Б.Журамт
Loading...
Товч нэр
Б.Журамт
Бүтэн нэр
Болд Журамт
Латин нэр
Bold Juramt
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол хүний хэлэн доорх ясны морфометрийн шугаман үзүүлэлтийг хажуугийн телерентген зурагт судалсан дүн(2019-11-18) ;Г.Уянга; ;Д.Мөнхбаатар ;З.СүнжидмааҮндэслэл: Хүний хэлэн доорх яс (os hyoideum) нь их бие, бага, их эврээс тогтсон тах маягийн хэлбэртэй өнчин ясны ангилалд багтдаг ба зажлах, залгих, амьсгалах үйлд оролцдог. Зорилго: Монгол хүний хэлэн доорхи ясны морфометрийн шугаман үзүүлэлтүүдийг дэлгэмэл рентген зурагт тодорхойлох. Материал арга зүй: Монгол хүний хөвч ясны шугаманд үзүүлэлтийг 11-40 насны эр, эм хүйсийн нийт 192 хүний хажуугийн телерентген зургийг түүвэрлэн, зургийг 1.5 i-Dixel One Volume Viewer программ ашиглан ретроспектив аргаар тодорхойлов. Үр дүн: Монгол хүний хэлэн доорхи яс эмэгтэй хүйсэнд урт болон өндрийн хэмжээ нь эрэгтэй хүйстэй харьцуулахад жижиг бөгөөд дээр болон урагш байрлалтай байлаа. Дүгнэлт: Монгол хүний хэлэн доорхи ясны шугаман үзүүлэлтүүд нас ахих тусам аажим ихсэж мөн эр, эм хүйст харьцангуй ялгаатай байна. эмнэлгийн практикт ашиглаж байна. Ийм ч учраас эмнэлзүйд хэлэн доорхи ясны булчин холбоосны бүтэц үйлийн алдагдлаар зажлах, залгих болон нойрон дунд амьсгал тасалдах хам шинж (obstructive sleep apnea), хахах (dysphagia) зэрэг олон тооны шинж тэмдгүүд илэрдэг байна.7 Харин манай оронд энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол хүний хэлэн доорхи ясны морфометрийн шугаман үзүүлэлтүүдийг дэлгэмэл рентген зурагт тодорхойлох Зорилт: 1. Монгол хүний хэлэн доорхи ясны шугаман үзүүлэлтүүдийг насны бүлгээр харьцуулан судлах 2. Монгол хүний хэлэн доорхи ясны шугаман үзүүлэлтүүдийг хүйсээр харьцуулан судлах Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн НАСС-ын Нүүр Амны Дүрс Оношлогооны тасгийг түшиглэн ретроспектив судалгааны аргыг ашиглан хийж гүйцэтгэв. Ингэхдээ 2014-2019 оны хооронд тус тасагт хажуугийн телерентген зураг авахуулсан 11-40 насны эр, эм хүйсийн нийт 192 хүний судалгаанд хамруулах шалгуур хангасан зургийг түүвэрлэн насны 3 бүлэгт хуваав.8 (I:11-20, II:21-30, III:31-40) Зургийг 1.5 i-Dixel One Volume ViewerJ. Morita программд өсгөлтийн харьцаа (magnification factor) 1:1 байхаар оруулж хэлэн - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хамар тагнайн сувгийн морфометрийн үзүүлэлтүүдийг Cone-Beam Computed Tomography (CBCT)-ийн зурагт тодорхойлсон дүн(2020-04-13); ; ; ;З.СүнжидмааБ.ЭрдэнэбулганҮндэслэл: Хамар тагнайн суваг (canalisnasopalatinus) нь хоншоорын шүдтэй болон шүдгүй эсэхээс шалтгаалж хүн бүрт харилцан адилгүй байдаг. Эдгээрийг судалж тодорхойлох нь гажиг заслын эмчилгээ, хэсгийн мэдээ алдуулалт хийх, хоншоорын үүдэн хэсэгтимплантийн суулгац хийх үе шат, үүдэн шүдийг хөдөлгөх, зэрэгт урьдчилан оношилгоо эмчилгээний төлөвлөгөө боловсруулахад чухал ач холбогдолтой. Өндөр хөгжилтэй улс орнуудад эдгээр оношилгоо,эмчилгээний төлөвлөгөөг өнөө цагт нүүр ам судлалын практикт хэрэглэгдэж буй дэвшилтэт технологийн нэг болох конус цацрагт компьютер томографийн буюу Cone-Beam Computed Tomography (CBCT) аппаратаар авсан зурагт үндэслэн хамар тагнайн сувгийн үзүүлэлтүүдийг өндөр нарийвчлалтайгаар урьдчилан тодорхойлж, тухайн хэсгийн бүтэц, үйл ажиллагааг хамгаалах зэргээр нарийн төлөвлөлт боловсруулалт хийж байгаа боловч одоогоор манай улсад энэ талаар бүрэн судлагдаж шийдэгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Хамар тагнайн сувгийн морфометрийн үзүүлэлтүүдийг CBCT зурагт тодорхойлох. Материал арга зүй: Судалгааг ретроспектив судалгааны аргыг ашиглан 2014-2020 оны хооронд Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний Их сургуулийн (АШУҮИС) Нүүр ам судлалын эмнэлгийн (НАСЭ) Нүүр Амны Дүрс Оношилгооны тасагт конус цацрагт компьютер томографийн (CBCT) аппаратаар (HDX, WILL, DENTRI,.. Seoul, Korea) авагдсан16-48 насны эр, эм хүйсийн 100 шинжлүүлэгчийн хэсгийн (Free FOV) болон бүтэн (16см*8см) хэмжээс бүхий компьютер томографи зургийг зорилтот түүврийн аргаар түүвэрлэж 5 төрлийн шугаман хэмжилт хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 100 шинжлүүлэгчийн хамар тагнайн сувгийн урт, голчын хэмжээ, үүдэвчийн түүшийн ясны зузааныг хэмжихэд хүйсийн ялгаа ажиглагдсангүй. Хамар тагнайн сувгийн дундаж урт нь эрэгтэйчүүдэд 16.49±2.8 мм бол эмэгтэйчүүдэд 16.20±2.9 мм, сагиттал хавтгайд үүдэвчийн нүхний голч нь эрэгтэйчүүдэд 4.04±0.9 мм, эмэгтэйчүүдэд 4.02±0.9 мм байна. Харин вертикал хавтгайд үүдэвчийн нүхний голч эрэгтэйчүүдэд 4.18±0.6 мм бол эмэгтэйчүүдэд 4.03±0.7 мм, хамар тагнайн нүхний голч нь эрэгтэйчүүдэд 4.63±1.4 мм, эмэгтэйчүүдэд 4.75±1.2 мм байлаа. Үүдэвчийн түүшийн ясны зузаан нь эрэгтэйчүүдэд 5.89±1.4 мм байхад эмэгтэйчүүдэд 5.69±1 мм байна. Дүгнэлт: 16-48 насны Монгол хүний хамар тагнайн сувгийн дундаж урт 16.3 мм, хоншоорын үүдэвчийн нүхний голч 4.08 мм, хоншоорын үүдэвчийн түүшийн ясны зузаан хамгийн их хонхор хэсгээс хамар тагнайн сувгийн урд хана хүртэл 5.76 мм хүйсийн ялгаагүй байна.
