Ж.Түмэнжаргал
Loading...
Товч нэр
Ж.Түмэнжаргал
Бүтэн нэр
Жанцансамбуу Түмэнжаргал
Латин нэр
Jantsansambuu Tumenjargal
Албан тушаал
Багш
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковид-19 цар тахлын үед улаан бүсэд ажилласан сувилагч тусгай мэргэжилтний ажлын ачааллыг судалсан нь(2022-11-01); ; ;О.Гантуяа ;О.МөнхжаргалҮндэслэл: Сувилагч нарын ажлын ачаалал, сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт нөлөөлөх нь судалгаагаар 85% нь ажлын ачаалал их, нэг сувилагчид ноогдох эмчлүүлэгчийн тоо их байгаагаас асаргаа сувилгаа хийх цаг гардаггүй зөвхөн хэвтрийн үйлчлүүлэгчид сувилгаа үзүүлж байгаа нь сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байна гэсэн дүгнэлт гарчээ.1 Цар тахлын үед дэлхий дахинд эмч сувилагчид улаан бүсэд дундажаар 10-14 хоногоор ажилласан бөгөөд ажлын ачаалал маш их хүний нөөц дутагдалтай байсан. Иймд улаан бүсэд ажилласан сувилагч тусгай мэргэжилтний ажлын ачааллыг судлах шаардлага урган гарч ирж байна. Зорилго: Ковид-19 цар тахлын үед Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасгуудад ажилласан сувилагч нарын ажлын ачааллыг судалж үнэлгээ өгөх. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараа хийсэн ба судалгааны ажлын боловсруулалтыг SPSS-21 программыг ашиглан хийж, судалгааны мэдээллийн өгөгдлийн тархалтыг Колмогоров Смирновын тестээр шалгаж, статистик ач холбогдлын хамаарлыг Спирманы корреляцийн коффициентээр тооцон гаргасан. Нийт судалгаанд хамрагдсан сувилагч тусгай мэргэжилтэнг хүйсээр нь авч үзвэл эмэгтэй 93.1% эрэгтэй 6.9% мэргэжлээр нь авч үзвэл сувилагч 87.4% эх баригч 12.6% нь хамрагдсан байна. Улаан бүсэд ажиллаж байх хугацаанд биед илэрдэг зовиуруудыг авч үзвэл: ядрах-92% толгой өвдөх 63%-д нь илэрч байсан бол, сэтгэл зүйн өөрчлөлтүүдийн хувьд: Айх түгших -81.5% ар гэртээ санаа зовох-59,3% хамгаалах хувцастай олон цаг ажиллах -74% хэцүү үйлчлүүлэгч 89%г эзлэсэн байна. Дүгнэлт: 1. Сувилагч, тусгай мэргэжилтэнүүд улаан бүсэд олон удаагийн дамтамжтайгаар удаа дараалан орж ажиллаж байсан бөгөөд ажиллах хугцаандаа улаан бүс рүү хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй олон цагаар сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж байсан байна. 2. Энгийн болон эрчимт эмчилгээний тасгийн сувилагч нар ажлын цагийнхаа дийлэнх хувийг тариа тарилга, эмчилгээний хуудас, сувилахуйн түүх хөтлөлтөнд асаргаа сувилгаанд хийхэд зарцуулсан байна. 3. Улаан бүсэд ажиллаж буй сувилагч нарын ихэнх хувь нь толгой өвдөх, ядрах ар гэртээ санаа зовох, даралт ихсэх, хэцүү үйлчлүүлэгчтэй ажиллах зэрэг нь эерэг дунд зэргийн хамааралтай байгаа нь тогтоогдсон.
