Dalkh, Tserendagva
Loading...
Товч нэр
Dalkh, Tserendagva
Бүтэн нэр
Dalkh Tserendagva
Латин нэр
Dalkh Tserendagva
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
7 results
Now showing 1 - 7 of 7
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, C57BL/6 хулганад үүсгэсэн хавдрын эмгэг загварт “Өвсөн гурван халуун”-ы нөлөөг судалсан дүн(2025-01-01); ; ; ; Д.ЭнхмааҮндэслэл: Дэлхий дахинд төдийгүй манай улсад хорт хавдрын өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралт жил бүр өсөн нэмэгдэж байна. Хорт хавдрын тохиолдол жил бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед Монголын уламжлалт анагаах ухаанд ходоод ба улаан хоолойн хавдар, хавдрын урьдал өвчнийг анагаахад эмчилгээний туршлагат жор болгон хэрэглэж ирсэн Холтсон цэцэгтний овгийн (Капипси1асөаө) А1тдепө 3'1Ыпса ^, Яапипси1из Яөрөпз ^, Ри1заШа Випдеапа ^ 3 зүйл ургамал орсон (Өвсөн гурван халуун) найрлагыг сонгон авч, туршилтын амьтанд үүсгэсэн хорт хавдрын эмгэг загварт үзүүлэх нөлөөллийг судлан, нотолгоожуулах нэн шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: “Өвсөн гурван халуун”-д агуулагдах биологийн идэвхт бодисуудыг илрүүлж, туршилтын амьтанд үүсгэсэн хорт хавдрын эмгэг загварт үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: “Өвсөн гурван халуун” болох Сибирь чөдөр өвс (АЫадепе 5№пса ^), Мөлхөө (хахуун) холтсон цэцэг (Яапипси1из герепз ^), Бунгийн яргуй (Ри1за1Ша Випдеапа ^.)-г Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутгаас 5-6 сард цэцэглэлтийн үед нь түүж, зохих журмын дагуу хатааж бэлтгэв. Үр дүн: “ Өвсөн гурван халуун”-ы ханданд нийт фенолт нэгдэл 2.98±0.04%, нийт флавоноид 2.16±0.05% агуулагдаж байна. Туршилтын 6 бүлгийн хулганыг биеийн жин болон хавдрын эзлэхүүнийг 3 удаагийн давталттайгаар өдөр бүр хэмжихэд бүх бүлгийн хулганад биеийн жин хугацаа хамааралтай нэмэгдэж байв. Мөн эмчилгээний 1А, 1В бүлгийн хулганад ӨГХ-ны этанол хандыг 50 ба 100мг/кг тунгаар, 2А ба 2В бүлгийн хулганад ӨГХны дихлорметан хандыг 50 ба 100мг/кг тунгаар амаар уулгаад, сөрөг хяналтын бүлэгт РВЗ 0.5 мг/кг тунгаар амаар, харин эерэг хяналтын бүлэгт флуроурацил (5 Р ^ 10 мг/кг тунгаар 7 хоногт 2 удаа хэвлийн хөндийд тарихад хавдрын ургалтын хэмжээ хугацаа хамааралтай нэмэгдэж байв. Сөрөг хяналтын бүлгийн хулганы хавдрын эзлэхүүнийг эмчилгээний бүлгүүдтэй харьцуулахад туршилтын 4 бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай (*р<0.05) харин эерэг хяналтын бүлэгтэй харьцуулахад илэрхий ялгаа ажиглагдаагүй. (р=0.08) Туршилтын хулганы хавдрын эдийн гистологийн шинжилгээгээр бүх бүлэгт үхжил ажиглагдсан ба үхжилийн хамрах талбайгаар ялгаатай байв. Дүгнэлт: “Өвсөн гурван халуун”-ы этанол ханданд нийт фенолт нэгдэл болон флавоноидын агууламж дунд зэрэг байна. “Өвсөн гурван халуун”-ы ханд нь туршилтын хулганад үүсгэсэн хавдрын ургалтыг саатуулж, лимфоцит давамгайлсан үрэвслийг идэвхжүүлж байгаа нь хавдрын эсрэг идэвхтэй болохыг харуулж байна (р<0.05) - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бунгийн яргуй (Pulsatilla Bungeana L.) ургамлын талаарх уламжлалт анагаах ухааны сурвалж бичгийн судалгаа(2021-03-13) ;А.