Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Инсулин эмчилгээний үр дүн ба аюулгүй байдлыг судалсан нь
    (2021-03-21)
    Б.Баярцэцэг
    ;
    ; ;
    Ш.Мөнгөнчимэг
    ;
    Д.Болормаа
    Үндэслэл: Инсулин дааврыг нээснээс хойш 100 жилийн түүхэн хугацаанд түүний үр дүн, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор инсулины төрөл, хэлбэр, тарих арга техник жилээс жилд сайжирсаар байна. Манай орны хувьд инсулин эмчилгээний үр дүн, аюулгүй байдлын талаар хараахан судлаагүй байна. Материал, арга зүй: Судалгааг нэг-агшингийн загвараар Улаанбаатар хотын 3 дүүргийн Дотоод шүүрлийн эмчийн хяналтанд буй инсулин хэрэглэдэг нийт 262 Чихрийн шижин (ЧШ)-тэй хүмүүсийг хамруулсан. Асуумжийн аргаар мэдээллийг цуглуулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 47.3% (n=124) нь эрэгтэй, дундаж нас 52.4±12.9 байв. Нийт ЧШ-тэй хүмүүсийн 78.2% (n=205) нь хүний-рекомбинант, харин 21.8% (n=54) нь аналог инсулин хэрэглэж байна. Хүний инсулин хэрэглэж буй хүмүүст глюкозын хэлбэлзэл их байна (p<0.05). ЧШ-тэй хүмүүсийн 30.5% (n=80)-д инсулин эмчилгээтэй холбоотой гипогликеми илэрсэн байна. Регрессийн шинжилгээний дүнгээс харахад гипогликемид орох эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй хүчин зүйлст глюкозын хэт хэлбэлзэл, инсулины хоногийн тун орж байна. Дүгнэлт: Инсулин эмчилгээний үр дүн нь түүний хэлбэрээс хамааралтай буюу аналог инсулин хэрэглэж буй хүмүүст глюкозын хэлбэлзэл бага байна. Глюкозын хяналт муу байх нь гипогликемийн эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна.