С.Анхтуяа
Loading...
Товч нэр
С.Анхтуяа
Бүтэн нэр
Сахъяа Анхтуяа
Латин нэр
Sakhiya Ankhtuya
Албан тушаал
Гэрээт багш
Харьяалал
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковишиелд болон вероцелл вакцинаар дархлаажуулсан бүлгийн оролцогчдод SARS-CoV-2 вирусийн титэм уургийн эсрэг үүссэн эсрэгбиеийн титр ба хугацааны хамааралыг судалсан дүн(2022-04-28) ;Ж.Буджав ;А.Бямбажав ;Г.Есөнзаяа ;Г.УранбилэгМонгол улсад нийт хүн амын дийлэнх нь Ковишиелд болон вероцелл вакцины хос тунд хамрагдсан тул уг хоёр төрлийн вакцинаар үүсгэгдсэн 3 төрлийн эсрэгбиеийн төвшний хугацаанаас хамаарсан өөрчлөлтийг судлахыг зорьсон. Бид дээрх 2 бүлгийн нийт 178 оролцогчдыг таниулсан зөвшөөрлийн үндсэн дээр судалгаанд хамруулав. Вакцинжуулалтаас хойш 14, 28, 60 хоногийн хугацаанд оролцогчдын захын цусанд үүссэн 3 төрлийн эсрэгбиеийн титр болон хугацааны хамаарлыг тус бүрт нь судлахад судалгааны 2 бүлэгт саармагжуулагч эсрэгбиеийн төвшин хугацаанаас хамаарсан ач холбогдол бүхий үр дүн ажиглагдсангүй. Харин титэм уургийн рецептор холбох хэрчмийн эсрэг үүссэн иммуноглобулин-G болон титэм уургийн эсрэг үүссэн нийт эсрэгбиеийн титрийн төвшин хугацаанаас хамаарсан ялгаатай үр дүн гарсан байлаа. Эсрэгбиеийн үүсэлтэнд оролцогчдын нас, хүйс мөн вакцины төрөл зэрэг нь нөлөөлөөгүй үр дүн гарлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нарийн гэдэсний ишемийн улмаас үүссэн үүдэн венийн хий (Эмнэлзүйн тохиолдол)(2021-11-01) ;С.Роломжав ;Б.Эрдэнэбулган ;Д.Эрдэнэсүрэн ;М.БатмөнхГ.БахжанарIntroduction: 1. Intravenous gas due to ischemia of the small intestine. 2. Combined with flatulence and intestinal enlargement. 3. Concomitant with fatty liver and parenchymal disorders. Discussion: Hepatic portal vein (HPV) is often associated with acute venous ischemia and is a high mortality rate. This case was first reported in 1955 by Wolf and Evans in six infants and adults who died of intestinal necrosis, and in 1965 the first case of survival was reported. Also computed tomography scans, embolism, and intestinal pneumonia are indications for surgery. Conclusion: Computed tomography (CT) scans of venous flatulence caused by intestinal transmural necrosis have revealed signs of flatulence that can extend up to 2 cm from the hepatic capsule. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны эрт үеийн хорт хавдрын иммуногистохимийн оношлогооны ач холбогдол(2020-05-01) ;Х.Жанибек; ; М.ЦэцэгдэлгэрХодоодны хорт хавдар Монгол улсад зонхилон тохиолддог хорт хавдрын 2рт, хавдрын нас баралтын 1рт орж цаашид өсөх хандлагатай байна. Иммуногистохимийн арга нь эдийн биопсид даавар, рецепторууд, ферментүүд, иммуноглобулинуудыг амьд эд эс дээр харж байгаа юм шиг боломжийг эмгэг судлаач эмчид олгодог юм. Энэ аргаар хавдрын эдийн гарвалыг тодорхойлох, ялган оношлох, үсэрхийллийн анхдагч голомтыг илрүүлэх, хавдрын дааврын идэвхижил, хавдрын биологийн шинж чанарыг үнэлэн өсөлтийн идэвхижилийг тодорхойлж, тавилан тогтоох зэрэг олон эмгэг судлалын оношлогоонд хэрэглэж байна. Ялангуяа ходоодны эрт үеийн хорт хавдрын үед Ki67, HER 2, AMАCR зэрэг маркеруудыг тодорхойлдог. 