С.Янжмаа
Loading...
Товч нэр
С.Янжмаа
Бүтэн нэр
Санхүү Янжмаа
Латин нэр
Sankhuu Yanjmaa
Албан тушаал
Гэрээт багш
Харьяалал
Scopus Author ID
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын хүн амын дунд чихрийн шижингийн шинэ тохиолдлыг судалсан дүн(2024-11-07); ;С.Булган; ; Үндэслэл: Чихрийн шижин (ЧШ)-гийн тархалт Монгол улсад төдийгүй дэлхий дахинд нэмэгдсээр байна. 2030 он гэхэд 643 сая, 10 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчлөх магадлалтай болохыг тогтоосон. ЧШ-гийн хүндрэлийн улмаас хөл тайрагдах, хараа алдах, бөөрний дутагдалд орох, зүрхний шигдээс, тархинд цус харвалт үүсэх эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь чухал болохыг судлаачид онцолсон байна. Монгол улсын хувьд Чихрийн шижин хэвшинж 2 (ЧШХШ2)-ийн тархалт 1999 онд 3.1 хувь байсан бол 2023 онд 10.8 хувь болж өссөн байна. ЧШ-гийн бүх хэлбэрийн шинэ тохиолдолыг судалсан судалгааны ажил ховор байгаа нь манай улсын хувьд энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсын хэмжээнд ЧШ-гийн шинэ тохиолдлыг сүүлийн 5 жилээр судлан тогтоох. Арга, аргачлал: ЧШ-тэй шинэ тохиолдолын мэдээлэлд ретроспектив агшингийн загвараар судалгааг хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Сүүлийн 5 жилд нийт 20582 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 47.2 хувь нь эрэгтэй, 52.8 хувь нь эмэгтэй байв. ЧШ шинээр оношлогдож байгаа хүмүүсийн дунд 50-59 насныхан хамгийн их буюу 31.6 хувь, хотод амьдардаг хүмүүс 55.3 хувь буюу давамгайлж байна. ЧШ-гийн шинэ өвчлөл 10,000 хүнд амд Төвийн бүсэд 13.6 буюу хамгийн өндөр, Хангайн бүсэд бага буюу 7.6 бүртгэгдсэн байна. ЧШ-гийн шинэ өвчлөл Булган (20.5), Сэлэнгэ (20.1), Өмнөговь (15.9) аймгуудад хамгийн их бүртгэгдсэн, харин Өвөрхангай (4,5), Хөвсгөл (5,1), Сүхбаатар (5,9) аймгуудад хамгийн бага байна. Дүгнэлт: Монгол улсад сүүлийн 5 жилд 10,000 хүн амд тохиолдох ЧШ-гийн шинэ өвчлөл 11.5-18.7 болж нэмэгдсэн байна. Чихрийн шижингийн шинэ өвчлөл хүн ам зүйн хувьд эмэгтэйчүүдэд, 50-59 насныханд их тохиолдож, харин газар зүйн байршлын хувьд Улаанбаатар хот, Төвийн бүсэд илүү, аймаг ба дүүргүүдэд шинэ тохиолдлын тоо харилцан адилгүй байгаа нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Насанд хүрэгчдэд тохиолдох далд хэлбэрийн аутоиммун чихрийн шижинтэй хүмүүст инсулин ялгаралтыг судалсан дүн(2022-04-28); ;Д.Ганчимэг ;Б.Ундраа; Сүүлийн 30 жилд Монголчуудын амьдралын хэв маяг эрс өөрчлөгдсөнтэй холбоотой чихрийн шижин хэв шинж 2-ын тархалт хурдацтай нэмэгдэхийн зэрэгцээ ховор тохиолдох бусад хэлбэрүүд бүртгэгдэх болсон. Зорилго: Насанд хүрэгчдэд тохиолдох далд хэлбэрийн аутоиммун чихрийн шижин (НХТДХАЧШ)-тэй хүмүүст инсулин ялгаралтыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд нийт НХТДХАЧШтэй 19 хүнийг хамруулсан. ЧШ-тэй хүмүүст инсулины ялгаралт, өвчин үргэлжилсэн жил, хийгдсэн эмчилгээ хоорондын хамааралд дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 42.1% (n=9) нь эрэгтэй, дундаж нас 38.4±10.6 байв. ЧШ-гийн үргэлжилсэн жил нэмэгдэхийн хирээр инсулины ялгаралт буурч (Ц-пептидын хэмжээ <10 жил бүхий хүмүүст 0.728, >10 жилд 0.582) байв. Дүгнэлт: ЧШ-гийн ховор хэлбэрүүдийн ялган оношилгоог сайжруулан инсулины нөөцийг удаан хадгалах менежментийг сайжруулах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижингийн нас баралтын шалтгааныг судалсан дүнҮндэслэл: