П.Хэрлэн
Loading...
Товч нэр
П.Хэрлэн
Бүтэн нэр
Понхоон Хэрлэн
Латин нэр
Ponkhoon Kherlen
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, МОЦҮ-ийн зарим эрсдэлт хүчин зүйл, өвчлөл, хүндрэлийн судалгааҮндэслэл: МОЦҮ нь хүүхдийн хэвлийн мэсзаслын яаралтай эмгэгийн тэргүүлэх шалтгаан хэвээр байна. Судлаачдынхаар 1000 нярайд 2-4 байгаа ч ихэвчлэн 5-аас дээш аль ч насанд элбэг тохиолддог1. Хэрэглэгдэхүүн, арга зүй: Судалгааг ЭХЭМҮТ-ийн ХЭ-ийн Ерөнхий мэс заслын тасагт 5 жилийн хугацаанд МОЦҮ оношоор эмчлэгдсэн 4675 хүүхдийн өвчний түүх, эмнэлзүй, эмгэгсудлалын оношлогооны материалд ретроспектив аргаар хийв. Гундобины ангилаар 0-3, 4-7, 8-11, 12 болон түүнээс дээш настай гэж бүлэглэн үзлээ. Судалгааны үр дүнг SPSS 20.0 программийг ашиглан тооцоолов. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын хүйсийн харьцааг судлахад эмэгтэй хүүхэд 48 хувь (n=2244), эрэгтэй 52 хувь (n=2431)-ийг эзэлж байна. МОЦҮ-ийн хүндрээгүй буюу улайсан хэлбэр нь 20 хувь (n=607), идээлсэн 41 хувь (n=1247), үрэвсээгүй 39 хувь (n=1185) тохиолджээ. Эмгэгсудлалын шинжилгээнд МОЦҮ-ийн хүндэрсэн тохиолдлуудын 60 хувь (n=982) үхэжсэн, 40 хувь (n=654) үхжиж цоорсон хэлбэртэй байв. Өвчлөлийн давтамж, хэлбэр нь хүүхдийн настай статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (P≤0.05). Эмгэгсудлалын шинжилгээний хэмжилтээс үзэхэд мухар олгойн өргөн нь үрэвслийн явцтай хамааралтай байна (P≤0.05). Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын 0-3 насны бүлэгт мухар олгойн үрэвсэл 2 хувь тохиолдож байхад 8аас дээш насны хүүхдүүдэд (87 хувь) давтамж нь ихэсч байна. (P≥0.05). Хүйсний хувьд эмэгтэй хүүхэд 48 хувь, эрэгтэй хүүхэд 52 хувийг эзэлж байна. Өвчлөлийн давтамж, хэлбэр нь хүүхдийн настай статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. (P≤0.05). Өвчний явц даамжрах тутам мухар олгойн гадна өргөн нь нэмэгдэж байна (P≤0.05). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Долоон настай хүүхдэд 12 хуруу гэдэс-бүдүүн гэдэсний төрөлхийн 3 цорго оношлогдсон ховор тохиолдол(2024-04-13) ;Г.Номин ;А.Цэнджав ;Л.Ганбаяр ;Ж.ӨнөржаргалГ.БуянтөгсУдиртгал: Гэдэс хоорондын цорго нь нарийн болон бүдүүн гэдэсний хооронд үүсдэг эмгэг цорго юм. Ихэвчлэн насанд хүрэгчдэд 12 хуруу гэдэсний шархлаа, кроны өвчин эсвэл бүдүүн гэдэсний хорт хавдрын хүндрэлийн улмаас үүсдэг. Хүүхдэд тун ховор тохиолддог бөгөөд цөөн тохиолдолд нярайд үхжилт энтероколитын хүндрэл болж эсвэл өсвөр насандаа хумс эсвэл хоёр ба түүнээс дээш соронзон гадны биетүүд залгиж тэдгээр нь хоол боловсруулах замын янз бүрийн хэсэгт тархаж гэдсийг цоолсноор гэдэс хооронд цорго үүсэх тохиолдол байдаг. Энэ өвчний үед хэвлийгээр өвдөх, хоол их идэх үед бөөлжих, боловсроогүй хоолны үлдэгдэлтэй баах, удаан хугацаанд хоол шингээлтийн алдагдалтай явдаг тул өсөлтийн хоцрогдол илрэх зэрэг шинж тэмдэг ажиглагдана. Хоол боловсруулах замын дурангийн шинжилгээгээр