Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлэгт үйлчлүүлэгсдийн ясны сийрэгжилтийн өөрийн үнэлгээг гарын атгалтын хүчтэй холбон судласан дүн
    (2024-12-21)
    Б.Намуунцэцэг
    ;
    ; ;
    Үндэслэл: Ясны нягтыг Dual-energy X-ray (DXA) буюу хос энергит рентген абсорбцметрээр хэмждэг ба энэхүү хэмжилт нь ясны сийрэгжилтийн оношлогооны алтан стандарт гэж тооцогддог боловч өндөр өртөгтэй, зөөвөрлөхөд хүндрэлтэй, төдийлөн өргөн тархаагүй байна. Сүүлийн үед ясны сийрэгжилт нь гарын атгалтын хүчтэй холбоотой байгааг харуулсан судалааны ажил цөөнгүй хийгдсэн байна. Гарын атгалтын хүч багасах (ГАХ) нь насжилттай холбоотой булчингийн масс, булчингийн хүч, булчингийн үйл ажиллагааны алдагдлаар илэрдэг байна. Манай улсад ясны сийрэгжилтийг өөрөө үнэлэх аргыг гарын атгалтын хүчтэй холбосон судалгаа хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын зарим лавлагаа шатлалын эмнэлгээр үйлчлүүлж байгаа 40-өөс дээш насны үйлчлүүлэгчдийн дунд OSTA (ясны сийрэгжилтийг өөрөө үнэлэх) үнэлгээг гарын атгалтын хүчтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг 2024 оны 06 сараас 09 сарын хооронд нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Бид судалгаандаа Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв болон Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байгаа 40-өөс дээш насны иргэдийг хамрууллав. Ингэхдээ OSTA оноог жингээс насыг хасч 0.2-оор үржүүлж тооцсон. OSTA оноо -20-оос -4 хүртэл өндөр эрсдэлтэй, -4-өөс -1 хүртэл дунд зэргийн эрсдэлтэй, -1-ээс 20 хүртэл бага эрсдэлтэй гэж үзэв. Гарын атгалтын хүчийг Япон улсад үйлдвэрлэсэн (TKK-5101; Takei Scientific Instruments, Tokyo, Japan) динамометрийг ашиглан хэмжсэн. ГАХ эрэгтэйд<28кг, эмэгтэйд <18кгаас доош бол сул гэж үнэлсэн. Үр дүн: Судалгаанд нийт 356 үйлчлүүлэгч (200 эрэгтэй, 156 эмэгтэй) хамрагдав. Судалгаанд хамрагдагсдын 272 нь ясны сийрэгжилтийн эрсдэл -1-ээс их буюу бага эрсдэлтэй бол 84 нь -1ээс бага буюу өндөр эрсдэлтэй байгаа нь тодорхойлогдлоо. Судалгаанд хамрагдсан иргэдийн хүйс, насны бүлэг, боловсролын түвшин, БЖИ нь ЯСӨ үнэлгээтэй статистик ач холбогдолтой байв (p=0.001). Мөн ЗСӨ, АДИ, ревматойд артрит, нүдний эмгэг нь ЯСӨ үнэлгээтэй статистик ач холбогдолтой байв (p=0.001). ЯСӨҮ түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлохдоо логистик регрессийн шинжилгээгээр тодорхойлоход нас (OR, 1.320, 95% CI (итгэх интервал) 1.22-1.426, p=0.001), илүүдэл жин (OR, 1.031; p=0.001; 95% Cl 0.009-1.101), тамхины хэрэглээ (OR, 1.328, 95% Cl 0.4693.765 p=0.593), тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг (OR, 1.123, 95% Cl 0.423-2.981, p=0.815), артерын даралт (OR, 1.006, 95% Cl 0.316-3.202 p=0.992), ГАХ (OR, 1.849, 95% Cl 1.595-2.742 p=0.002), дахин нөлөөлж байв. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдын баруун болон зүүн ГАХ-ний дундаж хэмжээ нь насны бүлэгтэй харьцуулан судлахад ялгаатай байсан бөгөөд нас ахих тутам хоёр гарын атгалтын хүч буурч байв. Судалгаанд хамрагдагсдын нас, хүйс, БЖИ, гарын атгах хүчний сулрал нь ясны сийрэгжилтийн эрсдэлт хүчин зүйл болж байв.