Батжаргал ;Б.Халиун; ; Үндэслэл: Ходоодны хорт хавдар нь дэлхий дахинд хийгээд манай улсын хэмжээнд маш өндөр тархалттайгаас гадна нас баралт ихтэй аюулт өвчин юм4. Дэлхий нийтээр энэхүү өвчнийг эмчлэх Дорно дахины (уламжлалт) анагаах ухааны аргыг тал бүрээс нь сонирхон судалж, байгаль дээрх эмт ургамлуудаас бүтсэн гаж нөлөө багатай шинэ эм, бэлдмэлүүдийг гарган авч, практикт нэвтрүүлэх хандлага маш хурдацтай өсөн нэмэгдсээр байна1. Зорилго: “Өвсөн гурван халуун” жор, түүнд агуулагдах Бунгийн яргуй (Pulsatilla Bungeana L.) ургамлыг уламжлалт анагаах ухааны сурвалжууд болон тэдгээрийн түгээмэл хэрэглэгддэг тайлбар зохиолуудад хэрхэн дурдсан талаар харьцуулан шинжлэн, нэгтгэн дүгнэх. Арга, аргачлал: “Анагаах Ухааны Дөрвөн Үндэс” “Нандин эрдэнийн шимийн хураангуй”, “Хөх бидэр”, “Үзэгсдийн баясгалан”, “Монгол тан эмийн танилцуулга”, “Маш гайхамшигт хуримын сан”, “Эм таних ухаан”, “Монгол эмийг зөв таних толь” бүтээлүүдийг эх хэрэглэгдэхүүн болгож “Эх бичиг, сурвалж судлалын харьцуулах арга”-аар харьцуулан, “Нэгтгэн дүгнэх арга”- аар хураангуйлан үнэлэв. Үр дүн: “Нандин эрдэнийн шимийн хураангуй” зохиолын эмийн хураангуй товч нэрийн хэсэгт: “Өвсөн гурван халуун” жорд Жэцасэрво (Төвөд нэр) буюу мөлхөө холтсон цэцэг, Юмонгарво (Төвөд нэр) буюу чөдөр өвс, Срүвга (Төвөд нэр) буюу Бунгийн яргуй орно гэж бичжээ. “Монгол тан эмийн танилцуулга” номд: Срүвга (Төвөд нэр) нь гошуун, гашуун, бүлээн амт чанартай, цул сав бүхэнд гүйнэ. “Эм таних ухаан” бүтээлд: Эмийн эрхэм болсон буган цагаан цэцгийг Төвөд хэлээр Срүвга гэнэ хэмээгээд ургамлын гадаад байдлыг сайтар тусган бичсэн байна. Дүгнэлт: 1. “Өвсөн гурван халуун” жор, болон түүнд агуулагдах Бунгийн яргуй (Pulsatilla Bungeana L.) ургамлын Дорно дахины анагаах ухааны олон зуунд дамжуулан баримталж ирсэн эмчилгээнд хэрэглэх арга, өвчний заалтын талаар харьцуулан судлахад сурвалж тус бүрт төстэй байдлаар тэмдэглэгдсэн байна. 2. “Өвсөн гурван халуун” жор, болон түүнд агуулагдах Бунгийн яргуй (Pulsatilla Bungeana L.) ургамлын амт чадлын талаар цөөн зохиолуудад дурдсан ба тус ургамлын бадганыг дарах хөнгөн, ширүүн, хурц, халуун чадал нь илүү болох нь харагдаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтын амьтанд үүсгэсэн архины шалтгаант элэгний архаг үрэвслийн үеийн лабораторийн болон эдийн шинжилгээний дүн(2024-05-13) ;Saiyinwendurihu ;Chaomurilige; ;О.