Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эмнэлгийн ажилчдын дундах таргалалтын судалгаа
    (2021-03-21)
    Б.Ундраа
    ;
    ;
    Үндэслэл: Амьдралын таагүй нөхцөл байдал, эрс тэс уур амьсгал, биеийн хүчний хөдөлмөр, архи тамхины хэрэглээ ба хооллох дадалтай холбоотойгоор манай оронд халдварт бус өвчин (ХБӨ) ба таргалалтын тархалт хурдацтай нэмэгдэж байна. Зорилго: Эмнэлгийн ажилчдын дунд илүүдэл жин ба таргалалтыг тогтоож, хүн ам зүй, бие бялдарын зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан судлахад бидний судалгааны зорилго оршино. Арга, аргачлал: Бид аналитик судалгааны нэг агшингийн загвараар урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн (УНТЭ) 400 ажилчдаас санамсаргүй түүврийн аргаар 118 ажилчдыг сонгож судалгаанд хамруулав. Асуумж авч, бодит үзлэгээр биеийн өндөр, жин, бүсэлхий өгзөгний тойрог (БӨТ), артерийн даралт (АД), зүрхний цохилтыг (ЗЦ) хэмжиж, биеийн бүрдэл хэмжигч аппаратаар (ББХ) өөх, булчин, ус, уураг, эрдсийг тус тус тодорхойлов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эмнэлгийн ажилчдын 85.6% (101) нь эмэгтэй 14.4% (12) нь эрэгтэй байв. Тэдний дунд эмч 16.1% (19), сувилагч 45.8% (58), асрагч ба үйлчлэгч 19.5% (23), бусад ажилчид 18.6% (22) байлаа. Эмнэлгийн ажилчдын дундаж нас 35±10 (2155нас), биеийн жингийн дундаж 25.5±5.1кг/м2 тус тус байв. Эмнэлгийн ажилчдын дунд илүүдэл жин (26.3%) ба таргалалтын (20.3%) тархалт 46.6%-тай илэрлээ. Эрэгтэй ажилчдын дунд илүүдэл жин ба таргалалт 52.9% (9) ба 17.6% (3), эмэгтэйд 21.8% (22) ба 20.8% (21) байна. Эмч нарын 62.7% (12), сувилагчдын 46.3% (25), үйлчлэгч асрагчдын 52.2% (12), бусад ажилчдын 33.2% (6) нь илүүдэл жин ба таргалалттай байна. Дүгнэлт: Эмнэлгийн ажилчдын 2 хүн тутмын 1 (46.6%) нь илүүдэл жин ба таргалалттай байна. Эрэгтэй ажилчдын дунд илүүдэл жин ба таргалтын тархалт эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байна. Судалгаанд оролцогчдын 64.1% нь төвийн таргалалттай, 56.7% нь БӨТ хэвийн хэмжээнээс ихэссэн, БӨ ба БЖ эрэгтэй эмэгтэйд (p<0.001) тус тус ялгаатай байлаа. Нийт өөх ба баруун гарын булчингийн үзүүлэлтүүд нь эрэгтэй (p<0.167) эмэгтэйд (p<0.164) ялгаагүй,бусад биеийн бүрдлийн үзүүлэлтүүд (p<0.001) 2 бүлэгт тус тус ялгаатай байв.