Т.Лхагва-Очир
Loading...
Товч нэр
Т.Лхагва-Очир
Бүтэн нэр
Товуудорж Лхагва-Очир
Латин нэр
Tovuudorj Lkhagva-Ochir
Албан тушаал
Гэрээт багш
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэвшинж 2 өвчний үе дэх глюкозын солилцоо ба зүрх судасны ургал мэдрэлийн алдагдал(2020-01-01) ;Baoyinbatu ;Wurihan ;Х.Анир ;Б.ХэрлэнЦ.СарнайЧихрийн шижин хэвшинж 2-ын үе дэх зүрх судасны ургал мэдрэлийн алдагдал (Cardiovascular Autonomic Neuropathy)-ыг инсулин даавар болон глюкозын хөдлөл зүйтэй харьцуулан судлах зорилготой. Судалгаанд харьцангуй эрүүл 30, чихрийн шижин хэвшинж 2 өвчин оношлогдсон 15, нийт 45 оролцогсдыг хамруулан эмнэлэгт суурилсан тохиолдол-хяналтын судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. Тус 2 бүлгийн оролцогсдод глюкозын ачаалалтай сорил хийж өмнө болон 30, 60, 120 дахь минутад тус тус зүрхний цохилтын тоо, систолын болон диастолын даралтыг хэмжсэн ба эдгээр үзүүлэлт инсулин даавар, глюкозын түвшинтэй хамааралтай эсэхийг судалсан. Чихрийн шижин хэвшинж 2 оноштой бүлгийн оролцогсдын зүрхний цохилтын тооны дундаж сорилын өмнө 78.12±9.8 удаа/мин, глюкозын ачаалалтай сорил хийснээс 30 мин дараа 83.13±13.62 удаа/мин, 60 минутын дараа чихрийн шижин хэвшинж 2 оноштой бүлэгт 80.15±13.92 удаа/мин, 120 минутын дараа 76.92±9.8 удаа/мин байсан. Глюкозын ачаалалтай сорилын өмнө чихрийн шижин хэвшинж 2 оноштой бүлгийн оролцогсдын систолын даралт 137.23±24.14 мм муб, 30 минутын дараа 128.31±19.22 мм муб, 60 минутын дараах систолын даралт чихрийн шижин хэвшинж 2 бүхий бүлгийн оролцогсдынх 158.31±19,64 мм муб байв. Харин 120 минутын 132.15±20.64 мм муб байсан. Бидний судлаж буй гуравдах үзүүлэлт болох диастолын даралт глюкозын ачаалалтай сорилын өмнө 86.46±24.14 мм муб, 30 минутын дараа 90.15±9.17 мм муб, 60 минут дараа 128.31±19.64 мм муб, 120 минутын дараа 122.15±20.64 мм муб байлаа. Энэхүү үр дүнгээс харахад чихрийн шижин хэвшинж 2 өвчний үе дэх цусан дах глюкоз болон инсулин дааврын түвшин нь зүрх судасны ургал мэдрэлийн үзүүлэлтүүдийн илрэл болох зүрхний цохилтын тоо, систол болон диастолын даралттай шууд хамааралтай байна.