БаярсайханҮндэслэл: Архины шалтгаант элэгний архаг үрэвсэл нь архины элэгний өөхлөлт, элэгний үрэвсэл, элэгний фиброз, элэгний хатуурал, элэгний хорт хавдар гэх мэт удаан хугацаагаар хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй өргөн хүрээтэй өвчин юм. Гэхдээ өнөөг хүртэл ALD-ийн эмнэлзүйн эмчилгээний аргууд маш хязгаарлагдмал хэвээр байна. ALD-ийн амьтны тохиромжтой загвар нь ALD-ийн эмгэг жамыг тодорхойлох, эмчилгээний үр дүнтэй зорилтуудыг олох, холбогдох эмийн эмчилгээний үр нөлөөг үнэлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Зорилго: Туршилтын амьтанд архины шалтгаант элэгний архаг үрэвслийн эмгэг загвар үүсгэх. Арга, аргачлал: Туршилтын амьтнаар 120-180 гр жинтэй 20 толгой SD үүлдрийн эр хархыг хэрэглэсэн. Туршилтын хархыг эрүүл бүлэг (n10) болон туршилтын бүлэг(n10) болгон хуваасан. Туршилтын амьтны туршилтын бүлэгт архины шалтгаант элэгний архаг үрэвслийн эмгэг загварыг Хятадын судлаач FU Jian-feng (2006) аргачлалын дагуу хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Цус бүлэгнэлтийн шинжилгээнд фибриноген, APTT статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байсан бол РТ хувьд туршилтын 28 болон 56 дах хоногт ялгаа ажиглагдсангүй. Биохимийн шинжилгээнд дэх АЛАТ, АСАТ, ГГТ-н түвшин туршилтын 28 дах өдөр болон 56 дах хоногт статистикийн ач холбогдол(p˂0.05) бүхий ялгаатай байна. Туршилтын амьтны цусны сийвэнд IL-1, IL-8, IL-17 агууламж статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байна. SK-8 агууламж туршилтын 28 дах хоногт ач холбогдолгүй, 56 дах хоногт статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байв. Дүгнэлт: 1. Цус бүлэгнэлт биохими, иммунологийн шинжилгээн дэхь үзүүлэлтийг эрүүл ба туршилтын бүлэгтэй харьцуулахад статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байгаа нь архины шалтгаант элэгний архаг үрэвсэл үүссэн байгааг харуулж байв. 2. Эдийн шинжилгээнд элэгний эсийн сийвэнд тархмал байдлаар өөхөн дуслууд хуримтлагдсан. Эсийн сийвэн бөөмийн харьцаа алдагдаж бөөм томорч хоёрчлогдсон байх бөгөөд бөөмхөн тодорсон. Синусойд хялгасан судас цус дүүрэлттэй үхжил явагдсан байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг анхилуун мухар цагаан (Polygonatum odoratum (Mill) Druce) ургамлын туршилтын амьтанд цисплатинаар үүсгэсэн эмгэг загварт үзүүлсэн нөлөө(2022-06-12) ;Б.Сэргэлэн ;Урьхан ;Сэцэн ;Б.СаямааҮндэслэл: Дэлхий даяар хүн ам зүйн хувьсал болж 60 ба түүнээс дээш Polygonatum odoratum насны хүмүүс харьцангуй хурдан өсч байна. УАУ-ы хүний бие тамир (Mill) Druce) тэнхээ сайжруулан, нас уртасгах эмийг Жүдлэн хэмээн нэрлэж ирсэн. Хөгшрөлт Эдгээр эмт бодисууд бол биеийн шим тэжээлийг сэлбэх, ажиллах Цисплатин чадварыг сайжруулах, өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх, Эр бэлгийн эс тамирдаж тэнхээгүй болсныг анагааж, залуужуулах урт удаан наслуулах үйлдэл голлон үзүүлдэг болно. Иймээс бид Анхилуун мухар цагаан (Polygonatum odoratum (Mill) Druce) ургамлыг сонгож авлаа. Зорилго: Монгол оронд ургадаг анхилуун мухар цагаан (Polygonatum odoratum (Mill) Druce) ургамлын биеийн тамир тэнхээг сайжруулах, хөгшрөлтийг сааруулах, үйлдлийг судлах Арга, аргачлал: Уг судалгааны ажлыг АШУҮИС-ийн МАУОУС, Уламжлалт Анагаах Ухааны Технологийн Хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний төв болон ӨМӨЗО-Хөх хотын Олон Улсын Монгол Эмнэлэгийн