарлагдмал байсан бол мэс заслын амьд сорьцод мутаци илэрсэн нь боломж өндөр байгааг илэрхийлж байна.
