Х.Оюунхишиг
Loading...
Товч нэр
Х.Оюунхишиг
Бүтэн нэр
Хишигдорж Оюунхишиг
Латин нэр
Khishigdorj Oyunkhishig
Албан тушаал
Багш
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шүдний сувгийн дахин эмчилгээний үед гуттаперч гуттасиалер ломбыг авах аргуудыг харьцуулан судалсан дүн(2019-11-18) ;Г.Болортуяа; ; ;Б.БаярчимэгШүдний сурвалжийн сувгийн эмчилгээг стандартын дагуу гүйцэд хийгээгүйгээс сурвалжийн оройн тойрон эдийн үрэвсэл болж хүндэрдэг. Энэ хүндрэлийг эмчлэхийн тулд шүдний сурвалжийн сувгийг ломбодсон байнгын ломбоны материалыг авах шаардлага тулгардаг. Эмнэлзүйн практикт сувгийн байнгын ломбыг авах химийн уусмал, механик багаж, техник хосолсон олон төрлийн аргууд хөгжиж нэвтэрсээр байна. Дахин эмчилгээг үр дүнтэй явуулах энгийн, зардал багатай, эмчийн ажилбар, цаг хугацааг хэмнэхэд зохих хувь нэмэр оруулах аргыг харьцуулан судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Бид судалгаандаа сувгийн байнгын ломбыг авах аргуудыг хугацаа болон сувагт үлдсэн үлдэгдэл материалын хэмжээгээр харьцуулан судлах зорилго тавьж, эмчилгээний шаардлагаар авагдсан 75 бүтэн бага араа шүдийг түүвэрлэж судлав. Шүд тус бүрийг босоо тэнхлэгийн дагуу 2 хэсэгт хувааж, дижитал микроскоп, AutoCad 2019 программ хангамжаар үлдэгдэл ломбоны материалын талбайн хэмжээг сурвалжийн цөгцний, дунд, оройн 1/3-т мм2-аар тооцон гаргалаа. Бидний судалгаанаас харахад сувагт үлдсэн ломбоны хэмжээ протейпер+гар багаж 9.42%, ультрасоник+гар багаж 9.00%, эндосолв+гар багаж 12.99%ийг эзэлж байна. Мөн эндосолв+гар багаж ашигласан арга хугацааны хувьд бусад аргуудтай харьцуулахад бага буюу 5.37 минут байгаа нь бүлгүүдийн хооронд үнэн магадлал бүхий ялгаатай (p<0.05) үр дүн ажиглагдлаа.