хороо, сургалт судалгааны хэлтсийн лабораториудын материаллаг баазыг түшиглэн хийж гүйцэтгэв. Судалгаанд бэлдэх ургамлыг Төв аймгийн Бор нуур болон Баянчандмань сумын ойн бүслүүрийн сав газраас түүж бэлдэв. Бид судалгаандаа харьцангуй эрүүл нас бие гүйцсэн 220-290 грамм жинтэй Вистар (SPF) үүлдрийн хархны төмсгөнд цисплатин /CP/-аар эмгэг загвар үүсгэсэн үүсгэн, харьцуулах бэлдмэлээр дегидроэпиандростерон (DHEA), цинаспол (ЦС), Анхилуун мухар цагаан (Polygonatum odoratum (Mill) Druce) ургамлын усан ханд (АМЦУХ), 70% этанолон ханд (АМЦЭХ), эрүүл бүлгийг харьцуулан судлав. Үр дүн: Анхилуун мухар цагаан (Polygonatum odoratum (Mill) Druce) ургамлын хурц хорон чанарыг тодорхойлоход LD50=12.9 (11.0–15.5) гр/кг байв. Архаг хорон чанарыг тодорхойлох судалгаанд элэг, бөөрөнд үрэвслийн шинж илэрсэн. Анхилуун мухар цагаан (Polygonatum odoratum (Mill) Druce) ургамлын усан хандыг эмгэг загварын бүлэгтэй харьцуулан судлахад эр бэлгийн эсийн тоо болон хөдөлгөөн ихэссэн байна. Эр бэлгийн эсийн толгой болон сүүлний хэмжээг АМЦУХ болон АМЦЭХ-ны бүлгийг бусад бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа илрээгүй. Дүгнэлт: Анхилуун мухар цагаан (Polygonatum odoratum (Mill) Druce) ургамлын усан хандыг эмгэг загварын бүлэгтэй харьцуулан судлахад эр бэлгийн эсийн тоо болон хөдөлгөөн ихэссэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мөлхөө холтсон цэцэг (Ranunculus repens L.) ургамлын талаар Уламжлалт анагаах ухааны сурвалж зохиолуудаас тодруулах нь(2021-03-13) ;Б.Халиун ;А.Батжаргал; ; Үндэслэл: Мөлхөө холтсон цэцэг нь анемонин, протоанемонин, ранункулин, изоранункулин, β-ситостерол, флавоноидын бүлгийн флавон глюкозид, тритерпен сапониний ангиллын бодисуудыг агуулдаг бөгөөд ходоод, улаан хоолой, бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг нөлөө үзүүлэх зэрэг олон үйлдэлтэй нь судлагдсан тул Уламжлалт анагаах ухаан болон Угсаатны анагаах ухаан дахь хэрэглээг тодруулах нь зүйтэй юм. Зорилго: Мөлхөө холтсон цэцэг ургамал агуулсан жор найрлагууд, тэдгээрийн үйлдлийг Уламжлалт анагаах ухааны сурвалж зохиолуудаас тодруулан судлах. Арга, аргачлал: Судалгааг эх бичиг, сурвалж судлалын харьцуулах арга болон задлан шинжилж, нэгтгэн дүгнэх аргуудаар хийлээ. Үр дүн: Мөлхөө холтсон цэцэг буюу “Жэцасэрво” (Төвөд нэр) нь “Эм таних ухаан” зохиолд хүйтэн бэтгийг анагаах, “Хөх бидэр” зохиолд хоолой хаагдах бадган, төмөр хагт бадган өвчнийг анагаах чадалтай гэж тэмдэглэгджээ. Мөн аюулхайн бадган, хоолой хаагдах бадган, төмөр хагт бадган, халуун, хүйтэн бэтэг өвчнүүдийн үед дангаар болон нийлмэл жор болгон хэрэглэх тухай “Анагаах Ухааны Дөрвөн Үндэс”, “Маш гайхамшигт хуримын сан”, “Нандин эрдэнийн шимийн хураангуй”, “Увдисын үндэсний нэмсэн арга оршивой” зэрэг сурвалж зохиолуудад тэмдэглэсэн байдаг.8-10 Дүгнэлт: Мөлхөө холтсон цэцэг буюу Ranunculus repens L. ургамлын Уламжлалт анагаах ухаанд баримталж ирсэн эмчилгээний арга, өвчний заалтын талаар сурвалж зохиолуудаас