П.Долгорцэрэн
Loading...
Товч нэр
П.Долгорцэрэн
Бүтэн нэр
Пүрэвбазар Долгорцэрэн
Латин нэр
Purevbazar Dolgortseren
Албан тушаал
Багш
Харьяалал
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төвөнх, залгиурын Капошийн саркома(2025-01-01) ;Л.Нямдулам ;Л.Тамир ;А.Цэнд-Аюуш; С.ПүрэвдоржУдиртгал: Капошийн саркома нь ихэвчлэн арьсанд үүсдэг ба төвөнх залгиурын хэсэгт маш ховор тохиолддог ангиопролифератив эмгэг юм. Хүний Дархлал Хомсдолын Вирүсийн халдвар ба эрхтэн шилжүүлэн суулгасны дараа дархлаа дарангуйлах эмчилгээний улмаас үүсдэг. Мөн хүний херпес вирус-8 нь капоши саркомын бүх хэлбэрт илэрдэг. Дархлаа дарангуйлагдаагүй эмчлүүлэгчид төвөнхийн капоши саркома тохиолдох нь ховор бөгөөд 1965 онд анх илрүүлснээс хойш дэлхий дахинд 18 тохиолдол бүртгэгдсэн. Төвөнхийн капоши саркома эмгэгийн үед амьсгалын замын бөглөрөл үүсдэг бөгөөд амны хөндийн хүрцээр СО2 лазерын тусламжтай төвөнхийн бичил мэс заслаар эмгэг эдийг авдаг. Тохиолдол: 77 настай, эмэгтэй, 3 сарын өмнөөс ам хатна, дуу сөөж, хоолой залгиур орчим өвдөж, хахаж цацах болсон гэсэн зовуурьтай Монгол-Японы эмнэлэгт хандсан. 2 жилийн өмнөөс баруун талын хөл, зүүн хөл шагай ул орчим, баруун гар орчим хөхөлбөр, тэмтрэхэд хатуу, эмзэглэл бүхий гүвдрүүнүүд гарч эхэлсэн. Тухайн үед АӨСҮТ-д үзүүлж Кароз^огт Петапдюдегтаййз оношоор эмчилгээ хийлгэж байсан өгүүлэмжтэй. Шинжилгээгээр ХДХВ сөрөг. Иммуногистохимид: С^31 +/-, С^34 /+/. Оношилгоо: Хамар залгиурын уян дуранд: Нармай, 2 талын тагнайн гүйлсний ард, дууны хөвчийн дээд хэсэг тус бүр ойролцоогоор 1.5-2-5 см орчим голчтой, хөдөлгөөнтэй гөлгөр гадаргуутай, цайвар өнгөртэй, хөхөлбөр, судаслаг бүтэцтэй үүсгэвэртэй. Эмчилгээ: Ерөнхий мэдээ алдуулалт дор К1етза55ег-ийн ларингоскопийн тусламжтай, 0 градусын дурангийн хяналтан дор төвөнхийн бичил мэс заслын багаж, хэвлийн дурангийн мэс заслын 2 туйлт коагулятор ашиглан эмгэг эдүүдийг авч эдийн шинжилгээнд илгээхэд Каро5^ 5агсот а , 5агсота дгаде 1 хариу гарсан. Эмчилгээний үр дүн: Мэс заслын дараа зовуурь багасч, амьдралын чанар сайжирсан. Хамар залгиурын дурангийн шинжилгээгээр мэс заслын шарх цэвэр, дууны хөвчийн хөдөлгөөн хэвийн байв. Дүгнэлт: Капоши саркома нь маш ховор тохиолддог эмгэг юм. Уг эмгэгийг эрт оношлон, эмчилгээг зөв сонгох нь цаашдын хүндрэл ба амьдралын чанар буурахаас сэргийлнэ. Мөн байнгын хяналт шаарддаг дахих магадлалтай эмгэг юм.
