Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Толгой хүзүү орчмын хавдраар өвчлөгсдийн сэтгэл зүйн байдал
    (2024-03-20) ;
    Д.Мөнх-Эрдэнэ
    ;
    П.Сүрэнжав
    ;
    А.Отгонжаргал
    ;
    С.Денис
    Үндэслэл: Толгой хүзүү орчмын хавдар нь дэлхийд түгээмэл тохиолддог хавдруудын наймт эрэмбэлэгддэг ба ихэвчлэн хожуу шатанд оношлогддог. Хавдар анх оношлогдсон үеэс өвчтөнүүд бие махбод, сэтгэл санааны болон нийгмийн харилцааны хүндрэлтэй тулгардаг бөгөөд хавдрын байрлал, хэмжээ, үе шат зэргээс хамаарч хийгдсэн эмчилгээний дараа толгой хүзүү, нүүр амны орчмын эдэд их хэмжээний согог үүсдэг. Эдгээр өвчтөнүүд өөрт үүссэн эдийн согог болон зажлах, залгих, ярих зэрэг өдөр тутмын үйлийн алдагдлын улмаас өөрийн харагдах байдалд дургүй байх, бусадтай харьцахаас зайлсхийх, сэтгэлээр унах шинж түгээмэл илэрдэг. Манай оронд толгой хүзүүний хавдартай өвчнүүдийн сэтгэл зүйн байдлын тодорхойлсон судалгаа одоогоор хийгдээгүй байна. Зорилго: Толгой хүзүү орчмын байрлалтай хавдраар өвчлөгсдийн сэтгэл түгшүүр болон сэтгэл гутралын түвшнийг тодорхойлох. Арга, аргачлал: 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд Хавдар Судлалын Үндэсний Төвийн (ХСҮТ) Толгой хүзүү, нөхөн сэргээх мэс заслын (ТХНСМЗ) тасагт хэвтэн эмчлүүлэгчдээс Сэтгэл Түгших Эмгэг ба Сэтгэл Гутралын Сорил (Hospital Anxiety and Depression Scale)-ийг авсан. Судалгааг агшны судалгааны аргаар гүйцэтгэж, статистик боловсруулалтыг SPSS-26 программ ашиглан хийсэн. Үр дүн: Толгой хүзүү орчмын байрлалын хавдрын эмчилгээ хийлгэсэн 40 (64%) өвчтөнд сэтгэл түгшүүр, 24 (38%) өвчтөнд сэтгэл гутрал тодорхойлогдсон. Сэтгэл түгшүүр, гутрал болон хүйс, нас, болон хавдрын үе шат хооронд статистик ялгаа бүхий хамаарал ажиглагдсангүй. Дүгнэлт: Толгой хүзүү орчмын байрлалтай хавдрын эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдийн дүнд сэтгэл түгшил 64%, сэтгэл гутрал 38%-тай тус тус тохиолдож байна.