тодруулан харьцуулан судлахад төстэй байдлаар тэмдэглэгдсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, An evaluation of the qualitative superiority of the Mongolian medicinal herb hurdan-tsagaan (Platycodi Radix) from five different geographic origins based on anti-inflammatory effects(Elsevier BV, 2023-06) ;Si, Qin ;Su, Longga ;Wang, Dong ;De, Bao-JunNa, RisuETHNOPHARMACOLOGICAL RELEVANCE: The contents and types of the active compounds in medicinal herbs depend greatly on their extraction methods, sources of origin and the modes of cultivation. Platycodon grandiflorus (Jacq.) A.DC. is an ethnic medicinal herb widely cultivated in China, and its dried root, Platycodi Radix (PR), is an important ingredient in herbal formulae for attenuating lung issues in Mongolian medical practice. However, research evaluating the superiority of PR based on harvesting regions is relatively limited. AIM: This study aimed to evaluate the qualitative superiority of PR from different regions based on anti-inflammatory effect. MATERIALS AND METHODS: A total of three commercial PR samples were obtained from Anguo, Bozhou and Shangluo, and two wild samples were obtained from Chifeng and Hinggan. PR extract (PRE) was prepared by water distillation, and platycodin D content in the extract was examined by HPLC-UVD. An optimal dose of PRE was administered to BALB/c mice with S. pneumoniae pneumonia, and IL-10 and TNF-α levels in lung tissue were examined by ELISA. HepG2 cells were treated with PRE, and an analysis of differentially expressed gene and functional enrichment was performed using an HTS2 assay. RESULTS: The contents of moisture, total ash, crude extract and platycodin D in the raw roots met the quality control requirements outlined in the Chinese Pharmacopoeia (2020 edition). The platycodin D content in the aqueous extract of the roots in descending order was 24.16% in PRE_Shangluo, 22.91% in PRE_Hinggan, 21.41% in PRE_Bozhou, 17.8% in PRE_Chifeng and 15.92% in PRE_Anguo. Furthermore, administration of PREs at an optimal dose of 2.0 g/kg resulted in some anti-inflammatory effect in mice with Streptococcus pneumoniae pneumonia, among which PRE_Shangluo administration exhibited a more obvious anti-inflammatory impact as shown by a significant decrease in the plasma white cell count (p < 0.05) and IL-10 level elevation and TNF-α reduction in lung tissue (p < 0.05) after treatment. In HepG2 cells treated with 100 μg/ml of each PRE, PRE_Hinggan and PRE_Shangluo resulted in significant differential expression of genes such as nuclear factor kappa B subunit 1 (NFKB1) and significant enrichment of pathways involved in the immune system, such as PI3K-Akt, MAPK and NF-kappa B signaling pathways. CONCLUSIONS: In this study, based on the anti-inflammatory effect, the quality of PR of Shangluo origin was superior to that of PR from the other four regions.Scopus© Citations 4
