Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Таргалалтын эрсдлийг идэвхитэй дасгал хөдөлгөөний давтамжтай холбон судалсан дүн
    Үндэслэл: Сүүлийн 30 жилд Монголчуудын амьдралын хэв маяг эрс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор таргалалт, түүнтэй холбоотой эмгэгүүдийн тархалт нэмэгдсээр байна. Таргалалтын олон эрсдэлт хүчин зүйлсийн дотроос хөдөлгөөний идэвхийг нарийвчлан судалсан судалгаа ховор байгаа нь бидний судалгаа хийх үндэслэл боллоо. Зорилго: Таргалалтын эрсдлийг идэвхитэй дасгал хөдөлгөөний давтамжтай холбон судлах. Арга аргачлал: Энэхүү судалгааг хүн амд суурилсан санамсаргүй түүврийн, нэг-агшингийн судалгааны загвараар АШУҮИС-ийн Эмнэлзүйн Кохорт судалгаа “Mon-timeline”ны хүрээнд Монгол орны газар зүйн бүсчлэлийн дагуу Баруун, Хангай, Зүүн, Төвийн бүсийн 8 аймаг, Улаанбаатар хотын 6 дүүргийн 1550 хүн амыг хамруулан хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт 1550 хүн хамрагдсан ба тэдгээрийн дундаж нас 41.1±13.7 ба 27% (n=426) нь эрэгтэ чүүд ба в. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 797 (54.4%) нь идэвхитэй дасгал хөдөлгөөн, спортоор огт хичээллэдэггүй ба ДЭМБын зөвлөмж буюу долоо хоногт 150 минутаас дээш дунд зэргийн ачаалал шаардсан хөдөлгөөн хийдэг хүний эзлэх хувь маш бага буюу 16.7% байв. Долоо хоног бүр хичээллэдэг хүмүүстэй харьцуулахад огт хичээллэдэггүй хүмүүст таргалалтын эрсдэл 3.64 дахин өндөр байна. Дүгнэлт: Хүн амын дундах хөдөлгөөний идэвхийг үнэлэхэд идэвхитэй дасгал хөдөлгөөн огт хийдэггүй 54.4% байна. Энэ нь таргалалтын эрсдлийг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эмнэлгийн ажилчдын дундах таргалалтын судалгаа
    (2021-03-21)
    Б.Ундраа
    ;
    ;
    Үндэслэл: Амьдралын таагүй нөхцөл байдал, эрс тэс уур амьсгал, биеийн хүчний хөдөлмөр, архи тамхины хэрэглээ ба хооллох дадалтай холбоотойгоор манай оронд халдварт бус өвчин (ХБӨ) ба таргалалтын тархалт хурдацтай нэмэгдэж байна. Зорилго: Эмнэлгийн ажилчдын дунд илүүдэл жин ба таргалалтыг тогтоож, хүн ам зүй, бие бялдарын зарим үзүүлэлтүүдтэй харьцуулан судлахад бидний судалгааны зорилго оршино. Арга, аргачлал: Бид аналитик судалгааны нэг агшингийн загвараар урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн (УНТЭ) 400 ажилчдаас санамсаргүй түүврийн аргаар 118 ажилчдыг сонгож судалгаанд хамруулав. Асуумж авч, бодит үзлэгээр биеийн өндөр, жин, бүсэлхий өгзөгний тойрог (БӨТ), артерийн даралт (АД), зүрхний цохилтыг (ЗЦ) хэмжиж, биеийн бүрдэл хэмжигч аппаратаар (ББХ) өөх, булчин, ус, уураг, эрдсийг тус тус тодорхойлов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эмнэлгийн ажилчдын 85.6% (101) нь эмэгтэй 14.4% (12) нь эрэгтэй байв. Тэдний дунд эмч 16.1% (19), сувилагч 45.8% (58), асрагч ба үйлчлэгч 19.5% (23), бусад ажилчид 18.6% (22) байлаа. Эмнэлгийн ажилчдын дундаж нас 35±10 (2155нас), биеийн жингийн дундаж 25.5±5.1кг/м2 тус тус байв. Эмнэлгийн ажилчдын дунд илүүдэл жин (26.3%) ба таргалалтын (20.3%) тархалт 46.6%-тай илэрлээ. Эрэгтэй ажилчдын дунд илүүдэл жин ба таргалалт 52.9% (9) ба 17.6% (3), эмэгтэйд 21.8% (22) ба 20.8% (21) байна. Эмч нарын 62.7% (12), сувилагчдын 46.3% (25), үйлчлэгч асрагчдын 52.2% (12), бусад ажилчдын 33.2% (6) нь илүүдэл жин ба таргалалттай байна. Дүгнэлт: Эмнэлгийн ажилчдын 2 хүн тутмын 1 (46.6%) нь илүүдэл жин ба таргалалттай байна. Эрэгтэй ажилчдын дунд илүүдэл жин ба таргалтын тархалт эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байна. Судалгаанд оролцогчдын 64.1% нь төвийн таргалалттай, 56.7% нь БӨТ хэвийн хэмжээнээс ихэссэн, БӨ ба БЖ эрэгтэй эмэгтэйд (p<0.001) тус тус ялгаатай байлаа. Нийт өөх ба баруун гарын булчингийн үзүүлэлтүүд нь эрэгтэй (p<0.167) эмэгтэйд (p<0.164) ялгаагүй,бусад биеийн бүрдлийн үзүүлэлтүүд (p<0.001) 2 бүлэгт тус тус ялгаатай байв.