Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Туршилтын хулганад архаг стрессийн загвар үүсгэж, чацаргана (Hippophae Rhamnoides L.)-ы тосны нөлөөллийг судлах
    (2023-11-03)
    М.Мөнх-Эрдэнэ
    ;
    Н.Отгонтуяа
    ;
    ;
    Н.Ням-Эрдэнэ
    ;
    Н.Наранбат
    Үндэслэл: Амьтдын гадны таагүй хүчин зүйлд үзүүлж буй физиологи, сэтгэл зүйн хариу үйлдлийг стресс гэнэ. Дэлхий нийтэд стрессийн эсрэг үйлдэлтэй эмийн хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмийн гаж нөлөө ч бас бүртгэгдсээр байна. Монголчууд эрт дээр үеэс хүнсэндээ өргөн хэрэглэж ирсэн чацаргана жимсгэнэ нь байгалийн хүчтэй антиоксидант бөгөөд олон төрлийн үрэвсэлт өвчний үед хэрэглэгддэг. Зорилго: Лабораторийн хулганад архаг стрессийн загвар үүсгэж, чацаргана жимсгэний тосны стресст нөлөөлөх үйлчлэлийг тодорхойлоход энэхүү судалгааны зорилго оршино. Арга, аргачлал: Судалгаанд BALB/С үүлдрийн эрэгчин хулганыг сонгон авч 4 бүлэг болгон туршилтыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: эерэг хяналтын бүлэгт 8 хулгана, эмгэг хяналтын бүлэг 9 хулгана, бага тун бүлэгт 9 хулгана, их тун бүлэгт 9 хулгана нийт 35 хулганыг тус тус санамсаргүйгээр сонгон туршилтыг хийсэн. Архаг стрессийн загварыг үүсгэхдээ өдөр бүр өөр өөр стрессийн хүчин зүйлээр 28 хоногийн турш үйлчилсэн. Стрессийн түвшинг биеийн жингийн хэмжилт болон сахарозын уусмал сонгох сорилоор туршилтын эхний 14 хоногийн хугацаанд үнэлсний дараа чацарганы тосыг 14 хоногийн турш амаар уулгасан. Судалгааны үр дүнг Prism 9 программ ашиглан Two-way ANOVA, T тест, Tukey’s multiple comparisons test арга ашиглан боловсруулсан. Үр дүн: Биеийн жингийн хэмжилтийн үр дүнд эерэг хяналтын бүлгийн биеийн жин тогтмол нэмэгдэж, эмгэг хяналтын бүлэгт биеийн жингийн өсөлт ажиглагдсангүй. Сахарозын уусмал сонгох сорил, усанд сэлүүлэх сорилын дүнгээр чацарганы тос уусан туршилтын бүлгүүдэд стрессийн түвшин харьцангуй бага байгаа нь чацаргана жимсгэнэ нь стрессийн эсрэг нөлөө үзүүлж буйг илтгэж байна. Дүгнэлт: BALB/C үүлдрийн туршилтын цагаан хулгануудад стрессийн эмгэг загвар болох архаг стресс үүссэн болох нь сахарозын уусмал сонгох сорил, усанд сэлүүлэх сорилоор тогтоож архаг стресс бүхий хулганад чацаргана жимсгэний тос уулгахад стрессийн даван туулах чадвар нь нэмэгдэж байгаа нь төрх үйлийн сорилоор тодорхойлогдож байна.