Б.Сапаар
Loading...
Товч нэр
Б.Сапаар
Бүтэн нэр
Баярмагнай Сапаар
Латин нэр
Bayarmagnai Sapaar
Албан тушаал
Захирал
Гэрээт багш
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Доод түүшийн мэдрэлийн урд гогцоог конус цацрагт компьютерийн томографийн зурагт судалсан дүн(2022-04-28) ;Г.Баясгалан; - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оочны нүхний морфологийн ба морфометрийн үзүүлэлтийг конус цацрагт компьютер томографийн зурагт судалсан дүн(2022-04-28) ;Г.Баясгалан; Оочны нүх байрлал, хэлбэр хэмжээ ба тэгш хэмийн хувьд хүн амын дунд харьцангуй ижил бус байдаг. Y Arai, P Mozzo (1990) нар конус цацрагт компьютер томограф (Cone Beam Computed Tomography)-ийн шинжилгээг нэвтрүүлснээр шүдний сувгийн эмчилгээ болон шүд авах мэс ажилбарын үед хэсгийн мэдээ алдуулалт хийхэд, эрүүний түүшинд шүдний имплант суулгахад оочны нүхний байрлалыг нарийвчлан мэдэх боломжтой болсон юм. Бид судалгааг 19-39 настай 108 үйлчлүүлэгчийн КЦКТ-ийн зурган дээр ретроспектив судалгааны аргаар явуулж оочны нүхний байрлалыг H.G Tebo, I.B Telford (1950) нарын аргаар, оочны нүхний өндөр ба өргөн, хэлбэрийг M Alrahabi (2018) нарын аргаар мөн оочны нэмэлт нүхний хувилбарыг судлав. Оочны нүх байршилийн хувьд эрүүний хоёрдугаар бага араа шүдний сурвалжийн оройн шугамаар (47.7%) байрлаж, хэлбэрийн хувьд дугуй (41.7%) ба зууван (46.3%) хэлбэртэй нүх илүү тохиолдож байв. Нийт тохиолдлын 60.1%-д оочны нүхний байрлал баруун ба зүүн талдаа тэгш хэмтэй байв. Судалгаанд нийт хамрагдагсадаас оочны нэмэлт нүх 27.7%-д тохиолдож байв. Бид судалгаандаа оочны нүхний хэлбэр, хэмжээ, байрлал ба бусад үзүүлэлтийг КЦКТ-ийн зурган дээр өндөр нарийвчлалтай тодорхойлов. Судалгааны тоон үзүүлэлтийг 19-39 настай Монгол хүний шүдний сувгийн, мэс заслын ба шүдний имплантын эмчилгээнд лавлагаа үзүүлэлтээр ашиглаж болох юм.
