Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Гемодиализын эмчилгээний ус цэвэршүүлэх системийн ашиглалтын асуудал
    (2021-11-01)
    Ц.Дашдулам
    ;
    Б.Одгэрэл
    ;
    Үндэслэл: Монгол орон нь цаг уурын хувьд хуурай, эрс тэрс байдгаас шалтгаалан монголчуудын дунд бөөрний өвчлөл элбэг байдаг. 2014 онд Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны хийсэн судалгаагаар таван хүн тутмын нэг нь бөөрний өвчлөлтэй гэж гарсан байна. Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байна. Гемодиализын эмчилгээний ус цэвэршүүлэх системийн ашиглалтын асуудлын судалгааны хүрээнд бүтээгдэхүүн усны чанарт тавигдах хяналт, шалгалт түүнд тавигдах стандартыг судласан. Зорилго: Гемодиализын эмчилгээний ус цэвэршүүлэх системийн ашиглалтын явцад тулгарах түгээмэл асуудлыг тодорхойлон, түүнийг шийдвэрлэх болон урьдчилан сэргийлэх арга зам мөн бүтээгдэхүүн усны чанарт тавигдаж буй хяналт шалгалт, стандарт, цэвэрлэгээ, үйлчилгээний асуудлыг судлав. Арга, аргачлал: Гемодиализын эмчилгээний усны системийн ашиглалтын асуудлын судалгааг эмпирик ба онолын судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: УНТЭ-т 2007, 2008, 2010 онуудад үйлдвэрлэгдэж 2010 онд ашиглалтад орсон, УХТЭ-т 2014 онд үйлдвэрлэгдээд тус ондоо ашиглалтад орсон, ШНУГТЭ-т 2012 онд үйлдвэрлэгдэж 2013 онд ашиглалтад орсон, ЗХКТГ-д 2001 онд үйлдвэрлэгдэж 2008 онд ашиглалтад орсон, УБ мед эмнэлэгт 2000 онд үйлдвэрлэгдэж 2015 онд ашиглалтад орсон, ЭХЭМҮТ-д 2012 онд үйлдвэрлэгдэж 2014 онд ашиглалтад орсон гемодиализын эмчилгээний ус цэвэршүүлэх систем ашиглагдаж байна. Судалгаанд хамрагдсан эмнэлгүүдийн 71% нь өдөрт 15 цаг, 29% нь өдөрт 16 цаг гемодиализын аппаратыг ажиллаж байна. Дүгнэлт: Гемодиализын эмчилгээний ус цэвэршүүлэх системийн ашиглалтын явцад цахилгааны хэлбэлзэл, буруу ашиглалт, техник үзлэг үйлчилгээ болон ариутгал цэвэрлэгээг тогтмол хугацаанд хийгээгүйгээс шалтгаалсан насос шатах, хөвүүр гэмтэх, крант эвдрэх, автомат шатах, шүүлтүүр бөглөрөх, нарийн хоолой бөглөрөх, мэдрүүрийн тохиргоо алдагдах, даралтын хавхлага эвдрэх зэрэг асуудлууд гарч байна.