Э.Энх-Үрэл
Loading...
Товч нэр
Э.Энх-Үрэл
Бүтэн нэр
Энхжаргал Энх-Үрэл
Латин нэр
Enkhjargal Enkh-Urel
Албан тушаал
Багш
ORCID
1 results
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Унтуулгын аппаратын аюулгүй ажиллагаа, түүний эвдрэл гэмтэлд нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан нь(2020-02-15); ;Т.ЦэрэнлхамЦ.ДашдуламСудалгаанд хамрагдсан эмнэлгүүдээс харахад 2017 онд мэс засалд орсон хүний тоо 4867 байсан бол 2018 онд 6444 хүрснээр 13,93% -иар өссөнтэй холбогдон унтуулгын аппаратын хэрэглээ нэмэгдсэн. Иймээс хяналт тохируулга хийгээгүйгээс болж хагалгааны явцад аппарат гэмтэх эрсдэл гарч байна. Иймээс унтуулгын аппаратын аюулгүй ажиллагаа, түгээмэл тохиолдох эвдрэл гэмтэл түүнд нөлөөлөх хүчин зүйлс, гэмтлээс урьдчилан сэргийлэх арга замыг судлах зорилго тавин энэхүү судалгааг хийсэн. Судалгаа хийж үзэхэд 8 эмнэлэгт 51 аппарат ажиллан үүнээс УНТЭ-т 12 аппарат, Интермед, Гурван гал, УХТЭ эмнэлгүүд нь тус тус 3 аппарат ажиллаж байна. Судалгаанд хамрагдсан эмнэлгүүдээс харахад түгээмэл тохиолдох эвдрэл гэмтлийн 40-50%-г сенсорын гэмтлүүд эзэлж байна. Эдгээр эмнэлгүүдийн хувьд насжилтын байдал 15-35%, хугацаат сэлбэг хэрэгслийн заагдсан хугацаандаа солигдох давтамж бага буюу 45%тай байсан. Иймээс унтуулгын аппаратын эвдрэл гэмтлийг бууруулахын тулд түгээмэл эвдэрдэг эд ангиудын сэлбэг хэрэгслийн бэлэн байдлыг хангах, хугацаат сэлбэгийг цаг тухайд нь солих, инженер техникчийн орон тоог нэмэгдүүлэх, насжилт өндөртэй буюу 5-8 жил ажилласан аппаратыг актлах эсвэл аюулгүй байдлыг анхаарч анализатороор өдөр бүр шалгах, эмнэлгийн мэргэжилтэнгүүд аппараттай ажиллах аюулгүй ажиллагааны зааварыг чанд мөрдөж ажиллах шаардлагатай байна.