эсвэл тодосгогчтой рентген шинжилгээгээр оношийг баталдаг. Төгс эмчилгээний арга нь нарийн болон бүдүүн гэдэсний хооронд үүссэн цоргыг битүүлэх мэс засал эмчилгээ юм. Мэс засал эмчилгээ хийгдсэнээр хэвлийн өвдөлт, суулгах зовууриуд хурдан хугацаанд сайжирдаг. Цаашид хүүхдийн жин өндөр бага багаар нэмэгддэг. Дүгнэлт: Эцэст нь дүгнэхэд энэхүү өвчний үед хүүхэд удаан хугацаанд шим тэжээл шингээлтийн алдагдалтай явдаг тул хүүхдийн өсөлт хөгжил мэдэгдэхүйцээр хоцорч буйг цохон тэмдэглэх нь зөв. Хожуу оношлогдсон тохиолдолд гэдэсний салст бүрхүүлийн атрофи үүсэх мөн мэс заслын дараах хүндрэлийн эрсдэл нэмэгдэх зэрэг хүндрэлүүд үүсэж болно. Үүнээс гадна зарим тохиолдолд удаан хугацаанд шим тэжээлийн шингээлтийн алдагдлаас болж жин буурах нь нас баралтад хүргэх боломжтой. Орчин үед оношилгоо эмчилгээний чанар сайжирсан ч гэлээ эмнэлзүйд илэрхий шинж тэмдэг бүдэг байдгаас зарим төрлийн гэдэсний цорго хожуу оношлогдож нас баралтад хүргэх шалтгаан болсон хэвээр байна. Энэхүү тохиолдол нь ховор байдлаараа мөн эмнэлзүй болон лабораторийн шинжилгээнд онцгой өөрчлөлт үзүүлдэггүй тал нь сонирхол татсаар байна. Үүний зэрэгцээ асуудлыг үндсээр нь шийдвэрлэх боломжтой эмчилгээний гол арга нь мэс засал эмчилгээ юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн мухар олгойн цочмог үрэвсэлийн үеийн хэт авиан шинжилгээний хоёрдогч шинжүүдийн оношийн идэвхийг дүгнэсэн нь(2020-04-13) ;Ч.Эрдэнэцэцэг1.; ;С.Бурмаа; Үндэслэл: Хэвлийн өвдөлттэй яаралтай тусламж авч байгаа хүүхдүүдийн ихэнх хувийг мухар олгойн цочмог үрэвсэл сэжиглэгдсэн хүүхдүүд эзэлж байна.1-4 Хүүхдийн мухар олгойн үрэвслийн ойролцоогоор 30% нь оношийн алдаанд хүрч байна.1,5 12 ба түүнээс бага насныханд анхдагч үзлэгийн оношийн алдаа нь 28-57% байдаг.3 Иймд оношийн алдааг бууруулахын тулд зайлшгүй шаардлагатай багажийн шинжилгээний аргууд болох хэт авиан шинжилгээ, компьютерийн томографийн аргыг хэрэглэх явдал юм. Бид энэхүү судалгаагаараа хэт авиан шинжилгээнд мухар олгой харагдахгүй, онош эргэлзээтэй үед хоёрдогч шинжүүд тус тусдаа болон хоршиж оношлогоонд хэрхэн үр дүнтэй ашиглагдаж болохыг харуулахыг зорилоо. Арга аргачлал: Уг судалгааг 2019 оны 5 сараас 2019 оны 11 сар хүртэлх хугацаанд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт мухар олгойн цочмог үрэвсэл хэмээн сэжиглэгдэн, хэт авиан шинжилгээ хийлгэсэн хүүхдүүдээс мэс ажилбарт орсон 480 тохиолдлыг хамруулсан ба 18-с бага насны, мухар олгой харагдахгүй байсан нийт 226 тохиолдолыг сонгон авлаа. Оношийг эмгэг судлалын шинжилгээнд үндэслэн дүгнэв. Хоёрдогч шинж бүрийн болон хамтатган тус бүрийн өвөрмөц болон мэдрэг чанар, эерэг таамаглах утга, сөрөг таамаглах утгыг тооцоолов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дундаж нас 10.58 (1.6-18), хүйсийн хувьд 269 (56%) эрэгтэй, 211 (44%) эмэгтэй, хүйсийн харьцаа 1.3:1 байв. Хэт авиан шинжилгээнд мухар олгой харагдсан 