А.Товуудорж
Loading...
Товч нэр
А.Товуудорж
Бүтэн нэр
Авирмэд Товуудорж
Латин нэр
Avirmed Tovuudorj
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины эдийн цус харвалтын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн(2025-05-05) ;С.Дэмбэрэлдорж1. ;П.Баярмаа ;С.Жаргалсайхан; Shin-Joe YehҮндэслэл: Тархины эдийн цус харвалт (ТЭЦХ) нь нас баралт өндөр, урт хугацааны хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг тархины судасны эмгэг тул шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг нарийвчлан судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: ТЭЦХ-ын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг нарийвчлан судлах. Арга, аргачлал: Судалгааг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн харьяа тасгуудад 2022-2024 оны хооронд хэвтэн эмчлүүлсэн ТЭЦХ-тай тохиолдлуудад дескриптив судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 718 тохиолдлыг SMASH-U ангилалаар 6 дэд бүлэгт ангилан үзэхэд 75.3%-ийг артерийн даралт ихсэлт, 12%-ийг амилоид ангиопати, 7%-ийг шалтгаан тодорхойгүй, 2.92%-ийг бүтцийн эмгэг, 2.37%-ийг тогтолцооны эмгэг, 0.48%-ийг эмийн шалтгаантай байв. Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 57.5 жил ба 50-59 насны бүлгийн эрэгтэйчүүдэд зонхилон хамрагдсан. Тархины эдийн цус харвалтанд хүргэж буй эрсдэлт зүйлсэд артерийн даралт ихсэх өвчин, зүрхний эмгэг, тосгуурын жирвэгнээ, антикоагулянт, тамхины хэрэглээ, таргалалт, БЖИ ≥25, элэгний цирроз, бөөрний архаг дутагдлын 5-р үе шат, АВМ бусад судасны эмгэг оров. Дүгнэлт: 1. Тархины эдийн цус харвалтын үндсэн шалтгаанд артерийн даралт ихсэх өвчин, амилоид ангиопати, тогтолцооны эмгэгүүд эзэлж байна. 2. Артерийн даралт ихсэлт, зүрхний эмгэг, уух хэлбэрийн антикоагулянтын хэрэглээ, тамхины хэрэглээ, таргалалт, БЖИ ≥25, элэгний цирроз/элэгний эсийн задрал, бөөрний архаг дутагдлын 5-р үе шат, АВМ болон бусад судасны эмгэг байх нь гол эрсдэлт хүчин зүйлс байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины эдийн цус харвалтыг хот болон орон нутгийн үйлчлүүлэгчдэд харьцуулсан дүн(2026-03-30) ;С.Дэмбэрэлдорж ;П.Баярмаа; ;Shin-Joe YehН.ЛхамцооҮндэслэл: Тархины эдийн цус харвалт (ТЭЦХ) нь нас баралт, урт хугацааны хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг тул тусламж үйлчилгээг цаг алдалгүй авахыг шаарддаг эмгэг юм. Зорилго: ТЭЦХын улмаас хотын болон орон нутгаас тээвэрлэгдэн ирсэн хэвтэн эмчлүүлэгчдийн эмнэлзүйн шинжүүдийг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг Улсын гуравдугаар төв эмнэлэгт ТЭЦХ оношоор 2022-2024 оны хооронд хэвтэж эмчлүүлсэн тохиолдлуудад аналитик нэг агшингийн загвараар хийж, статистик боловсруулалтыг “SPSS27.0” программыг ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд УГТЭ-т 2022-2024 оны хооронд тархины компьютерт томографи (КТ)-иар ТЭЦХ батлагдсанаас хойш 10 хоногийн доторх нийт 373 тохиолдол, үүнээс Улаанбаатар хотын 313, орон нутгаас тээвэрлэгдэн ирсэн 60 тохиолдлыг хамруулсан. Хотын бүлэгтэй харьцуулахад орон нутгийн бүлгийн эрэгтэйчүүд цөөн (45.0% vs 59.7%, p=0.034) байж, артерийн гипертензийн өгүүлэмж давамгайлсан (98.3% vs 90.1%, p=0.041), эмнэлэгт хэвтэх үед артерийн даралт бага (систолын даралт 159.7±34.7 мм.