Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн амь тэнссэн үед үзүүлэх тусламжийн хүртээмж, бэлэн байдлыг үнэлэх
    2015 онд ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн зөвлөлийн хурлаар “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт: Эрүүл мэндийг сайжруулахын төлөө” үйл ажиллагааны хөтөлбөрийг (WPR/RC66.R2) батлан гаргасан1. Монгол улсад амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлдэг ба иргэн бүрд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд тэгш хүртээмжтэй хүргэхэд 3 шатлалын тогтолцоог бүрдүүлсэн. Аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн (АНЭ) амь тэнссэн үед үзүүлэх тусламжийн хүртээмж, бэлэн байдлыг үнэлэх бодит хэрэгцээ үүсээд байна. Зорилго: Аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд амь тэнссэн үед үзүүлэх тусламжийн хүртээмж, бэлэн байдлыг үнэлж, дүгнэх. Арга аргачлал: Энэ судалгааг ДЭМБ-аас боловсруулан гаргасан SARA (Service Availability and Readiness Assessment) үнэлгээний загварын дагуу найдвартай байдал, нарийвчлал, хамрах хүрээ, судалгаанд ашиглахад хялбар бөгөөд зардал бага байх гэсэн үндсэн шалгууруудаар сонгон 21 АНЭ-ийг үнэлэхэд ашигласан2. Үр дүн: АНЭ-ийн эмчилгээ, үйлчилгээний хүртээмжит байдлын илтгүүр 20 нэгж, бэлэн байдлын илтгүүр 92.8 %, амь тэнссэн үеийн бэлэн байдлын илтгүүр 68% гарсан. Дүгнэлт: Судалгааны үр дүнд АНЭ-ийн амь тэнссэн үеийн бэлэн байдал олон улсын шалгуурыг бүрэн хангаагүй харин тусламж үйлчилгээний хүртээмж нь хангалттай хэмжээнд хүрсэн байна.