254, харагдаагүй 226 тохиолдол байсан ба харагдаагүй тохиолдлын эмгэг судлалын оношоор МОЦҮ батлагдсан 190 хүүхэд, батлагдаагүй 36 хүүхэд байв. Олгой харагдаагүй 226 тохиолдлоос 202 тохиолдолд хоёрдогч шинж илэрсэн, 24-т нь илрээгүй үүнээс 2 хүүхэд МОЦҮ-тэй байв. Харин хоёрдогч шинж дангаараа илэрсэн үед эерэг таамаглах утга 90.2% 2 шинж илэрсэн тохиолдолд 94.9%, 3 ба түүнээс дээш шинж илэрсэн тохиолдолд 100% байна. Дүгнэлт: ХАШ-ний хоёрдогч шинжүүдээс нэг шинж илэрсэн үед МОЦҮ-ийг оношлох боломж 90%-аас дээш, цаашид илэрч буй шинж нэмэгдэх тусам үрэвсэлтэй болохыг харуулах утга ихсэж, 3 шинж илэрсэн тохиолдолд МОЦҮийг оношлох боломж 100% байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн мухар олгойн үрэвслийн үед цагаан эс, түүний нэмэлт үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан нь(2020-04-13) ;Ч.Эрдэнэцэцэг1.; ;С.Бурмаа; Үндэслэл: Мухар олгойн цочмог үрэвсэл нь хэвлийн цочмог өвдөлтийн голлох шалтгаан юм. Хүүхдийн мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо нь түвэгтэйгээс олгой цоорч хүндрэхээс гадна, үрэвсэлгүй олгой авах нь цөөн биш тохиолддог. Хүүхдийн анатоми, физиологийн онцлог, өөрийгөө илэрхийлэх болон эмчийн үзлэгт хариу өгөх чадвартай холбоотой хүүхдийн мухар олгойн цочмог үрэвслийн оношлогооны асуудал нь тулгамдсан асуудал хэвээр байна. Зорилго: Энэхүү судалгаагаар бид мухар олгойн цочмог үрэвсэлтэй болон үрэвсэлгүй тохиолдлуудад цусны шинжилгээнд цагаан эсийн зарим үзүүлэлтийг харьцуулан үнэлэх зорилго тавьлаа. Судалгааны арга зүй: Уг судалгааг 2019 оны 5 сараас 11 сар хүртэлх хугацаанд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт мухар олгой авах мэс засал хийгдсэн 18-аас доош насны 480 хүүхдийг хамруулав. Гистологийн шинжилгээний үр дүнгээс үрэвсэлтэй 75% (n=361), үрэвсэлгүй 25% ( n=119) гэсэн 2 бүлэгт хувааж, цусны цагаан эс, нейтрофиль, лимфоцит, нейтрофиль-лимфоцитийн харьцааны дундаж хэмжээ, босго утга, оношийн нарийвчлалыг тооцоолов. Статистик боловсруулалтыг SPSS 20.0 программыг ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд 480 хүүхдэд хамрагдсанаас мухар олгойн үрэвсэлтэй 361, үрэвсэлгүй 119 хүүхэд байв. Хоёр бүлгийн нас болон хүйсийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаагүй байна. (p=0.217 ба 0.395). Цагаан эс, нейтрофиль эс, лимфоцит эс, нейтрофиль-лимфоцитийн харьцаа хоёр бүлгийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (p<0.001). Хүлээн авагчийн онцлог шинж чанарын муруйн шинжилгээнээс муруйн доорх талбайг тооцоход цагаан эс 0.614, нейтрофил эс 0.716, лимфоцит эс 0.217, нейтрофиль-лимфоцитийн харьцаа 0.934 байлаа. Нейтрофиль-лимфоцитийн харьцааны босго утга 4.97, мэдрэг чанар 89.4%, өвөрмөц чанар 83.3% байв. Дүгнэлт: Цусны цагаан эсийн нейтрофиль-лимфоцитийн харьцаа нь хүүхдийн мухар олгойн үрэвсэлтэй, үрэвсэлгүй болохыг оношлох чадвараараа бусад цусны шинжилгээнүүдийн үзүүлэлтүүдээс илүү байна.
