Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Унтуулгын аппаратын аюулгүй ажиллагаа, түүний эвдрэл гэмтэлд нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан нь
    (2020-02-15) ;
    Т.Цэрэнлхам
    ;
    Ц.Дашдулам
    Судалгаанд хамрагдсан эмнэлгүүдээс харахад 2017 онд мэс засалд орсон хүний тоо 4867 байсан бол 2018 онд 6444 хүрснээр 13,93% -иар өссөнтэй холбогдон унтуулгын аппаратын хэрэглээ нэмэгдсэн. Иймээс хяналт тохируулга хийгээгүйгээс болж хагалгааны явцад аппарат гэмтэх эрсдэл гарч байна. Иймээс унтуулгын аппаратын аюулгүй ажиллагаа, түгээмэл тохиолдох эвдрэл гэмтэл түүнд нөлөөлөх хүчин зүйлс, гэмтлээс урьдчилан сэргийлэх арга замыг судлах зорилго тавин энэхүү судалгааг хийсэн. Судалгаа хийж үзэхэд 8 эмнэлэгт 51 аппарат ажиллан үүнээс УНТЭ-т 12 аппарат, Интермед, Гурван гал, УХТЭ эмнэлгүүд нь тус тус 3 аппарат ажиллаж байна. Судалгаанд хамрагдсан эмнэлгүүдээс харахад түгээмэл тохиолдох эвдрэл гэмтлийн 40-50%-г сенсорын гэмтлүүд эзэлж байна. Эдгээр эмнэлгүүдийн хувьд насжилтын байдал 15-35%, хугацаат сэлбэг хэрэгслийн заагдсан хугацаандаа солигдох давтамж бага буюу 45%тай байсан. Иймээс унтуулгын аппаратын эвдрэл гэмтлийг бууруулахын тулд түгээмэл эвдэрдэг эд ангиудын сэлбэг хэрэгслийн бэлэн байдлыг хангах, хугацаат сэлбэгийг цаг тухайд нь солих, инженер техникчийн орон тоог нэмэгдүүлэх, насжилт өндөртэй буюу 5-8 жил ажилласан аппаратыг актлах эсвэл аюулгүй байдлыг анхаарч анализатороор өдөр бүр шалгах, эмнэлгийн мэргэжилтэнгүүд аппараттай ажиллах аюулгүй ажиллагааны зааварыг чанд мөрдөж ажиллах шаардлагатай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Гемодиализын эмчилгээний ус цэвэршүүлэх системийн ашиглалтын асуудал
    (2021-11-01)
    Ц.Дашдулам
    ;
    Б.Одгэрэл
    ;
    Үндэслэл: Монгол орон нь цаг уурын хувьд хуурай, эрс тэрс байдгаас шалтгаалан монголчуудын дунд бөөрний өвчлөл элбэг байдаг. 2014 онд Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны хийсэн судалгаагаар таван хүн тутмын нэг нь бөөрний өвчлөлтэй гэж гарсан байна. Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байна. Гемодиализын эмчилгээний ус цэвэршүүлэх системийн ашиглалтын асуудлын судалгааны хүрээнд бүтээгдэхүүн усны чанарт тавигдах хяналт, шалгалт түүнд тавигдах стандартыг судласан. Зорилго: Гемодиализын эмчилгээний ус цэвэршүүлэх системийн ашиглалтын явцад тулгарах түгээмэл асуудлыг тодорхойлон, түүнийг шийдвэрлэх болон урьдчилан сэргийлэх арга зам мөн бүтээгдэхүүн усны чанарт тавигдаж буй хяналт шалгалт, стандарт, цэвэрлэгээ, үйлчилгээний асуудлыг судлав. Арга, аргачлал: Гемодиализын эмчилгээний усны системийн ашиглалтын асуудлын судалгааг эмпирик ба онолын судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: УНТЭ-т 2007, 2008, 2010 онуудад үйлдвэрлэгдэж 2010 онд ашиглалтад орсон, УХТЭ-т 2014 онд үйлдвэрлэгдээд тус ондоо ашиглалтад орсон, ШНУГТЭ-т 2012 онд үйлдвэрлэгдэж 2013 онд ашиглалтад орсон, ЗХКТГ-д 2001 онд үйлдвэрлэгдэж 2008 онд ашиглалтад орсон, УБ мед эмнэлэгт 2000 онд үйлдвэрлэгдэж 2015 онд ашиглалтад орсон, ЭХЭМҮТ-д 2012 онд үйлдвэрлэгдэж 2014 онд ашиглалтад орсон гемодиализын эмчилгээний ус цэвэршүүлэх систем ашиглагдаж байна. Судалгаанд хамрагдсан эмнэлгүүдийн 71% нь өдөрт 15 цаг, 29% нь өдөрт 16 цаг гемодиализын аппаратыг ажиллаж байна. Дүгнэлт: Гемодиализын эмчилгээний ус цэвэршүүлэх системийн ашиглалтын явцад цахилгааны хэлбэлзэл, буруу ашиглалт, техник үзлэг үйлчилгээ болон ариутгал цэвэрлэгээг тогтмол хугацаанд хийгээгүйгээс шалтгаалсан насос шатах, хөвүүр гэмтэх, крант эвдрэх, автомат шатах, шүүлтүүр бөглөрөх, нарийн хоолой бөглөрөх, мэдрүүрийн тохиргоо алдагдах, даралтын хавхлага эвдрэх зэрэг асуудлууд гарч байна.