Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Халдварын эндокардит оношлогдсон тохиолдол
    (2020-05-01)
    Э.Цээпил
    ;
    Б.Дуулим
    ;
    Д.Жавзанхүү
    ;
    Б.Сарантуяа
    ;
    Н.Эрдэнэсүрэн
    Халдварын эндокардит нь хавхлагын өвчний хүнд хэлбэр бөгөөд оношилгоо, эмчилгээний аргууд сайн боловсрогдсон хэдий ч тавилан муу, нас баралт өндөр хэвээр байна. Халдварын эндокардит нь АНУ-д жилд 100’000 хүн амд 3-10 тохиолддог. Уг эмгэгээр өвчлөгсдийн 30% нь эхний 1 сарын хугацаанд нас бардаг. Нийт тохиолдлын 25-30%ийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар эзэлж байна. Зүрхний хиймэл хавхлага, хавхлагын дегенератив өөрчлөлт, мөн түүнчлэн судсаар мансууруулах бодис хэрэглэх, цусанд нян орох өндөр эрсдэлтэй судасны мэс ажилбар зэрэг нь эрсдэлт хүчин зүйл болдог. Энэхүү тохиолдлын хувьд эмнэлзүйд үжлийн хатгаа, үжлийн шокийн шинжүүд давуутай илэрч, харин эндокардитын шинж тэмдэг бүдэг байв. Бидний тохиолдолд уг өвчтөнд хийгдсэн эмчилгээний үр дүнд, эмнэлзүйн, дүрс оношилгооны болон үйл оношийн үзүүлэлтүүд засарч, эерэг динамик ажиглагдлаа.