2015-2020 оны хооронд УХТЭ-ийн дурангийн тасагт салст хуулах мэс засалд орсон нийт 20 эмчлүүлэгчийн эдийн шинжилгээний материалыг хамруулан судлахад: AMАCR фермент нийт 13 тохиолдлын 84.6% -д +2, +3 оноотой будагдсан нь булчирхайлаг эсийн гаралтай хорт хавдрыг, Кi67 эсийн үржлийг үзэхэд 20% -д нь сул ялгаралтай хорт хавдар +2 оноотой будагдсан нь хору чанар өндөр, дахилт өгөх магадлалтайг, HER2 үнэлэхэд 15% -д нь +2, +3 оноотой будагдсан нь тухайн хорт хавдрын явц тавилан муутайг илэрхийлж байна. Иймд эдгээр эерэг тохиолдолуудыг дараагийн шатлалын нарийвчилсан шинжилгээнд илгээх нь зүйтэй гэж дүгнэлээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, COVID-19 халдварын полимеразын гинжин урвалын шинжилгээг нэвтрүүлсэн дүн(2020-05-01) ;Д.Баяржаргал; ;Г.Уранбилэг ;Ц.УянгаНуклейн хүчлийг олшруулах оношлогооны арга нь коронавирус 2 (SARS-CoV-2) вирүсээр үүсгэгдэх амьсгалын замын хурц үрэвслийг илрүүлэх анхдагч оношлогоо нь юм. Коронавирус 2 (SARS-CoV-2) вирусээр үүсгэгдэх амьсгалын замын хурц үрэвсэлт хамшинжийн халдварын лабораторийн оношлогоонд амьсгалын замаас авсан сорьцонд вирусийн нуклейн хүчлийг олшруулах шинжилгээ хийж байна. УХТЭ-н Нэгдсэн Лабораторийн Тасаг covid-19 халдварыг илрүүлэх түргэвчилсэн тестийн аргаар болон ПГУ-ын баталгаажуулах шинжилгээг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага урган гарч байна. COVID-19 халдварын баталгаажуулах ПГУ-ын шинжилгээг нэвтрүүлэх зорилго тавьсан. Зорилгын хүрээнд лабораторийн боловсруулсан шинжилгээний САЗ, АЗ дагуу сорилыг хийж гүйцэтгэв. Судалгааны дүнд САЗ, АЗ боловсруулсан. Түргэвчилсэн оношлуураар 23 сорьцонд шинжилгээг хийж коронавирус 2 (SARS-CoV-2)-ийн эсрэгөрөгч, эсрэгбие бүгд сөрөг гарсан. Xpert Xpress SARS-CoV-2 оношлуураар 11 сорьцыг шинжилсэн ба SARS-CoV-2 вирусын РНХ тодорхойлогдоогүй, шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Богино хугацаанд, аюулгүй, баталгаажсан аргаар COVID-19 халдварын оношлогоог хийх боломжтойг баталлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, БШЗХ-тай өвчтөнүүдийн шээсний өсгөврийн шинжилгээ болон Sysmex UF1000i шээсний тунадасны бүрэн автомат анализаторын үзүүлэлтийг дүйцүүлэн оношлогооны гүйцэтгэлийг үнэлсэн үр дүнгийн харьцуулалт(2020-05-01) ;С.Батцэцэг ;Г.Есөнзаяа ;Ж.Буджав ;Х.ДоржхандД.БаяржаргалШээсний өсгөврийн шинжилгээ нь БШЗХ-ыг илрүүлэх алтан стандарт буюу судалгаа шинжилгээний найдвартай арга юм3. Тиймээс гарааны эмчилгээг оновчтой зөв чиглүүлэх, шаардлагатай тохиолдолд антибиотик эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх, эмчилгээний зардлыг бууруулах, шинжилгээний үр дүн гарах хугацааг /TAT/ богиносгох, өсгөвөрлөхгүйгээр шээсний сөрөг сорьцыг үнэн зөв тодорхойлж чадах хурдан, найдвартай скрининг шинжилгээ чухал юм. Уг судалгаа нь БШЗХ-тай үйлчлүүлэгчдийн шээсний сорьцны Sysmex UF-1000i шээсний тунадасны бүрэн автомат анализатор болон шээсний өсгөврийн шинжилгээний үр дүнг харьцуулан дүгнэж, Sysmex UF-1000i анализаторын үр дүнг баримжаалан гарааны антибиотик эмчилгээг оновчтой, эрт эхлүүлэх боломжийг хайхад оршино.
