Б.Минжинсувд
Loading...
Товч нэр
Б.Минжинсувд
Бүтэн нэр
Батбаяр Минжинсувд
Латин нэр
Batbayar Minjinsuvd
Албан тушаал
Дадлагажигч багш
Харьяалал
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хайрст үлдтэй хүмүүсийн лабораторийн зарим үзүүлэлтийг үнэлэх нь(2026-04-28); ;Б.Ундрал ;Ц.Даваажаргал ;Г.НоминдарьТ.НамуунҮндэслэл: Хайрст үлд архаг, нь дахилтат явцтай, дархлаа хамааралт арьсны үрэвсэлт өвчин бөгөөд эмгэг жамд оролцох үрэвслийн цитокинууд нь зөвхөн арьсны эсийн хэт хуваагдлыг нөхцөлдүүлэхээс гадна бодисын солилцооны хам шинж, гиперурикеми зэрэг нь бусад эрхтэн тогтолцооны эмгэг үүсэх эрсдэлийг бий болгодог. Иймд манай улсад хайрст үлдтэй өвчтөнүүдийн дундах лабораторийн зарим үзүүлэлтийг судалсан судалгаа шинжилгээ хязгаарлагдмал байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хайрст үлдтэй хүмүүсийн лабораторийн зарим үзүүлэлтийг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг ретроспектив түүвэр судалгааны аргаар АӨСҮТ-д хайрст үлд (L40) оношоор хэвтэн эмчлүүлсэн 678 өвчний түүхээс лабораторийн үзүүлэлтийг бүртгэн авч үнэлэв. Үр дүн: Нийт 678 өвчний түүхээс хүйсийн хувьд 397 (58.5%) нь эрэгтэй, 281 (41.4%) нь эмэгтэй байсан бол дундаж нас 42.6±15.6 жил, ICD-10 ангиллаар 359 (52.9%) нь L40.0 оноштой байв. Эмнэлзүйн хүндийн зэрэг эрэгтэйчүүдэд ач холбогдолтой өндөр тодорхойлогдов (p=0.006). Судалгаанд бүртгэн авсан нийт тохиолдлуудын холестерин 5.35±1.72, триглицерид 2.02±7.83, глюкоз 5.34±4.46, асат 32.27±36.23, алат 35.39±38.52, шээсний хүчил 320.39±106.67 байв. Хүйсийн хувьд АЛАТ, АСАТ (p<0.0005, p<0.0001) болон шээсний хүчил (p<0.0001) статистик ач холбогдолтой ялгаатай байв. Шээсний хүчил, БЖИ хооронд сул эерэг хамаарал тодорхойлогдов (r=0.16, p<0.05). Дүгнэлт: Хайрст үлд өвчний үед байнгын архаг дахилтат үрэвслийн улмаас бодисын солилцооны хам шинж, дислипидеми, гиперурикеми үүсэх эрсдэл өндөр. Тиймээс лабораторийн үзүүлэлтүүдийг тогтмол үнэлж, хянах нь хавсарсан эмгэгийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх цаашлаад өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэх боломжтой энгийн боловч чухал үзүүлэлтүүд юм.
