Р.Наранхүү
Loading...
Товч нэр
Р.Наранхүү
Бүтэн нэр
Рагчаасүрэн Наранхүү
Латин нэр
Ragchaasuren Narankhuu
Албан тушаал
Гэрээт багш
Харьяалал
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бунгийн яргуй (Pulsatilla Bungeana L.) ургамлын талаарх уламжлалт анагаах ухааны сурвалж бичгийн судалгаа(2021-03-13) ;А.Батжаргал ;Б.Халиун; ; Үндэслэл: Ходоодны хорт хавдар нь дэлхий дахинд хийгээд манай улсын хэмжээнд маш өндөр тархалттайгаас гадна нас баралт ихтэй аюулт өвчин юм4. Дэлхий нийтээр энэхүү өвчнийг эмчлэх Дорно дахины (уламжлалт) анагаах ухааны аргыг тал бүрээс нь сонирхон судалж, байгаль дээрх эмт ургамлуудаас бүтсэн гаж нөлөө багатай шинэ эм, бэлдмэлүүдийг гарган авч, практикт нэвтрүүлэх хандлага маш хурдацтай өсөн нэмэгдсээр байна1. Зорилго: “Өвсөн гурван халуун” жор, түүнд агуулагдах Бунгийн яргуй (Pulsatilla Bungeana L.) ургамлыг уламжлалт анагаах ухааны сурвалжууд болон тэдгээрийн түгээмэл хэрэглэгддэг тайлбар зохиолуудад хэрхэн дурдсан талаар харьцуулан шинжлэн, нэгтгэн дүгнэх. Арга, аргачлал: “Анагаах Ухааны Дөрвөн Үндэс” “Нандин эрдэнийн шимийн хураангуй”, “Хөх бидэр”, “Үзэгсдийн баясгалан”, “Монгол тан эмийн танилцуулга”, “Маш гайхамшигт хуримын сан”, “Эм таних ухаан”, “Монгол эмийг зөв таних толь” бүтээлүүдийг эх хэрэглэгдэхүүн болгож “Эх бичиг, сурвалж судлалын харьцуулах арга”-аар харьцуулан, “Нэгтгэн дүгнэх арга”- аар хураангуйлан үнэлэв. Үр дүн: “Нандин эрдэнийн шимийн хураангуй” зохиолын эмийн хураангуй товч нэрийн хэсэгт: “Өвсөн гурван халуун” жорд Жэцасэрво (Төвөд нэр) буюу мөлхөө холтсон цэцэг, Юмонгарво (Төвөд нэр) буюу чөдөр өвс, Срүвга (Төвөд нэр) буюу Бунгийн яргуй орно гэж бичжээ. “Монгол тан эмийн танилцуулга” номд: Срүвга (Төвөд нэр) нь гошуун, гашуун, бүлээн амт чанартай, цул сав бүхэнд гүйнэ. “Эм таних ухаан” бүтээлд: Эмийн эрхэм болсон буган цагаан цэцгийг Төвөд хэлээр Срүвга гэнэ хэмээгээд ургамлын гадаад байдлыг сайтар тусган бичсэн байна. Дүгнэлт: 1. “Өвсөн гурван халуун” жор, болон түүнд агуулагдах Бунгийн яргуй (Pulsatilla Bungeana L.) ургамлын Дорно дахины анагаах ухааны олон зуунд дамжуулан баримталж ирсэн эмчилгээнд хэрэглэх арга, өвчний заалтын талаар харьцуулан судлахад сурвалж тус бүрт төстэй байдлаар тэмдэглэгдсэн байна. 2. “Өвсөн гурван халуун” жор, болон түүнд агуулагдах Бунгийн яргуй (Pulsatilla Bungeana L.) ургамлын амт чадлын талаар цөөн зохиолуудад дурдсан ба тус ургамлын бадганыг дарах хөнгөн, ширүүн, хурц, халуун чадал нь илүү болох нь харагдаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мөлхөө холтсон цэцэг (Ranunculus repens L.) ургамлын талаар Уламжлалт анагаах ухааны сурвалж зохиолуудаас тодруулах нь(2021-03-13) ;Б.Халиун ;А.Батжаргал; ; Үндэслэл: Мөлхөө холтсон цэцэг нь анемонин, протоанемонин, ранункулин, изоранункулин, β-ситостерол, флавоноидын бүлгийн флавон глюкозид, тритерпен сапониний ангиллын бодисуудыг агуулдаг бөгөөд ходоод, улаан хоолой, бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг нөлөө үзүүлэх зэрэг олон үйлдэлтэй нь судлагдсан тул Уламжлалт анагаах ухаан болон Угсаатны анагаах ухаан дахь хэрэглээг тодруулах нь зүйтэй юм. Зорилго: Мөлхөө холтсон цэцэг ургамал агуулсан жор найрлагууд, тэдгээрийн үйлдлийг Уламжлалт анагаах ухааны сурвалж зохиолуудаас тодруулан судлах. Арга, аргачлал: Судалгааг эх бичиг, сурвалж судлалын харьцуулах арга болон задлан шинжилж, нэгтгэн дүгнэх аргуудаар хийлээ. Үр дүн: Мөлхөө холтсон цэцэг буюу “Жэцасэрво” (Төвөд нэр) нь “Эм таних ухаан” зохиолд хүйтэн бэтгийг анагаах, “Хөх бидэр” зохиолд хоолой хаагдах бадган, төмөр хагт бадган өвчнийг анагаах чадалтай гэж тэмдэглэгджээ. Мөн аюулхайн бадган, хоолой хаагдах бадган, төмөр хагт бадган, халуун, хүйтэн бэтэг өвчнүүдийн үед дангаар болон нийлмэл жор болгон хэрэглэх тухай “Анагаах Ухааны Дөрвөн Үндэс”, “Маш гайхамшигт хуримын сан”, “Нандин эрдэнийн шимийн хураангуй”, “Увдисын үндэсний нэмсэн арга оршивой” зэрэг сурвалж зохиолуудад тэмдэглэсэн байдаг.8-10 Дүгнэлт: Мөлхөө холтсон цэцэг буюу Ranunculus repens L. ургамлын Уламжлалт анагаах ухаанд баримталж ирсэн эмчилгээний арга, өвчний заалтын талаар сурвалж зохиолуудаас тодруулан харьцуулан судлахад төстэй байдлаар тэмдэглэгдсэн байна.
