С.Алтансүх
Loading...
Товч нэр
С.Алтансүх
Бүтэн нэр
Самдан Алтансүх
Латин нэр
Samdan Altansukh
Албан тушаал
Гэрээт багш
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн амь тэнссэн үед үзүүлэх тусламжийн хүртээмж, бэлэн байдлыг үнэлэх(2021-06-10); ; 2015 онд ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн зөвлөлийн хурлаар “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт: Эрүүл мэндийг сайжруулахын төлөө” үйл ажиллагааны хөтөлбөрийг (WPR/RC66.R2) батлан гаргасан1. Монгол улсад амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлдэг ба иргэн бүрд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд тэгш хүртээмжтэй хүргэхэд 3 шатлалын тогтолцоог бүрдүүлсэн. Аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн (АНЭ) амь тэнссэн үед үзүүлэх тусламжийн хүртээмж, бэлэн байдлыг үнэлэх бодит хэрэгцээ үүсээд байна. Зорилго: Аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд амь тэнссэн үед үзүүлэх тусламжийн хүртээмж, бэлэн байдлыг үнэлж, дүгнэх. Арга аргачлал: Энэ судалгааг ДЭМБ-аас боловсруулан гаргасан SARA (Service Availability and Readiness Assessment) үнэлгээний загварын дагуу найдвартай байдал, нарийвчлал, хамрах хүрээ, судалгаанд ашиглахад хялбар бөгөөд зардал бага байх гэсэн үндсэн шалгууруудаар сонгон 21 АНЭ-ийг үнэлэхэд ашигласан2. Үр дүн: АНЭ-ийн эмчилгээ, үйлчилгээний хүртээмжит байдлын илтгүүр 20 нэгж, бэлэн байдлын илтгүүр 92.8 %, амь тэнссэн үеийн бэлэн байдлын илтгүүр 68% гарсан. Дүгнэлт: Судалгааны үр дүнд АНЭ-ийн амь тэнссэн үеийн бэлэн байдал олон улсын шалгуурыг бүрэн хангаагүй харин тусламж үйлчилгээний хүртээмж нь хангалттай хэмжээнд хүрсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сумдын эрүүл мэндийн төвүүдэд КОВИД-19-ийн тусламж үйлчилгээний чадавхи болон хүчилтөрөгчийн хэрэгцээний үнэлгээ(2022-11-02); ; Үндэслэл: 2022 оны 3-р сарын 26-ны байдлаар дэлхий дахинд нийт 480.1 сая тохиолдол бүртгэгдэж үүний 6.1 сая тохиолдол нас барсан бол Монгол улсын хувьд нийт 467’957 тохиолдол бүртгэгдэж түүний 2’177 тохиолдол нь нас барсан байна.3,4 КОВИД-19 цар тахал Монгол улсад тархахаас өмнө бэлэн байдлын судалгааг аймгийн нэгдсэн эмнэлгийн түвшинд хийхэд тус судалгаагаар аймгийн нэгдсэн эмнэлгийн хүчилтөрөгчийн хангамж 14% буюу хангалтгүй үнэлгээтэй гарсан.7 Иймээс сумдын эрүүл мэндийн төвийн хүчилтөрөгчийн бэлэн байдал болон хүртээмжийн судалгаа хийх бодит шаардлага гарсан. Зорилго: Сумдын эрүүл мэндийн төвүүдийн КОВИД-19-ийн тусламж үйлчилгээний чадавхи болон хүчилтөрөгч эмчилгээний хүртээмжит байдлыг үнэлэх, үр дүнг сайжруулах. Арга, аргачлал: Уг судалгааг Японы хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн хөгжлийн төв, аймгийн эрүүл мэндийн газар хамтран тус хийсэн. Монгол улсын 329 сумын эрүүл мэндийн төвийн хүчилтөрөгчийн бэлэн байдал, хүртээмжийн судалгааг SARA үнэлгээ болон анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээний үнэлгээний асуумжийн дагуу авсан. Үр дүн: Аймгуудын КОВИД-19-ын нас баралтын тоо хэмжээ нь аймгийн нэгдсэн эмнэлэг болон сумын эрүүл мэндийн төв хоорондын дундаж зайтай шууд дунд зэргийн хамааралтай байна (p утга=0.036 буюу статистик ач холбогдолтой байна). Дүгнэлт: Сумын эрүүл мэндийн төвд КОВИД19-ын халдварын үеийн хүчилтөрөгч эмчилгээний талаар мэргэшсэн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хүчилтөрөгчийн хангамж, хэрэгсэл, ашиглалтын мэдлэг, мь тэнссэн үеийн тусламжид тоноглогдсон машин, тээвэрлэх бэлэн байдал хангалтгүй байдлаас шалтгаалан нас баралт өндөр байна. Сумдын хүчилтөрөгчийн бортого хүртээмж, бэлэн байдлыг сайжруулахын тулд сумуудад хүчилтөрөгчийн бортог 100 км тутамд нэг бортого зарцуулагдана гэж тооцоолон хангалтыг нэмэгдүүлж, хүнд өвчтөн тээвэрлэх болон хүчилтөрөгч эмчилгээ, Ковид-19 халдварын хөнгөн, дунд зэргийн менежмент хийх сургалтыг бүсчилэн зохион байгуулж чадамжийг сайжруулах шаардлагатай байна.