муб vs 179.0±32.9 мм муб, p<0.001; диастолын даралт 99.7±21.4 мм.муб vs 106.5±21.8 мм муб, p=0.026) байсан. Орон нутгийн бүлгийн тохиолдлууд хотын бүлэгтэй харьцуулбал эмнэлзүйн шинж илэрч эхэлснээс тус эмнэлэгт хэвтсэн хугацаа урт (12.1±17.9 цаг vs. 4.2±4.3 цаг, p=0.001) байсан. Олон хүчин зүйлсийн регрессийн шинжилгээгээр тооцоолон үзэхэд цусан хурааны эзлэхүүн (adjusted odds ratio [aOR] 0.92, p=0.047) болон эмнэлэгт хэвтэх үеийн ҮЭМХХҮ оноо (aOR 0.67, p<0.001) бага байх тусам тавилан сайн байх нь тогтоогдсон бол 03 сарын дараах нас баралт multivariate regression загвараар тооцоолж үзэхэд эмнэлэгт хэвтэх үеийн зөвхөн ҮЭМХХҮ оноо нь нас баралттай шууд хамааралтай цор ганц эрсдэлт хүчин зүйл байсан (aOR 1.14, p=0.005). Эсрэгээр нас баралт нь эмнэлэгт хэвтэх хугацаа болон орон нутгийн харьяаллаас хамааралгүй байсан. Дүгнэлт: ТЭЦХ-тай орон нутгаас тээвэрлэгдэн ирсэн эмчлүүлэгчдийн эмнэлзүйн үзүүлэлтүүд хотын эмчлүүлэгсдийнхээс ялгаагүй байна (AOR≈1, 95% CI: 1-ийг агуулсан, p>0.05). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины эдийн цус харвалтын үеийн цусан хурааны байршил, эзлэхүүнийг эмнэлзүйтэй уялдуулан тавиланг тодорхойлсон дүн(2025-10-20) ;С.Дэмбэрэлдорж; ;Shin-Joe YehН.ЛхамцооҮндэслэл: Тархины эдийн цус харвалт (ТЭЦХ) нь гэнэтийн нас баралт, урт хугацааны хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг эмгэг ба тавиланд эмнэлэгт хэвтэх үеийн артерийн даралтын түвшин, ухаан санааны байдлаас гадна цусан хурааны хэмжээ, байршил, ховдолд цөмөрсөн байдал нь нөлөөлнө гэж үздэг. Зорилго: ТЭЦХ-ын үеийн тавиланд цусан хурааны эзлэхүүн, байршил хэрхэн нөлөөлдөг болохыг эмнэлзүйтэй уялдуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг Улсын гуравдугаар төв эмнэлэгт ТЭЦХ оношоор 2022-2024 оны хооронд хэвтэж эмийн эмчилгээ хийлгэсэн тохиолдлуудад аналитик нэг агшингийн загвараар хийж, статистик боловсруулалтыг “SPSS-25.0” программыг ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд ТЭЦХ оноштой 385 тохиолдлыг хамруулан эмнэлзүйг тавилантай уялдуулан судлахад цусан хурааны байршил, эзлэхүүнээс статистик ач холбогдол бүхий хамааралтай байсан (р<0.001). Дэлбэнд байршсан тохиолдолд тавилан хамгийн сайн (OR, 0.458 [95% CI, 0.21-0.99]), ховдолд цөмөрсөн тохиолдолд хамгийн муу (OR, 2.03 [95% CI, 1.07-3.85]) байсан. 03 сарын дараах нас барах эрсдэл тархины баганад байршсан (OR, 3.36 [95% CI, 1.68-6.69]), ховдолд цөмөрсөн цусан хурааны үед хамгийн өндөр (OR, 4.91 [95% CI, 3.16-7.63]) байсан бол цусан хураа нь тенториумаас доор байрласан тохиолдолд нас барах эрсдэл хамгийн бага (OR, 0.42 [95% CI, 0.23-0.76]) байв. Цусан хурааны байршил хамааралт эзлэхүүнийг эмнэлзүйн сайн, муу тавилан, болон нас баралтаар үнэлэхэд бага тархи, таламуст үүссэн цусан хурааны эзлэхүүн бага (<10.2 мл ба <6.7 мл) байх тусам 03 сарын дараах тавилан сайн (AUC, 0.724 ба 0.725). Дүгнэлт: ТЭЦХ-ын үед тавилан нь эмнэлзүйтэй уялдан цусан хурааны байршил болон эзлэхүүнээс хамааралтай байна.