Чихрийн шижин (ЧШ)-ийн олон улсын холбооны мэдээлснээр дэлхийн хэмжээнд жилд дунджаар 3.3 сая хүн ЧШ-ийн улмаас нас барж байна. Энэ нь дэлхийн нийт нас баралтын 5.1% юм. Манай орны хувьд ЧШ-тэй хүмүүсийн нас баралтын шалтгааныг хараахан судлаагүй байна. Зорилго: Чихрийн шижинтэй хүмүүсийн нас баралтын шалтгааныг судлах. Арга, аргачлал: Лавлагаа шатны эмнэлгүүдийн төлөөлөл болох УНТЭ-ийн нас баралтын мэдээлэлд тулгуурлан чихрийн шижингийн нас баралтын шалтгааныг судлахдаа тухайн эмнэлэг дэх нас баралтыг бүртгэх алба, нэгжээс 2015-2021 оны хугацаан дахь мэдээллийг цуглуулсан. “Нас барсны гэрчилгээ”-нд үндсэн ба хавсарсан аль нэг онош нь “Чихрийн шижин”-г багтаасан тохиолдол бүрийг судалгааны хуудаст бүртгэсэн. Үр дүн: Судалгааны хугацаанд нийт “Чихрийн шижин” оноштой нийт 179 нас баралт бүртгэгдсэн ба тэдгээрийн дундаж нас 60.7±13.7 ба 51.4% (n=92) нь эрэгтэ чүүд ба в. Нас баралтын шалтгааны дотор бөөрний дутагдал (19.3%), хоол боловсруулах замын цус алдалт (15.1%), арьсны буглаа, хатиг мундас (15.1%), үжил (13.3%), зүрх судасны дутагдал (13.3%) эхний 5 байрт орж байна. Хүйсийн хувьд нас баралтын шалтгааны дотор статистик үнэн магадлал бүхий ялгаа ажиглагдаагүй ч насны хувьд эрэгтэйчүүдтэй (61.7±10.1) харьцуулахад эмэгтэйчүүдэд (57.3±12.1) статистик үнэн магадлал бүхий ялгаатай харьцангуй залуу насанд нас баралт тохиолдож байна (p=0.001). Дүгнэлт: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ЧШ-тэй хүмүүсийн нас баралтын шалтгааны хувьд хүйсийн ялгаа ажиглагдаагүй ч эмэгтэйчүүдэд харьцангуй залуу насанд тохиолдож, тэргүүлэх шалтгаанд бөөрний дутагдал орж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Diabetes-Related Mortality in a Developing Country: An Exploration of Tertiary Hospital Data(MDPI AG, 2023-10); ; ; ; (1) Background: Given the growing global diabetes crisis, this study examined the causes of mortality in diabetic patients at a Mongolian tertiary care hospital. (2) Between 2017 and 2021, data from 100 individuals with diabetes (53% male, mean age 58.5 years, duration of diabetes, 9.6 years, HbA1c level, 9.7%, 11.1% type 1 diabetes) were reviewed. (3) Results: The predominant cause of mortality was sepsis, accounting for 65.0% of cases and emerging as a contributing factor in 75.0% of instances. Renal failure constituted the second leading cause of death, accounting for 19.0% of mortalities. Other contributing factors included chronic liver disease (6.0%) and ARDS (3.0%). Regarding sepsis, the individuals affected were relatively younger (57.5 ± 11.2 vs. 61.7 ± 11.2, p = 0.988), with a slightly higher prevalence among female patients (77.4%) and those with T1DM (81.8%), though these differences were not statistically significant (p > 0.05). Patients with sepsis exhibited lower BMI values (26.7 ± 4.1 vs. 28.5 ± 6.2, p = 0.014) and poorer glycemic control (9.8 ± 3.1 vs. 9.6 ± 5.1, p = 0.008); (4) Conclusions: This hospital-based data analysis in Mongolia highlights sepsis as the primary cause of mortality among diabetes patients in tertiary hospitals regardless of age, gender, or diabetes type while also indicating a potential association between a lower BMI, poor glycemic control, smoking, and the risk of sepsis.Scopus© Citations 3 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Scopus© Citations 1
