С.Анхтуяа
Loading...
Товч нэр
С.Анхтуяа
Бүтэн нэр
Сахъяа Анхтуяа
Латин нэр
Sakhiya Ankhtuya
Албан тушаал
Гэрээт багш
Харьяалал
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковишиелд болон вероцелл вакцинаар дархлаажуулсан бүлгийн оролцогчдод SARS-CoV-2 вирусийн титэм уургийн эсрэг үүссэн эсрэгбиеийн титр ба хугацааны хамааралыг судалсан дүн(2022-04-28) ;Ж.Буджав ;А.Бямбажав ;Г.Есөнзаяа ;Г.УранбилэгМонгол улсад нийт хүн амын дийлэнх нь Ковишиелд болон вероцелл вакцины хос тунд хамрагдсан тул уг хоёр төрлийн вакцинаар үүсгэгдсэн 3 төрлийн эсрэгбиеийн төвшний хугацаанаас хамаарсан өөрчлөлтийг судлахыг зорьсон. Бид дээрх 2 бүлгийн нийт 178 оролцогчдыг таниулсан зөвшөөрлийн үндсэн дээр судалгаанд хамруулав. Вакцинжуулалтаас хойш 14, 28, 60 хоногийн хугацаанд оролцогчдын захын цусанд үүссэн 3 төрлийн эсрэгбиеийн титр болон хугацааны хамаарлыг тус бүрт нь судлахад судалгааны 2 бүлэгт саармагжуулагч эсрэгбиеийн төвшин хугацаанаас хамаарсан ач холбогдол бүхий үр дүн ажиглагдсангүй. Харин титэм уургийн рецептор холбох хэрчмийн эсрэг үүссэн иммуноглобулин-G болон титэм уургийн эсрэг үүссэн нийт эсрэгбиеийн титрийн төвшин хугацаанаас хамаарсан ялгаатай үр дүн гарсан байлаа. Эсрэгбиеийн үүсэлтэнд оролцогчдын нас, хүйс мөн вакцины төрөл зэрэг нь нөлөөлөөгүй үр дүн гарлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, БШЗХ-тай өвчтөнүүдийн шээсний өсгөврийн шинжилгээ болон Sysmex UF1000i шээсний тунадасны бүрэн автомат анализаторын үзүүлэлтийг дүйцүүлэн оношлогооны гүйцэтгэлийг үнэлсэн үр дүнгийн харьцуулалт(2020-05-01) ;С.Батцэцэг ;Г.Есөнзаяа ;Ж.Буджав ;Х.ДоржхандД.БаяржаргалШээсний өсгөврийн шинжилгээ нь БШЗХ-ыг илрүүлэх алтан стандарт буюу судалгаа шинжилгээний найдвартай арга юм3. Тиймээс гарааны эмчилгээг оновчтой зөв чиглүүлэх, шаардлагатай тохиолдолд антибиотик эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх, эмчилгээний зардлыг бууруулах, шинжилгээний үр дүн гарах хугацааг /TAT/ богиносгох, өсгөвөрлөхгүйгээр шээсний сөрөг сорьцыг үнэн зөв тодорхойлж чадах хурдан, найдвартай скрининг шинжилгээ чухал юм. Уг судалгаа нь БШЗХ-тай үйлчлүүлэгчдийн шээсний сорьцны Sysmex UF-1000i шээсний тунадасны бүрэн автомат анализатор болон шээсний өсгөврийн шинжилгээний үр дүнг харьцуулан дүгнэж, Sysmex UF-1000i анализаторын үр дүнг баримжаалан гарааны антибиотик эмчилгээг оновчтой, эрт эхлүүлэх боломжийг хайхад оршино.
