Gansukh, Dorjbalam
Loading...
Товч нэр
Gansukh, Dorjbalam
Бүтэн нэр
Gansukh Dorjbalam
Латин нэр
Gansukh Dorjbalam
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өвдөгний үений гэмтлийн шалтгаан, эмчилгээний зарим асуудлууд(2021-09-01) ;Т.Мөнхсайхан ;С.Батсүх; ;Э.РенчиндоржН.БаасанжавҮндэслэл: Манай орны хувьд гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг болох өвдөгний үений гэмтлийн шалтгаан, эрсдэл, эмчилгээний өртгийг цогцоор нь судалсан ажил хомс байна. Зорилго: Өвдөгний үений гэмтлийн тархвар зүйн зарим онцлог, шалтгаан, дурангийн мэс заслын өртгийг судлах. Арга аргачлал: Өвдөгний үений гэмтлийн тархалтыг 2015-2019 оны Гэмтэл Согог Судлалыэ Үндэсний Төв (ГССҮТ) -ийн осол, гэмтлийн тандалт, эмнэлгийн тусламжийн мэдээнд тулгуурлан дескриптив загвараар судалсан бол гэмтлийн шалтгаан, эмнэлзүйн шинж, өртгийг 2018-2019 онд ГССҮТ-ээр үйлчлүүлсэн, судалгаанд хамруулах шалгуур хангасан нийт 48 тохиолдлыг сонгон судалсан. Үр дүнгийн боловсруулалтад SPSS 20 программ ашиглав. Үр дүн: Сүүлийн 5 жилд дунджаар 15554 хүн хэвтэн эмчлүүлж үүний 13.7% нь өвдөг, шилбэний гэмтлийн оношоор хэвтэн эмчлүүлсэн. Дурангийн хагалгааг жилд дунджаар 300-400 хүнд хийж, нийт мэс заслын 4.27 хувийг эзэлж байна. Өвдөгний үений гэмтэлд ихэвчлэн идэр залуу насны (дундаж нас 33.3) эрэгтэйчүүд (67.8%) өртөж байсан ба шалтгааны дийлэнх хувийг спортын гэмтэл эзэлж, үүнээс 60.7% нь сагс тоглох үед унах, 26.7% бөх барилдах, 8.6% явганаас болон дугуйнаас унах, бусад хувийг дарагдах, хавчуулагдах гэмтэл тус тус эзэлж байна. Дунджаар дурангийн мэс засалд эрүүл мэндийн даатгалаас 3.255.130₮, хувь иргэнээс 574.435₮ буюу нийт 3.829.565₮-ний зардал гарч байна.
